Цэцийг дүгнэлтийг УИХ хүлээж авсангүй гээд Цэц асуудлыг хаяхгүй байх. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг түдгэлзүүлсэн эхний шийдвэр дээрээ зогсох байх. Тэгээд Их суудлын шийдвэр гарвал хуулийн үйлчлэл ч гэсэн зогсох, УИХ баталсан хуулиа эргэж харахад хүрэх байх. Эвэртэй, туурайтай гээд хэн нэг нь Үндсэн хууль зөрчөөд, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаад, даргалаад, даам гараад байж болохгүй. Ийм хүн намын дарга болж гэмээн МАН-ын зовлон Монголын зовлонгоор л дуусах байх даа.
Уг нь манай уул уурхай 100 хол илүү жилийн түүхтэй. Гэхдээ яагаад ч юм бид үүнд нэг л ээнэгшиж чадахгүй явсаар өдийг хүрчээ. “Уул уурхай байгальд хортой” гэх мөртлөө улсаараа нөгөө хэдэн уурхайгаа л “тонож” амьдардаг.
20 сая малыг 90 сая болтол нь хадгална гэдэг бас л “мэргэн ухаан” шүү. Уг нь Монголын бэлчээрийн даац хамгийн ихдээ 30-40 сая ям гэнэ лээ. Үлдсэн 50 сая нь жил бүр “заазанд” явж байх ёстой л байхгүй юу.
Сүүлийн 20-30 жил бид Хятадын аюул, Оросоос айж (айлгаж) амьдарлаа. Гэтэл аюул нь бид өөрсдөө юм байна. Ийм төр засагтай байхад бид ер нь дайснаар ч яах юм.
Хэн нэгний хөдөлмөр, оюун ухаан, олон жилийн туршилт, судалгаагаар бий болсон технологи /технологийг хүртэл дээрэмдэж биш, худалдаж авдаг болсон дэлхий/, хөрөнгө оруулалт, хүний нөөц болоод туршлагыг “хэнийх ч биш, юу ч биш” гэж үздэг Монголын төрд итгэж хөрөнгө оруулах гаднын хөрөнгө оруулагч олдох уу?
Нэгдүгээрт, Ерөнхий сайдын оруулж ирсэн асуудал, төсвийн тодотгол нь өөрөө нэн яаралтай, цаг мөчтэй уралдсан ажил учраас эрх баригч нам ч, сөрөг хүчний намууд ч гол асуудал дээрээ төвлөрчихлөө. Хоёрдугаарт асуудлаа хэлэлцүүлэхдээ Ерөнхий сайдын биеэ авч явж байгаа байдал, мэргэжил, мэдлэг, суурь судалгаа, хэлж байгаа үг, хийж байгаа тайлбар ч гэсэн өмнөх Ерөнхий сайдтай харьцуулахад илүү “итгэл төрүүлэхүйц” байсныг нуух шаардлагагүй.