Өчигдөр хэлсэн үгээ өнөөдөр үгүйсгэнэ, өнөөдөр хэлснээ маргааш мартана. Ардын намын даргын энэ албин, Ардчилсан намын золбин байдал ард түмнийг гишгэх газаргүй болгож байна. Өнөөдөр энд, маргааш тэнд, нөгөөдөр хаана вэ?
2000-аад оны улс төрд МАХН-ын гурван “Дорж” гэгдэж байсны нэг нь сайд Ц.Нямдорж. МАХН-ын Асар, Басар ч гэдэг байлаа.
У.Хүрэлсүхийн цорын ганц өрсөлдөгч нь Сү.Батболд байж болох ч “Чингис” зочид буудлыг хувьчилж авсан асуудлаар нь хуулийнхан санаатай, санаандгүй ороогоод эхэлснийг үзвэл намын зүгээс нэг их дэмжлэг өгөх гээгүй л болов уу.
#д.сумъяабазар
С.Баярцогт хэлэхдээ “Швейцарьт одоо надад нэг ч данс байхгүй. 2013 онд компани татан буугдсаны дараа бүх данс хаагдсан. Битүүмжлэгдсэн данс бол надад итгэж хөрөнгө оруулсан Монголын бизнесмэнийн данс байна” гэв.
Сонгууль улам бүр хэлбэрийн төдий болж байна. Эхлээд ирцгүй болгоно, дараа нь оролцоогүй ч болгож мэднэ. Илүү олуулаа оролцож саналаа өгч чадвал эрх баригчдын хийсэн тооцоолол алдаж болно.