МАН-ын Бага хурлыг хуралдаж болно. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүй асуудал шийдэгдсэний дараа. АТГ-аар шалгуулаад, УИХ-ын 126 гишүүний өмнө тайлангаа тавьсны дараа. Тэр үед Л.Оюун-Эрдэнэ намын дарга байх эсэх, хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэх эсэх тухай МАН хэлэлцэх ёстой. Процесс нь ийм.
Монголын хамгийн том, хамгийн "шудрага" улстөрчийн хүүхэд татвар төлөгчдийн мөнгө, ядарсан ардын нуруун дээр алцайж суугаад хүссэнээрээ гулгиж, цалгиж байгааг олж харав. Энэ бол ирээдүйдээ итгэж, тэмцэж яваа залуу хүмүүсийн хувьд байж боломгүй, адгийн муухай “мораль” юм.
Өнөөдөр “Арван ТҮЦ түрээслүүлдэг хүн байна, ТҮЦ-үүдийг нураа” гээд хашгирч яваа хүмүүс маргааш “MCS”-ийн оффисийг очоод галдчихсан байхад хэн буруутгах юм. Энэ бол манай үндэсний хөрөнгөтнүүдийн нийгэмдээ бий болгосон “мораль”...
Хэвлэлийн эрх чөлөөг төр хамгаалдаггүй, төрөөс хамгаалдаг юм. Бид эрх чөлөөгөөр өлсөөгүй, цангаагүй. Эрх чөлөөний мэдрэмжээ гээсэнд хамаг учир байна. “Үнэгүй хоол зөвхөн хулганы хавханд бий” гэдэг ч худал үг. Хулгана амиараа төлсөн байдаг шүү...
“Стратегийн тавхан ордоос 480 тэрбумыг Баялгийн санд төвлөрүүлж байна. 55 ордтой болчихвол хэдийг олж болох вэ?” гээд тооны машинд хийгээд сууж байна. Хувийн компанийн балансад байгаа орлогыг төрд бүртгэж авлаа гээд баялгийн хэмжээ өсөх үү? Үгүй. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй.
Хүүхэд байхад хөгшин аав минь халуун зунаар хотон дотор амьгүй төрсөн хургыг биднээс нуун шуудайд ороож, “Хургаа бүрэн засахгүй, муу сухайнууд. Хуц хурга эхдээ харайчихаж” хэмээн хээр аваачиж булж байсан юм. Сүүлд ах нараас сонсоход өнөөх хоёр толгойт гарсан байж...