Төрмөнх

@turmunkh
136
нийтлэл
8,049,160
уншигдсан
129
сэтгэгдэл

Монгол хүн ном “умшдаггүй” юм уу?

Хэдэн жилийн өмнө Баабартай төв шууданд таарлаа. Тэр үед би номоо хэвлүүлэх санаатай явсан болохоор хэдийг хэвлүүлэх вэ гэж асуулаа. Баабар санаа алдаад, “Манайд ном уншдаг хүн байхгүй болоод удаж байгаа шүү дээ. Энэ хавийнхан л уншина. Гурван зуу зарагдвал сайн гүйлгээтэй гэдэг юм. Чи яахав 500-г гаргаад үзэх юм уу” гэж билээ.
#нийгэм #нийтлэл

Д.Өлзийбаатар: ”Та нарын дэргэд еврей нар хүүхдүүд, бид нар нялх бацаанууд” гэсэн юм шүү дээ

Дэмбэрэл овогтой Өлзийбаатар. Түүхийн ухааны доктор, Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар голчлон судалдаг. НАХЯ-ны Дээд сургуульд багш, НАХЯ-ны Тусгай архивт судлаач, Улсын түүхийн төв архивт судлаач, дарга, Архивын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан.
#нийгэм #нийтлэл

Д.Болдбаатар: “Багад багын давуу тал бий. Томд томын бэрхшээл бий” гэсэн Хятадын зүйр үг байдаг

Одоо тэр манай урдаа барьдаг сайн орчуулагч нарын нэг болсон төдийгүй өөрийн залгамж халааг бэлдэх зорилгоор хувийн «Гэгээ» коллежийг үүсгэн байгуулаад амжилттай ажиллаж байна. Бид хоёр нэлээд өргөн сэдвээр сонирхолтой яриа өрнүүлснийг уншигч та бүхний таалалд өргөн барья.
#нийгэм #нийтлэл

“Монгол удахгүй Хятадын муж болно” гэж С.Балмасовын мөрийцсөнийг уншаад …

Ийм хоёр өгүүлбэрээр эхэлсэн нэг нийтлэл олж хараад С.Балмасов гэж хэн бэ? гэж хайлаа. Тэрээр нилээдгүй ном гаргасан тэр дундаа “Цагаантны эсрэг цагаантан” хэмээх номондоо 20-р зууны эхэн үеийн Монгол, Хятад болон Оросын түүхийг их нухацтай бичсэн хүн юм байна.
#нийгэм #нийтлэл

Эр доторх “эм” эм доторх “эр”

Хонгконгод хийгдсэн “Хубилай хаан” хэмээх 50 ангит киног алгасалгүй үзээд барж байна. Хасбагана хэмээх өвөрлөгч хүний зохиолоор бараг 98 хувь Хятад хүмүүс тоглож, найруулж хийсэн энэ киног харж суухдаа мөнөөх л өөнтөгч зангаараа өө хайж суусан ч тийм ч ихээр түүхийг гуйвуулан өөрчлөөгүй санагдлаа.
#нийгэм #нийтлэл

Г.Аюурзана: Нүүдэлчид бол сэхээтнүүд байсан...

Г.Аюурзаныг мэдэхгүй хүн бараг байхгүй. Харин түүнийг бясалгал хийдгийг тийм ч олон хүн мэдэхгүй. Аюураа бид хоёр нэг бодлын их адилхан, нөгөө бодлын тэс өөр хүмүүс ч ийм сэдвээр бол хэдэн цаг ч ярьж чадна. Хамтдаа цай уух зуураа дуу хураагч ажиллуулснаа тэр чигээр нь сийрүүлэв. Энэ удаад би өөрөө сэтгүүлч гэхээсээ харилцан ярьсан нь дийлэнх нь болчих шиг.
#нийгэм #нийтлэл