Саруул

@saruul
167
нийтлэл
6,702,382
уншигдсан
2,775
сэтгэгдэл

“Уиллиам Вүүдвилл Рокхилл ба Монгол” хэмээх цуврал

... Хук, түүний дараа Пржевальский, хэн хэн нь Цайдамын монголчуудыг зожиг, дүмбэ, бараг л малаасаа ялгагдахгүй хэмээн тодорхойлсон билээ. Гэтэл бодит байдал дээр тэдний дүгнэснээс огт өөр хүмүүс байсанд би их баяртай байлаа.
#нийгэм #нийтлэл

Өс хонзонгийн философи буюу Куэнтин Тарантино, Сэнгийн Эрдэнэ хоёрын адил тал, ялгаа

Анх үзэхэд учир утгагүй алаан, хүчирхийллийг харуулсан мэт санагдах “Биллийг ал” (Kill Bill 1, 2) киног үзэх тутам амтшиж, найруулагч Тарантиногийн шийдэл, хэлэх гэсэн санаа, өгүүлэмж зэргийг бишрэх боллоо.
#нийгэм #нийтлэл

Сталины бэлэглэсэн жаргалант бага насны бэлгэдэл буюу Буриад-Монгол Геля охины ээдрээт түүх

2008 оны Бээжингийн Олимпийн нээлт түүхэн дэх хамгийн гайхалтай, шилдэг нээлтийн нэг болсон билээ. Гэвч нээлтийн үйл ажиллаганы сүр хүчийг, гоо сайхныг бүдэгрүүлсэн нэгэн тохиол хожим илчлэгдсэн нь царай зүс, дуу хоолой, эгдүүтэй төрхөөрөө бүхний хайрыг татсан Лин Миаоке охин үнэхээр өөрөө дуулсан биш Ян Пэеи гэж өөр охины дуунд ам барьсан явдал байлаа.
#чөлөөт цаг #нийтлэл

Долоон зуугийн тухайд долоон үг хэлэлгүй горьгүй нь

“Долоон зуу” нэртэй 500 шахам үгийг цэгцэлсэн тогтоолын талаар хэн хүнгүй л шуугьж (“шуугиж” биш шүү) байна. Харин хамгийн жигтэй нь мэдээллийн технологи хөгжсөн, дэлхий хавтгай болчихсон 21-р зуун гэхэд дан цуурхал мэдээ тарах юм.
#нийгэм #нийтлэл

“Уиллиам Вүүдвилл Рокхилл ба Монгол” хэмээх цуврал (II)

АНУ-ын Парламентын ордон болох Капитолын чанх өмнөд этгээдэд бас нэгэн бөмбөгөр орой бүхий эртний барилга сүндэрлэн буй.
#нийгэм #нийтлэл

Харвардад Монгол судлалыг үндэслэсэн малчин эрдэмтэн

Сонгодог Монгол бичгийн өмнөх үеийн ихэнх чухал томоохон бичгүүдийг Кливез шиг нарийн, төгс, бүр цааш нь тайлбарлах юмгүй болтол нь судалсан эрдэмтэн үгүй. Хожмын эрдэмтдийн хувьд зүгээр авч хэрэглэхээс, үргэлжлүүлэн сайжруулах аргагүй гэмээр болтол нь ингэж сайтар судалсан...