Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Сөрөг хүчнээс хариуцлага нэхдэггүй юм!!!

Энэ улс орныг бүтэн найман жил эрхшээсэн, эрх мэдлийг хэрэгжүүлсэн нам өнөөдөр хийгээгүй ажлаа маргааш хийнэ гэж байхгүй ээ. Тэнэг хүний ухаан орох нь үдээс хойш гэдэгтэй л адил юм. Үдээс хойш гэдэг чинь үгүй л гэсэн үг байхгүй юу даа.

Бүрэн ардчилалтай бүтэн Монгол улсыг сонгоно

АН-ын хувьд цоо шинэ он цаг эхэлж байна. Л.Гантөмөр гэдэг хүн намын дарга болсондоо ч биш. Угаасаа цаг үе нь тэгж таарсан. Өнгөрсөн найман жил эзгүйрсэн орон зай, Ардын намын хийсэн ухралт буцалтууд АН-ыг улс төрийн тавцан дээр дахин гарч ирэхийг шаардаж байна.

МАН Оросын коммунист намыг Монголд дахин импортолж байна

Ингэхэд бид өөрсдийн төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох гээд байна уу, эсвэл Оросын төрийн тавиулууд, "эрх хүлээн авагч" нарыг сонгох гээд байна уу гэдгээ дахиад нэг бодох ёстой болж дээ.

Н.Номтойбаярыг нэр дэвшигчээс хассан нь нэг нам, нэр дэвшигчийн асуудал биш шүү!

Хулгайчид хүчээ нэгтгэхээр юунд хүрдэгийн бас нэг тод жишээ юм даа. Сурталчилгаа эхлээгүй байхад ингэж цагаандаа гарч, галзуурч байгаа эрх баригч хүчин үлдсэн хугацаанд юу хийж болохыг төсөөлөх гээд үз дээ.

“Авилгатай тэмцэнэ гэдэг намтайгаа, нөхөдтэйгээ тэмцэхийн нэр” хэмээсэн МАН даргын амлалт нохойн аманд оров

“Авилгатай тэмцэнэ гэдэг чинь намтайгаа, нөхөдтэйгээ тэмцэнэ гэсэн үг” хэмээсэн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амлалт ингээд нохойн ам руу оров. Нөгөө авилгачдаа бүгдийг нь тэврээд сонгуульдаа орлоо.

МАН-даа зодуулчихаад АН-ыг зоддог нь манай ёс

Тэгсэн хэрнээ АН эрх барьж байсан, олуулаа гарч ирсэн үед л нийгмийн том том шилжилтүүд, шинэчлэлт өөрчлөлтийг хийсэн байдаг юм. Угаасаа МАН гэдэг нам өөрөө ардчилсан нийгмийн хэв ёс, дүрэм журмаас тэс хөндлөн оршдог юм хойно яаж ч урагш нь алхуулах вэ дээ.