Саруул

@saruul
159
нийтлэл
5,805,034
уншигдсан
2,544
сэтгэгдэл

Алаг Арван гурвын хөлбөмбөгчид буюу Манай орцныхон

“Өдрийн сонин”-д “Эх орон сумаас эхэлнэ” хэмээх сонирхолтой булан буйг миний бие унших дуртай. Хөдөөний боргил хүүхдүүд эрдэм ном сурч, эрийн цээнд хүрсэн намтар нь, сум нутгийнх нь үүх түүх, адал явдал нь, ялангуяа нэг сумаас төрсөн олон өөр мэргэжлийн улс эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж яваа нь зөвхөн сонирхолтой төдийгүй, эх нутгаараа бахархах хүмүүжлийн ач холбогдолтой юм.
#нийгэм #нийтлэл

Б. Ринчений “ХУВИЛАЙ СЭЦЭН” шүлгийн далд утгыг шинжихүй

Олон зуун жилийн түүхтэй үндэсний монгол бичгээ халахад хамгийн их харууссан, бас эх оронч үзлийнхээ үүднээс ил далд олон янзаар, хамгийн хурцаар тэмцэж, тийн тэмцсэнийхээ төлөө бас адлагдаж асан хүн бол нэрт эрдэмтэн Бямбын Ринчен гэдгийг өдгөө хүн бүр мэднэ.
#нийгэм #нийтлэл


Рокхиллын монгол үгс

Хэл шинжлэлийн хувьд Рокхиллын хоёр тэмдэглэл дэх хамгийн үнэ цэнэтэй баримт бол өөрийнх нь сонсголоороо тэмдэглэж авсан монгол үгс юм. Гадаад үсгээр, монгол хэлээр бичигдэн үлдсэн үгс нь Монгол бичгийн дурсгалуудтай харьцуулахад тухайн үеийн амьд хэлний онцлогийг илүүтэй тусгаж чаддагаараа түүхэн хэлшинжлэлд чухал байдаг.
#нийгэм #нийтлэл

Рокхилл Далай лам хоёр

Төвдийн түүхэн дэх бүхий л Далай лам нар Монголтой их бага ямар нэг хэмжээгээр заавал холбоотой байдаг билээ. Тэр ч бүү хэл 4-р Далай лам Алтан ургийн монгол хүн байсан байдаг. Монголын түүхэнд холбогдох Далай лам нарын дотор 13-р Далай ламын нэр илүү содон.
#нийгэм #нийтлэл

“Рокхилл Монголд аялсан нь” хэмээх тэмдэглэлд бичсэн тэмдэглэл

Марко Поло, Вилхелм Рубрук, Плано Карпини, Пржевальский гээд л Монгол нутгаар аялсан нэр цуут аялагчдын тэмдэглэл та бидний үүх түүхийг өөрсдөд маань хүргэн ирсэн гайхамшигт зууч, бас Монгол орныг дэлхий дахинд таниулах нэн чухал гүүр болж өгдөг билээ.
#нийгэм #нийтлэл