Өнөөдөр социализм, коммунизм, фашизм, национализм, алтриузм, коллективизм аагиж ноёрхсон хэвээрээ байна. Миний итгэж байгуулсан АН-ынхан бие биенийгээ золиослогчид болж хувирлаа.
Өнөөдөр “бохир тархи”, “бохир төр” хоёр орон даяар халтай халгаатай үйлдэл хийж эхэллээ. Энэ бохирдол улам л доошоо ёроолдох аюултай. Монгол үндэстний аюулгүй байдал үнэхээр аюултай бохирджээ. “Бохир тархи”-ны уршиг бохир технологио зогсоо! Одоо болно! БОЛГОО!
Хүний эрхэнд тамлагдаж зовсноос өөрийн эрхээр өөдөлж “зовсон” нь дээр хүмүүс ээ! Хувь хүнийг харгислал хүчирхийллээс, өмч хөрөнгийг дээрэм тонуулаас хамгаалдаг хэний ч, хаанахын ч хараат бус цагдаа, шүүх, прокурортой байхад гүйцээ.
“ХОРЬ ХОРИН НЭГЭН” оны босгыг яаж зөв элээх вэ? Хариулт нь: - Гагцхүү оюун сэтгэлгээ, үзэл санааны босго өндөр саруул ухаантай, эрүүл хараатай байж – Ёо! гэх өвчингүй Яанаа! гэхийн гачлангүй эрх чөлөө эрхээ хүн бүр бүрэн дүүрэн эдэлж, аз жаргалтай, орлоготой, ашигтай байх ёс зүйт тогтолцоог даллая. Харин ковидизм, ковидистууд далд ор. ТОНИЛ ЦААШАА!
Өөрийгөө бодох ухаантай сонголтоор холыг харсан ашиг сонирхлоо эрэх үнэ цэнийг сайн сайхан гэж бадраан гийгүүлсэн үед л эдийн засгийн эрх чөлөө батжин бэхжинэ.
Хүн халамжлуулан тэжээлгэх унхиагүй, нялзрай, эргүү мунхаглалаас ангид байж, баялгаа бүтээж, зориг эрмэлзлэлээрээ хүсэл тэмүүлэлдээ хүрэх учиртай...