Л.Оюун-Эрдэнийн зовлонг МАН-ын зовлон, МАН-ын зовлонг төрийн зовлон болгохгүйн тулд хамтарсан Засгийн газраас хөөгдсөн АН-ын 42 гишүүн гарын үсэг зураад Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д яаралтай оруулж ирэх хэрэгтэй. МАН гэрээгээ зөрчиж, АН-ыг засгаас хөөх шийдвэр гаргаснаар Хамтарсан Засгийн газрын потенциаль нэгэнт дууссан. Удсаныг хожсонд тооцдоггүй.
Царигийн маргаанаас болж 12 жил гацсан экспортын төмөр замаа “экспортын бус” царигаар тавьсан нь ч гэсэн хоёр Ерөнхийлөгчийн хоорондын тохироо байсан байх. Зүв зүгээр хил даваад Хятадын төмөр зам дээр гарчих байсан чингэлгүүдийг дунд нь зогсоогоод ачиж буулгана гэдэг жир монгол хүний хийж чадах бизнес лав биш байх.
Цэцийг дүгнэлтийг УИХ хүлээж авсангүй гээд Цэц асуудлыг хаяхгүй байх. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг түдгэлзүүлсэн эхний шийдвэр дээрээ зогсох байх. Тэгээд Их суудлын шийдвэр гарвал хуулийн үйлчлэл ч гэсэн зогсох, УИХ баталсан хуулиа эргэж харахад хүрэх байх. Эвэртэй, туурайтай гээд хэн нэг нь Үндсэн хууль зөрчөөд, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаад, даргалаад, даам гараад байж болохгүй. Ийм хүн намын дарга болж гэмээн МАН-ын зовлон Монголын зовлонгоор л дуусах байх даа.
УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төслийг Ерөнхийлөгч УИХ-аар хэлэлцүүлээд шинээр сонгууль явуулахаас өөр гарц, гаргалгаа алга. Парламентын институцийг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн хийж чадах ганц зүйл энэ л байна. Үүн дээр нэг намын эрх ашиг яригдах ёсгүй.
Зэсийн үйлдвэрлэлийг дэмжье, экспортлогч орон болъё л гэж байгаа бол Эрдэнийн овоолго дээр ажиллаж байгаа хэдэн компаниа дэмжээд, төр өөрөө хувь эзэмшигч болчих. Ямар ч шинэ технологи, үйлдвэрлэл, менежмент хэрэггүй. Хувийн хэвшлийн хийсэн менежментийг төр хийнэ гэж байхгүй
Гэхдээ энэ бол Засгийн газар, нийслэлийн түвшинд яригдаж буй санал, санаачилга. Хуулийн төсөл нь УИХ дээр орж ирээд, хэлэлцээд эхлэхээр эрхэм гишүүд, хууль тогтоогч нар маань нөгөө “өршөөлийн” хугацаан дээр ямар байр суурь илэрхийлэхийг бид таашгүй.