АНУ-ын Ассошиатед Пресс агентлаг, Балтимор Сан сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд архивынхаа ховор нандин фотог зарж эхэлж байсан цаг.Монголтой холбоотой хэдэн сайхан зураг тэндээс олж авснаасаа Дилова хутагтын хоёр зургийг та бүхэнд танилцуулъя.
#нийгэм
#нийтлэл
АНУ дахь Монгол Соёлын Төвөөс Элчин Сайдын Яамтай хамтран Вашингтон хотноо жил тутам Олон Улсын Монгол судлалын бага хурал зохион байгуулсаар арван жилийн нүүрийг үзжээ.
#нийгэм
#нийтлэл
Марко Поло, Вилхелм Рубрук, Плано Карпини, Пржевальский гээд л Монгол нутгаар аялсан нэр цуут аялагчдын тэмдэглэл та бидний үүх түүхийг өөрсдөд маань хүргэн ирсэн гайхамшигт зууч, бас Монгол орныг дэлхий дахинд таниулах нэн чухал гүүр болж өгдөг билээ.
#нийгэм
#нийтлэл
Монгол улс АНУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш анхлан мэдээж манай дипломатууд ирсэн, харин монгол хэлний хичээл заахаар 1990 онд АНУ-д хөл тавьсан, өөрөөр хэлбэл байнга оршин суусан анхны жирийн иргэн хүн бол Гоогийн Бадан багш байв. Бадан багш болбоос Дорноговь аймгийн уугуул, 1932 онд төрсөн, өдгөө 91 настай буурал. Амьдрал намтар, үүх түүхээс нь яриулаад байвал дуусахгүй, энэ удаад багштай зөвхөн Лийдст очиж англи хэр сурсан түүх, социализмын үед Африкт аялсан адал явдал, Сайншандад орос охинтой үерхэж орос хэл сурсан түүх, ийм тодорхой сэдвүүдээр ярилцсанаа толилуулъя.
Америкад тэгтлээ алдаршаагүй атлаа Номхон далайн бусад бараг бүх улс, Азийн орнуудад хит болсон Касабланка хэмээх дууны үгийг гүнзгий ойлгоё гэвэл “Касабланка” гэж алдарт киног, тэр кинон дээр дуулдаг As time goes by хэмээх дууг мэдэх ёстой юм.
Энэ зун Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт, малчин Бадмаабазарын Пүрэвчулууныд гэр бүлээрээ амарсан билээ. Тэдний зуслан Монголын түүхийн маш чухал дурсгалт газрууд болох Хар балгас, Эрдэнэ зуу хийд, Билгэ хааны хөшөө зэргийн төвд оршино. Пүрэвчулууны аав нь энэ нутагт насаараа аж төрж буй, хамгийн сонирхолтой нь нутгийнхаа сүүлчийн ноёны зээ хүү нь болох 86 настай хөгшин сонин сайхан үүх түүх хуучлан сууна. Тиймээс Бадмаабазар гуайтай ярилцлаа.