Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Элбэгдоржийн “хэрэг”

Эргүүлж мөлжихөд Элбэгээ сайхан” Улстөрийн "шинэчүүл"-ийн доктрин

Зургаан настын зовлон: Малчин-сурагч

Юу юунаас илүүтэйгээр, нүүдэлчин малчдад тулгамдсан асуудал бол ноолуурын үнэ, даатгалын хураамж бус аа. Тэдний жинхэнэ асуудал гэр дотор нь байгаа. Шинэ үеийн хөдөөнийхэн, ялангуяа малчин харчууд эхнэр олж авах гэж нэг проблемтой байгааг бүгд ярьдаг. Яалтай ч билээ. Хотын охидыг богтлолтой ч биш. (Хуучин цагийн, шашин бурхнаа муулсан утга зохиолд Богд хаан зарлиг гарган эхнэр богтолж өгдгөөр гардагдаа. Одоо энэ Ерөнхийлөгчөө тийм зарлиг гаргаад аль гэвэл халгаахгүй байх л даа)

Азиз Несин АЙТЕНИЙ НӨХӨР

Маргааш нь би анх удаагаа сонинд гарч үздэг юм байна. Мэдээж, Айтен бид хоёрын хуримласан мэдээ, зураг хөрөгтэй. Олны хэл ам ч намайг тойрсонгүй. Гэхдээ, намайг эцэг эхээс заясан нэрээр минь дуудах нэг ч сонин гарсангүй. Тэдний хувьд би ердөө л “Айтен хатагтайн хар хүн” болжээ. Сонины хуудаснаа: “Зүүн гараас төд дэх нь Айтений хар хүн”, “Айтен хатагтайн нөхөр нь эмчийн мэргэжилтэй сайхан залуу юм”, “«Айтен хатагтайн нөхөр өөрийн эрхэмсэг төрх, донж байдлаараа нэртэй айлын зүстэй хүргэнд тэнцэнэ”, «Айтен хатагтай болон “Айтен хатагтайн нөхөр” хоёрын гэр бүлд аз жаргал хүсье» гэсэн үгс эрээлжилнэ. Ай, хорвоо минь !

БЭЭЖИНГИЙН “ЦАРАЙ” ХУВИРАВ: виз ба сануулга

Элчин сайдын “Үг” нь манай Засгийн газрын санхүүжилттэй киноны промо-той давхцсан нь санаандгүй юм биш. Харин сайн харилцаат хөрш орных нь Засгийн газрын захиалгаар Синофоби бүтээж сурталчлах нь Хятад улсын хувьд үзэл суртлын дайсагнал болно. Засгийн газрын санхүүжилтээр хийгдсэн бүтэн кино байтугаа “ахар” видеог ч Монголын төрийн бодлого л гэж тэд харна. Яагаад ч юм бэ, Хятадын тал тэвчээд, манайхан тэрийг нь “Биднээс айгаад дуугарч чадахгүй байгаа нь тэр” гэж эндүүрээд ирсэн хэрэг.

Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт

Өндөр настан... гэж өөрийгээ танилцуулсан тэр хүн Ж.Батмөнх даргад хандаж, -Нэгдүгээрт, би олон хүүхэдтэй, настан өндөр хүн. Үхэхдээ сэтгэл амар нүд анимаар байна. Улаанбаатарт Ардчилсан Холбоо гэж айхатар юм гарсан гэнэ. Тэрийг л та нэг дараад өгч үз. Хоёрдугаарт, олон хүүхэдтэй, амьдрал хүнд байна. Хэдэн цаасны тусламж үзүүлнэ үү гэсэн юм.

Сарнай идсэн ямааны шөл

​Улс амьтны ярих нь “Хүчит шонхор”зах дээр, -Мянган сарнай идүүлсэн ямааны мах килограмм нь 2 сая төгрөг хүрч байна гэв үү дээ. Малын чээнжүүд л ёстой галзуурч байна гэнэ. Зарж байгаа ямаа болгон л сарнай идсэн юм байх аа. Зарим нь: -Нүдэн дээр баглаа сарнай идсэн. Худлаа гэвэл гэдсийг нь хагалаад үз хэмээн тавлаж байна гэнэ. Харин махны үйлдвэрүүд бол хариуцлагатай хандаж, яргуй идүүлсэн бичлэгээ харуулж байна гэсэн. Зарим нэг “Хэрэглэгчийн найдвартай түнш” хүнсний үйлдвэрийн ямааны махан дотроос цэцгийн дэлгүүрийн “И баримт” гарч байна гэсэн шүү.