Ер нь бол нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн байр суурийг ажиглавал яаж ийгээд “хариуцлага үүрүүлчих” сонирхол нь давамгайлж байх шиг. Хуулийн хариуцлага байдаггүй юм бол ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой л гэж байна. Гэвч тэр нь яг ямар хариуцлага вэ гэдэг нь нэгдүгээрт тодорхой бус.
У.Хүрэлсүхийн кабинетэд багтдаг Х.Нямбаатар, О.Чулуун нарыг Ерөнхийлөгчийн квотоор томилогдсон сайд нар гэлцдэг. Х.Нямбаатар хэдийн үүргээ гүйцэтгээд, дэлхийд байхгүй хууль санаачлаад Х.Баттулгын бүх өрсөлдөгчдийг шоронд хийсэн. Харин О.Чулуун одоо өрөө төлж байна.
Яг үнэндээ Яармагийн хүн ам цөөхөн шүү дээ. Хашааных нь газар жаахан үнэд хүрвэл бүгд зараад хотын төвийн хоёр өрөө рүү шахцалдаад нүүнэ. Зарсан газар дээр нь манай баячууд том том хашаа хатгаад хаус бариад тухалцгаана. Энэ тэгээд гэр хорооллын барилгажилт уу? Улаанбаатарыг утаанаас салгах хамгийн зөв арга мөн үү?
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын иргэдийн дунд тараасан энэ зар үр ашгаа өгч, сугалааны азтанууд хонжвороо авсан байгааг харвал урьсан, уригдсан хоёр “дүндээ дүн” болж байна.
Ж.Батзандан гишүүн гэхэд эхнэрийн дансаар орсон 200 сая төгрөгийн эх үүсвэрийг одоо хүртэл тайлбарлаагүй. Тэр мөнгөний эх үүсвэр нь ЖДҮХС-тай холбоотой тухай хэвлэлүүд барин тавин бичиж байна.
Өчигдөр хэлсэн үгээ өнөөдөр үгүйсгэнэ, өнөөдөр хэлснээ маргааш мартана. Ардын намын даргын энэ албин, Ардчилсан намын золбин байдал ард түмнийг гишгэх газаргүй болгож байна. Өнөөдөр энд, маргааш тэнд, нөгөөдөр хаана вэ?