Саруул

@saruul
131
нийтлэл
4,446,961
уншигдсан
1,861
сэтгэгдэл

Б. Ринчений “ХУВИЛАЙ СЭЦЭН” шүлгийн далд утгыг шинжихүй

Олон зуун жилийн түүхтэй үндэсний монгол бичгээ халахад хамгийн их харууссан, бас эх оронч үзлийнхээ үүднээс ил далд олон янзаар, хамгийн хурцаар тэмцэж, тийн тэмцсэнийхээ төлөө бас адлагдаж асан хүн бол нэрт эрдэмтэн Бямбын Ринчен гэдгийг өдгөө хүн бүр мэднэ.
#нийгэм #нийтлэл

Долоон зуугийн тухайд долоон үг хэлэлгүй горьгүй нь

“Долоон зуу” нэртэй 500 шахам үгийг цэгцэлсэн тогтоолын талаар хэн хүнгүй л шуугьж (“шуугиж” биш шүү) байна. Харин хамгийн жигтэй нь мэдээллийн технологи хөгжсөн, дэлхий хавтгай болчихсон 21-р зуун гэхэд дан цуурхал мэдээ тарах юм.
#нийгэм #нийтлэл

Эрхшээн соёрхогдож, анхлан болгоогдсон номс

Арван жилийн өмнөхтэй харьцуулахад Монголд ямар салбар, үйлдвэрлэл үнэхээр хөгжсөн гэж та үздэг вэ? Миний хувьд, нүдэнд шууд тусахаас хоёрыг хэлбэл, нэгд элдэв сайхан хаяг бүхий олон төрлийн архи, бас мундаг дизайнтай ном хэвлэл байна даа.
#нийгэм #нийтлэл

Пол Пеллиогийн Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүний өргөмжлөл

1921 онд Монгол улсад шинжлэх ухааны анхны байгууллага болох “Судар бичгийн хүрээлэн” Түүх, Хэл зохиол, Газар зүй гэсэн гурван тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Шинэ тутам байгуулагдсан эрдмийн ийм байгууллагад чадалтай боловсон хүчин, эрдэмтэн мэргэд хамгийн чухал хэрэгцээтэй байсан нь лав.
#нийгэм #нийтлэл

Төв Азийн нүүдэлчин бүсгүй Муланы домог ба 1946 онд Улаанбаатарт тоглосон Мулан жүжиг

Хятад, монгол (монгол бичгээр), орос гурван хэлээр бичсэн уг тайлбарыг харахад дэлхий нийтийн ихэнх үзэгчдийг 1998 онд, Диснэйн хүүхэлдэйн кино гарснаар сая Мулантай танилцсан гэж тооцдог бол Улаанбаатар хотынхон 1946 онд тэр түүхтэй танилцаж байсан аж.

Дотоодын Хамгаалах Газрын даргын Америктай холбогдох гэсэн оролдлого буюу Намжилын Хаянхирваагийн зураг

Сталины ид үед Зөвлөлтийн үзэл эрс өөрчлөгдөж, эспэранто хөдөлгөөнийг эсрэгээр төр засгийн эрхийг авах гэсэн гадаадын тагнуулын ажиллагаа хэмээн цоллож, 1936-1938 оны хооронд ЗХУ-ын бараг бүх эспэранточ нарыг цаазлахыг нь цаазалж, цөлөхийг нь цөлсөн юм.