Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

АНХНЫ НААДАМ

Анхны юм болгоныг ил тод дурсахад тусгүй ч,наадмын дурсамж бол олон түмэнтэй хуваалцахад сайхан хууч юм. Зарим нэгнийх нь танил дурсамжийг сэргэн хөглөгдөж, бушуухан унаа тэргээ бэлдэж аваад нутгийн зүг гараад шидчихмээр болох байх. Нөгөө хэсэгт нь зүгээр л хачин марзан санагдаж ч болох. Тэр ч байтугаа, зайлуул бичих юмаа олж ядаад, ингэхдээ тулж дээхөөрхий гэж эгдүүцэж ч мэднэ. Нарийн яривал, эгдүүцэл гэдэг бол ихээхэн том сэтгэгдэл юм шүү, за энэ ч яахав.

Жагсаал, цуглаан тоолох арга

Жагсагчид ирсэн хүмүүсийн тоог “зүрхийг нь үхтэл дээш шиддэг” бол эсэргүүцэгчид нь жагсагчдынхаа тоог “хүрэл зүрх ч хайлмаар” хорогдуулна... Саваагүй зарим нь мөөм тоолох санаачилга гаргаж байгаа ч нэгдүгээрт Хууль зүйн Яамны эротикийн Зөвлөлийг давахгүй, хоёрдугаарт бараг зэрэгцэж гарсан харчуулын “өндөг”-ийг тоолох санал няцаагдсан, гуравдугаарт үнээнийх шиг дөрвөөр үржигдэхгүй болохоор нэмэр бага. Энүүнд орвол, жирэмсэн эмэгтэйг хоёр хүнээр тоолох, таягийг 0,5 хүн гэж үзэх нь хамаагүй бодитой.

Хотят ли русские... спецоперации ?

“1941 онд Зөвлөлтөд геноцид гарахаас сэргийлэхийн тул нацистуудаас чөлөөлөх цэргийн тусгай ажиллагааг Гитлерийн Герман эхлүүлсэн боловч амжаагүй, харин 1945 онд Зөвлөлтийн тал Германыг нацистуудаас чөлөөлснөөр дууссан” болж таарах гээд байна. Ингэхэд, хаанахын нацистууд цэвэрлэгдээгүй үлдчихэв ээ, айн ?? Ингээд бодохоор, Дэлхийн хоёрдугаар тусгай ажиллагаанаас “Хүний нацистуудыг цэвэрлэх маш хэцүү, их төлөв өөрийнхөө нацистуудыг цэвэрлүүлээд дуусдаг юм байна” гэсэн сургамж үлдсэн ч байх шиг.

МАЛЧДЫГ “МАЛЛАГЧИД”

Үнэхээр ч цаашдаа эдийн засаг энэнээсээ хүндэрвэл, Монгол улс уул уурхайн бүтээн байгуулалтаасаа хэдэн цаас нэмж олохгүй бол бүхний буруутан нь малчид болж таарахнээ, янз нь. Тэр цагт танай хоттой хонь руу “наран талаас нь төр, сүүдэр талаас нь хулгайч” нар ханцуй шамлан орно. Улс төрчид ч та нарыг өмөөрөхгүй , бас өнөө хутган үймүүлж байгаа этгээдүүд ч өмөөрөхгүй. Улстөрч нар малчдад хайртай байсан юм биш, харин хуурч авахад амархан саналд нь хайртай байсан юм. Иймээс “Болж, эд нар л буруутай”, “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэдэг бол түмний идшинд зориулагдана гэсэн үг мөн” гэлцэн дуу хоолойгоо нэмнэ.

Явган зорчигчийн дүрэм

(Нийслэлийн хүн ам өсч, явган зорчигчийн түгжрэл үүсч байгааг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулав)
#чөлөөт цаг #нийгэм #нийтлэл

ВАКЦИНЫ “ДАЖИН”

Эсэргүүцэл суларч байгаа шалтгаан нь энэ. Вакцины эсрэг хөдөлгөөн үүнээс цаашаа үргэлжилбэл, Оросын ашиг сонирхлын ч эсрэг хөдөлгөөн болно. Тал нутгийн фронтод өрнөж байсан “Ковид-19”-ын дархлаа тогтоох вакцины эсрэг дайн ч бас энд хүрээд зогсож байна. Цаашид өрнөлөө гэхэд, зөвхөн тодорхой нэр төрлийн эсрэг буюу “вакцина хоорондын өрсөлдөөн”-ий шинжтэй байх болов уу? Ухаандаа, “Синофарм хортой, харин С-Путник эмтэй” гэх маягаар. Хортойсох юу байх вэ, чип-тэй.