Цэнддоо

@tsenddoo
479
нийтлэл
22,075,843
уншигдсан
10,086
сэтгэгдэл

Баярцогтыг бодохоор...

Баярцогтыг бодохоор уур хүрээд байх юм.Мөнгөө гадаадад хадгалуулж л явдаг. Ард түмнээрээ хадгаламж зээлийн хоршоонд хамаг мөнгөө хийгээд болоод ирсэн байтал, үндэсний шилдэг зальтай хөвүүдэд тэрийгээ идүүлж уулгаад ажрахгүй ирсэн байтал хамаг мөнгө банкинд хадгалуулна гэнээ, чи.
#улстөр #нийтлэл

ДЭД БОЛОВСРОЛ

Хүнсний ногоог хавар тариалаад, намар хураадаг бол дээд (дэд?) боловсролын дипломыг намар тариад хаврын хаварт хураадаг онцлогтой.
#улстөр #нийтлэл

Халх аа гэж...

Орчин үед үндэстэн гэдэг нь үнэн хэрэгтээ тэр улсын иргэний паспорттой хүнийг хэлдэг болсон. Манай улс бол нэг л үндэстний улс. Үнэн, үнэн. Казахстанд нүүгээд очсон казах нөхдийг маань тэдхийнхэн “Монголчууд ирлээ”, “тэр нэг монгол ингээд “ “энэ монгол ингээд” гэхчлэн хэлдэг гэсэн.
#нийгэм #нийтлэл

Зугтаагч

Гудамж дүүрэн “Зугтахгүй” гэсэн рекламыг МАН-ынхан хаджээ. Зүйтэй. Зугтаахаа болихгүй бол үнэхээр хэрээс хэтэрлээ. Үнэхээр зугтаадаг нам л даа. Ажлыг нь авах гэхээр тамга аа аваад зугтаах, шүүх дуудахаар оймсоо зүүгээд зугтаах, ажилчдынхаа цалингаар тоглочихоод гадаадад зугтаах бүгд л эндээс угшилтай. Гүтгэлээ гэхгүй биз дээ?
#улстөр #нийтлэл

Цэвэр хүний явдал

Жинхэнэ цэвэр амьтан байснаа саяхнаас л мэдлээ. Бага сургуульд байхад багш минь хэлж байсан юм. “Энэ нойлын ногоон тэгийн тархи цэвэрхэн хэвээрээ дууслаа, яана” гэж. Тэр үед намайг доромжилж байх шиг санагдаад гомдож байсан. Одоо бодохноо магтаж байж. Бага ангийн багшдаа баярлалаа.
#улстөр #нийтлэл

Багшийн ач ба бач

Дээр үеддээ хоёр хүн маргаж, бие биеийнхээ дээр гарах гэж үзэж таржээ.
#улстөр #нийтлэл