Сосорбарам

@sosorbaram
79
нийтлэл
1,057,434
уншигдсан
1,014
сэтгэгдэл

Босго

​“ХОРЬ ХОРИН НЭГЭН” оны босгыг яаж зөв элээх вэ? Хариулт нь: - Гагцхүү оюун сэтгэлгээ, үзэл санааны босго өндөр саруул ухаантай, эрүүл хараатай байж – Ёо! гэх өвчингүй Яанаа! гэхийн гачлангүй эрх чөлөө эрхээ хүн бүр бүрэн дүүрэн эдэлж, аз жаргалтай, орлоготой, ашигтай байх ёс зүйт тогтолцоог даллая. Харин ковидизм, ковидистууд далд ор. ТОНИЛ ЦААШАА!

2020.02.02

Хүн өөрийнхөө баялгийг өөрөө бүтээхээр ирсэн бодгаль.

ДОН

Зүүнтнүүдийн хийж чаддаг зүйл нь хувийн өмч хураах, хүний бизнесийг дээрэмдэх, онц байдал тогтоож далд эдийн засаг ноёлоох, картель, клиентүүдтэй үгсэн хуйвалдаж авлигадах арга замчиллаар тонуул хийх арга бөлгөө.

“Монгол Улс – Ардчиллын баян бүрд” сэдэвт олон улсын баг хурал дээр Д.Сосорбарамын хэлсэн үг

Аливаа улс гүрний уналт нь эрх мэдэлтнийг авилгаддаг олигархиуд, картелистуудаас болдгийг дэлхийн олон орнуудын түүх нотлоно. Монголд ардчилсан гэх нэрээр хуйвалдан эрх чөлөөт сонгуулийг үгүй хийж, хүний сонголтыг худалдан авах бохир арга, худал хуурмагаар дүүрсэн мунхралын сургаал ноёрхож байна. Чөлөөт сонгуулийн эрх, эрх чөлөөгөө иргэд эдэлж чадахгүй байна.

Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо

Талийдаг Зоригоор аль, аль нь улс төр хийж байна шүү дээ. МАН-ынхан ч илүүцтэй хийх юм. АН ч нэг л их хайртай хүн байсан гээд цэцэг навч өргөөд сүйд болох юм. Гол нь бодитой хандлага, саруул бодол, эрүүл сэтгэлгээ гээч юм, хий хөөсөрсөн авир араншингаас болоод бүрхэгдээд байгаа явдал л миний дотоод ертөнцийг их эмзэглүүлдэг юм.

КАПИТАЛИЗМ БА ЭРХ ЧӨЛӨӨ

Төрийн мөнгө гэж угаасаа байгаагүй татвар төлөгч иргэдийн мөнгө, эрдэс баялагийн орлогоор эрх мэдэлтнүүд тансаглан зогсоо зайгүй хэлж мэдэхээргүй тоон дүнтэй хулгай дээрэм хийж буйг бид харж байгаа.