Орчин үеийн Үндсэн хуулийн ухагдахуунд “нэр төр” буюу “дигнити” гэдэг ойлголтыг зөвхөн иргэнтэй холбож үздэг. Төр болон төрийн байгууллагад нэр төр, алдар хүнд гэдэг ойлголт байж болохгүй. Төр ганцхан тохиолдолд “хуулийн этгээд” болдог, энэ нь иргэний эрх зүйд...
Утаагүй түлш чинь утаа гаргаад байна, түлшнийхээ чанарыг хянаач ээ гэхээр түлш үйлдвэрлэдэг компанийг нь нийслэлийн өмчид авчихсан. Эд яг юу хийгээд байна аа? Үйлдвэр нийслэлийн өмчид очихоор л утаа арилчих уу?
УИХ энэ удаад Цэцийн их суудлын дүгнэлттэй холбогдуулж ямар нэгэн процессийн ажиллагаа явуулахгүй. УИХ-ын 95-р тогтоол Цэцийн Их суудлын дүгнэлт гарсан цагаас хүчингүй болсон.
Харин одоо “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг дүгнэлт гаргуулчихаад байгаа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай яригдана.
Угаасаа АН-ын хувьд оны өмнөөс Засгийн газрыг огцруулах шаардлагад УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулаад эхэлчихсэн. Хаврын чуулган эхэллээ л бол өргөн барих нь цаг хугацааных.
УИХ-ын гишүүдийн дунд Ерөнхий сайдын суудал байхгүй. Зөвхөн Засгийн газрын оруулж ирсэн асуудлаар парламентад мэдээлэл өгөх гэж чуулганы хуралдаанд оролцдог, орж ирээд танхимын хойморт суудаг. Тэгээд өөрийнхөө оруулж ирсэн асуудлыг дэмжээд санал өгдөг. Яагаад гэвэл УИХ-ын гишүүний мандаттай учраас. Ийм хоёрдмол байдал үүсээд байгаа учраас Х.Тэмүүжин гишүүн Ерөнхий сайдын суудлыг индрээс буулгах санаачилга гаргасан хэрэг. Ерөнхий сайд Засгийн газрын танхим дотроо л дарга болохоос биш УИХ-ын чуулганы танхимд дарга биш шүү, жир гишүүн шүү гэдгийг илэрхийлж байгаа юм.
“Стратегийн тавхан ордоос 480 тэрбумыг Баялгийн санд төвлөрүүлж байна. 55 ордтой болчихвол хэдийг олж болох вэ?” гээд тооны машинд хийгээд сууж байна. Хувийн компанийн балансад байгаа орлогыг төрд бүртгэж авлаа гээд баялгийн хэмжээ өсөх үү? Үгүй. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй.