Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр томилгоо

Х.Баттулга, С.Баярцогт хоёрын дунд гаталж барахгүй гол, давж гарахгүй даваа хэдийн бий болсон. Дээр нь нам дотор хэн хэнийг нь дагадаг хүчтэй бүлэг, фракциуд бий. Намын дарга О.Цогтгэрэл өөрөө ч хажууд нь жулдана. Ийм хоёр хүн, эсвэл төлөөний хүн нь төв аппарат, удирдах бүтцэд ороод ирэхээр нам доторх фракциуд нь дагаад идэвхжих нь зүй. Нөгөө “шуудайд хийсэн үхрийн эвэр”-үүд дахин харгалдаж эхэлнэ.

УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ?

Өмнөх хэлэлцүүлгүүд дээр "Үндсэн хуульд эгүүлэн татах заалт байгаа боловч процесс нь алга" гээд шогшроод байцгаасан. Одоо УИХ өөрөө тэр процессийг нь хуульчлах үүрэгтэй боллоо.

УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог уу?

Гудамжинд гараад хашгираад үз, “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол, тэр нь шүүхээр тогтоогдсон байсан ч эгүүлэн татаж болохгүй. Энэ бол парламентын дархлаа юм” гээд. Захын нохой инээх байлгүй. Үүнийг парламентын дархлаа биш, дарангуйлал гэнэ. Хууль цааз, ёс суртахуун, ер юу ч үйлчилдэггүй, гишүүний бүрэн эрх гэдгээр хамгаалагдсан нийгмийн каст гарч ирж байгаа юм байна. Тийм болохоор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг заавал ч үгүй хэлэлцэх, батлах ёстой юм байна гэж л харагдаж байна.

"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц хүний өмч болох гэж байна

Ямар нэг төсөл, хөтөлбөрийн ард дандаа тэрийг хэрэгжүүлж, зохион байгуулж байгаа хүмүүсийн хувийн ашиг сонирхол түрүүлж явдаг юм байна. Бид энэ хүмүүсийн эрх ашгийг хангах гэж хөдөлмөрлөөгүй биз дээ

Г.Занданшатарын Засгийн газрын үлдээсэн өв

Өмнөх Засгийн газруудын үед хийгдсэн хулгай луйвар, улс төрчдийн хуурамч баг энэ засгийн үед хуулагдав. Хэрэв Г.Занданшатар гэдэг хүн Засгийн газрын тэргүүн байгаагүй бол, Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилоогүй бол, хулгайд алдагдсан Бортээгийн ордын төрд буцааж аваагүй бол, ерөөсөө энэ бүхний төлөө зориглож хөдлөөгүй бол иргэд, олон нийт Л.Оюун-Эрдэнийн засаглалын үеийнх шиг харанхуй хөшгин дунд дахиад гурван жил хоригдох байв.

Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага

Намаасаа хөөгдсөний дээр УИХ-аас эгүүлэн татах асуудал хөндөгдөөд эхэлмэгц Л.Оюун-Эрдэнэ ямар ч хамгаалалтгүй болж, “хорхойтсон баавгай” шиг л улангасч байна. Идэш тэжээлийн хомсдолд орж, ухаан санаа нь балартсан баавгай ичээнээсээ гарч хүн мал руу дайрдаг. Л.Оюун-Эрдэнэ яг л ийм байдалд ороод байна.