Саруул

@saruul
161
нийтлэл
5,971,454
уншигдсан
2,562
сэтгэгдэл

Долоон зуугийн тухайд долоон үг хэлэлгүй горьгүй нь

“Долоон зуу” нэртэй 500 шахам үгийг цэгцэлсэн тогтоолын талаар хэн хүнгүй л шуугьж (“шуугиж” биш шүү) байна. Харин хамгийн жигтэй нь мэдээллийн технологи хөгжсөн, дэлхий хавтгай болчихсон 21-р зуун гэхэд дан цуурхал мэдээ тарах юм.
#нийгэм #нийтлэл

“Далай, даян аваргууд өвдөг шороодсон” “Нью-Жерси 2014” (5 сарын 23-25)

Америкийн монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн жил ирэх тутам өргөжин тэлж, оролцогчдынх нь тоо чанар нэмэгдсээр байна. Анх 2005 онд, Дэнвэр хотноо Вашингтон, Дэнвэр, Чикаго хотын монголчуудын дөрвөн баг өрсөлдөн аваргаа шалгаруулж байсан бол энэ жил Нью-Жерси мужид насанд хүрэгчдийн 9, ахмадын 6, нийт 15 баг хүчээ үзэхээр ирсэн байлаа.
#чөлөөт цаг #нийтлэл

Вашингтон хотноо Олон Улсын Монголч Эрдэмтдийн Бага Хурал амжилттай болж өнгөрлөө

Монгол Соёлын Төв, АНУ дахь Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулдаг Олон Улсын Монголч Эрдэмтдийн Бага Хурал өнгөрсөн 5 сард Вашингтон хотноо амжилттай болж өнгөрлөө.
#нийгэм #нийтлэл

Вашингтоны төвд, америкчуудын нүдэн дээр төрсөн монгол урлаг

2014 оны 2 сард АНУ-ын нийслэл Вашингтон хотноо Монгол урлаг, уран зургийг таниулан сурталчилсан нэгэн сайхан үйл явдал болж өнгөрлөө. Учир юун хэмээвээс, уран зургийн үзэсгэлэнг өмнө зохион байгуулж байсан арга хэлбэрийнх нь талаас үзвэл Монголд төдийгүй АНУ-д ч гарч байгаагүй өвөрмөц сонин, тухайлан хэлбэл үзүүлбэр-шоу маягийн, барууны энтэртайнмэнт урсгалд яг зохицсон үйл ажиллагаа болсон юм.
#нийгэм #нийтлэл

Зөв бичих дүрэм: Олон нийтийн хандлага

Миний бие сүүлийн үед өдөр бүр нийтийн сүлжээ, ялангуяа Нүүр номд нэг цагийнхаа ажлыг зарцуулдаг болоод байна. “Зугаатай хэл шинжлэл” гэж бүлэг байгуулсан, тэнд болж буй маргаан, мэтгэлцээнд оролцох, мөн хувийн захидлаар илгээсэн зөв бичих дүрмийн асуултуудад хариулан, тайлбарлах, ийм хоёр үндсэн ажил юм л даа. Нүүр номын буян их юм.
#нийгэм #нийтлэл

Зөв бичих дүрмийн “цэц” нь үгзүй юм

Зөв бичих дүрмийг хэлний “үндсэн хууль” нь, бүгдээр дагаж мөрдөх ёстой хэм хэмжээ нь гэж ойлговол “хяналт тавьдаг, дүгнэлт гаргадаг, магадлан шийдвэрлэдэг” нь хэн байх вэ? Мэргэжлийн бус уншигчид бол хэл шинжээчид л гэх байх, гэтэл хэл шинжлэл хэмээх өргөн сэдэвтэй холбоотой хүн бүр зөв бичих дүрмийг магадлан шийдвэрлэчих бас боломжгүй юм.
#нийгэм #нийтлэл