Алив үндэстэн өөрийн эрхэм хүнээ дээдлэн бурханчилдаг. Бурханчилна гэдэг нь өөрийн шашны хувилгаан, гэгээн болон шүтлэг тахилгын баатарт өргөмжилж, дурсан тахих утга. Монголчууд ч тэр мэт. “Лу.Алтан товч”-оос эхлээд, Зава Дамдины “Монголын түүх”-д хүртэл Чингис хааны сүнсний угсааг Буддын шашин, ялангуяа Зонховын шашны гэгээн хутагт, эрхэм зүтгэлтнээс улбаалуулан бичсэн байдаг. Сайн ухвал, Будда болсон Ханхүү Сиддхартагийн сүнс хувилан төрсөөр Есүхэй баатрын гэрт мэндэлсэн ч баймаар.
  
 
                              
  
  
    
   Та өнөөдөр нэг байгууллагаар ороход үүдэнд нь “Манай байгууллагын хамгийн муу хүмүүс” гээд хэдэн хүний зураг хадсан байвал хэрхэн лайвдаж, фээстээ поост хийж дуулиан хадаах бол доо? 
  
 
                              
  
  
   Хэдийгээр, “Монголын амралтын өдөр олон уу, ажлын өдөр нь олон уу” гэдэг сэдэв маргаантай боловч, нэдэр дээрээ нийтээр тэмдэглэдэг гурван том баяр л бий. Наадам, цагаансар, шинэ жил буюу “Ёолк” баяр. Гурван баярын эхлэх, өрнөх, дуусах хугацаа ондоо. Зарим нь эртээ эхлээд оргил цэг дээрээ дуусч байхад, нөгөөх нь тэмдэглэлт өдрөөсөө эхлээд мөддөө дуусахгүй явчих жишээний. 
  
 
                              
  
  
     Монголчууд сүүлийн 300-аад жил хос шинэ жил, тэмдэглэсээр иржээ.  Чин гүрний вассаль байсан Гадаад монголд хоёр шинэ жил тэмдэглэдэг байжээ. Нэгэнт Манжийн төрийн хараат байсан учраас тэдний тооллыг хүндэтгэнэ.  Яг л ХХ зууны БНМАУ-д Зөвлөлтөд үнэнчээ илэрхийлэн тэднийд хэрэглэдэг тооллыг авсан төдийгүй Октябрийн хувьсгалынх нь ойг үндэсний баяр болгоод 11 сарын 7-нд амардаг, ЗХУКН-ын их хурлуудад очиж, шийдвэрийг нь монгол даяараа сурталчилдаг  байсантай агаар нэг зүйл.  
  
 
                              
  
  
  -Өнөөдөр, Оросууд яагаад Монголыг шууд өөртөө нийлүүлчихгүй байгаа юм бэ? Шууд цэрэг орууллаа гэхэд хойт хил онгорхой л байгаа шүү дээ. Яагаад? 
-Цэргийн хамтарсан сургууль хийх нэрээр оруулсан танкууд нь “Монголчуудын хүсэлтээр үлдэх”-ийн оронд буцаж гараад байгаагийн учир юу вэ? Яагаад ?
-Шууд өөртөө нийлүүлэхээ байг гэхэд Белорусийн жишгээр Монголын гэсэн Лукашенког 99,99 хувиар сонгуульд ялуулаад гаргахгүй байгаа юм бэ? Монгол Лука нь ч, шенко нь байсаар байтал, яагаад?
-Москвагийн зүгээс Монгол дахь өөрийн хүмүүсээ “зөвхөн чөлөөт сонгуулиар засагт гарч ирсэн” маягтай байлгах гэж цаг, мөнгөө үрээд байгаа юм бэ? Энэ зөөлөн түрэмгийлэл хэнийг цочоохоос айсных вэ? 
Москва яагаад “Хятадын эсрэг” тэмцлээ шууд Хятадын эсрэг биш харин Хятадын ашиг сонирхолд саад болж чадах барууны хөрөнгө оруулалтын эсрэг ойлгомжтойгоор чиглүүлдэг вэ? Яагаад? 
Энэ олон яагаадын ганц хариулт нь “Хятад”. Хятад байгаа учраас л ингэж чадахгүй байгаа юм. 
  
 
                              
  
  
  Зүйрлэвээс, танай компанид ерөнхийлөгч жаахан хувь эзэмшдэг байвал ямар байх бол? Ядаж л захын татварын байцаагч ирж дураараа зовоогоод байхгүй дээ. Цаашлаад, Их хурлын дарга ч юм уу, Ерөнхий сайдын шалихгүй хөрөнгө таныхтай нийлсэн байхад эрүүгийнхэн рэкээт хийж дөнгөнө гэж үү? Тэгээд, гурвуулаа танайд хувьцаатай байхад компанид чинь халдаж зүрхлэх аавын хүү хаанаас гарахсан билээ? Хувьцаагаар дамжуулаад өгдөг жаахан ногдол ашгийн дэргэд нийлбэрээрээ олох орлох, хамгаалах баталгаа нь тэнгэр мэт ээ. За, гадаадын, ялангуяа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын ашиг тус гэж энэ. Гадаадын хөрөнгөөр дотоодын эдийн засгаа аварна, хамгаална гэж энэ. Гадаадын хөрөнгө оруулалтаар тусгаар тогтнолоо хамгаална гэж ердөө л энэ.