Монголын гадаад бодлогод Перестройка-гийн нөлөө, нэн ялангуяа Брежневийн номлолоос татгалзсанаар үзүүлсэн нөлөө асар их.
Монголын түүхчид 1990 оноос хойших өөрийн орны шилжилтийн үйл явцын талаар бага бичдэг. Нийгэм нь улс төрийн хувьд урьдын адил маш их туйлширч байна. Тийм болохоор уг сэдвийг үнэхээрийн хараат бусаар судлахад хэцүү, бүр тэгэх боломж ч үгүй байж мэднэ. Тэд 1990 оноос өмнөх Монголын түүхийг огт судлагдахуун болгож байгаагүй болохоор Зөвлөлтийн перестройкагийн үед Монгол Улсад гарсан томоохон өөрчлөлтүүд, нийгмийн өөрчлөлтийн уг хөдөлгөгч хүчийг ер анхааран авч үзээгүй юм.
Монголын эзэнт гүрний нийслэл байсан Хархорумын түүхийг сонирхсон хэн хүнд цөөвтөр жилийн өмнө зарим аялан жуулчлагчийн аян замын тэмдэглэлээс өөр юм барагтай л бол олддоггүй байсан. Харин сүүлийн жилүүдэд Хархорумыг дотоод, гадаадад шинжлэх ухааны үүднээс сонирхох сонирхлыг археологийн малтлага үлэмж нэмэгдүүллээ.
VIII Жавзандамбыг 1870 онд Лхасын ойролцоо мэндэлж ахуй цагт Манж гүрэн империалист гүрнүүдийн шахалтан дор нэгмөсөн өөрчлөгдсөн байлаа.
Монголчуудын төр, шашны уламжлалыг Хархорум шиг өнгөрсөн үеийнхээ амьд түүхээр бүрэн төгс илтгэн харуулсан газар Монголд бараг байхгүй буй заа. Ийн бодохуйд Хубилай хаан, Пагва лам Лодойжалцан нарын үндэслэсэн төр, шашныг хослон хөгжүүлэх зарчим өөрийн эрхгүй санаанд орно. Энэ газар нэгэн үе Монголын Их эзэнт гүрний нийслэл, тэгэхдээ бүр янз бүрийн шашны төлөөлөгчид хоорондоо чөлөөтэй ном хаялцан мэтгэлцдэг хот байжээ.