Урлаг спорт 221 нийтлэл байна

”ШҮҮРС” ХЭМЭЭХ НОМЫГ ШҮҮРС АЛДАЖ УНШААД...

Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан Монгол орны дорнод хязгаарт уран бүтээлээ туурвиж, ажин түжин амьдран суугаа нэгэн яруу найрагчийн бүтээлийн тухай шүүмжийг нийтэлж байна.
#яруу найраг #дэлхийн яруу найргийн өдөр #ц.төртайван

Тахлын хөл хорио: УРАН ЗОХИОЛЫН БУС НОМ УНШИХ БОЛОМЖ

Гэр орондоо хөл хорьж, ахуйн хэрэгт хэн хүнгүй сатаарахын завсарт уран зохиолын ном гэхээсээ илүү уран зохиолын бус ном уншсан нь сонирхолтой байж мэдэх юм. Ялангуяа анхлан ном уншиж, амтанд нь орохыг хүсвэл хэн нэгний бүтээсэн зохиомол ертөнц биш ертөнцийн хаа нэгтэй тохиолдож, үйл хэрэг болсон үйл явдал, хүмүүсийн тухай унших таатай биш гэж үү?
#бидний цөөхөн монголчууд #nonfiction #намтар #ц.гомбосүрэн #с.эрдэнэ #халхын заяат харгуй

Энэ нэг залхуутай “е-е-е” гэсэн улигт хөгжмийг хогийн саванд чихээч ээ!

Өнөөгийн энэ даяаршил гэж нэрлээд буй үзэгдлийн анхдагч хүчин зүйл нь рок-поп хөгжим байсан гэх онол бараг зөв байх. Тэр онолыг зөвшөөрөгчийн нэг нь би өөрөө юм. Би ба миний үеийнхэн өөрсөд дээрээ туршсан биет амьд жишээ нь.

Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя!

Орчин цагийн монгол утга зохиолын хэлийг хөгжин төлөвшихөд гол нөлөө үзүүлж, цаг төрийн хэрэгт хүчээ өргөсөн Дашдоржийн Нацагдоржийн дүрийг аль нэг мөнгөн дэвсгэрт дээр залахад буруудах зүйлгүй мэт. Нэр алдар, үйлс бүтээл нь цагийн шалгуурыг давж, хойч үеийнхээ сэтгэл зүрхийг догдлуулсаар байгаа их зохиолчоо ийнхүү мөнхжүүлэх нь хөшөөний газрыг нь булаацалдахаас илүү өнө хойчийг харсан алхам хэмээн мунхагланам.
#дашдоржийн нацагдорж #д.нацагдорж #мөнгөн дэвсгэрт #төгрөг

ШААМПАР

Бүгдэд нь сар шинийн мэнд дэвшүүлье. Цагаан сарын баярын өдрүүдэд гэртээ хоригдож байгаа та бүхэндээ уйдааг чинь гаргахад тусалъя гэж бодоод Зөвлөлтийн зохиолч Василий Шукшиний бичсэн хөгжилтэй өгүүлэгийг орчуулснаа сонирхуулж байна. Би ч гэсэн үүнийг уйдаагаа гаргах гэж сая орчуулсан юм. Ер нь ч Шукшинд дуртай л даа. Сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй. Баабар ёслов.

Бэттэ Дэвисийн нүд: Америкийн поп соёлын түүх

Одоогийнх шиг илэн далангүй, нээлттэй, үс хувцсаа өөрийн дураар янзалдаггүй асан тэр цагт Жеан Харлоү тун зоригтой байж, алтан шаргал үсээр гангарчээ. Яагаад зоригтой гэж байна гэхээр түүнээс өмнө зөвхөн биеэ үнэлэгчид л тийм өнгийн үстэй байдаг гэсэн түгээмэл ойлголт байсан аж.

Өнгийг бэлгэшээж, өндөрт тэмүүлэх Туркийн хөл бөмбөг

Туркийн шилдэг багуудыг удирдаж, сүүлийн хэдэн жилийн аваргын цомыг өргөж буй дасгалжуулагч нар Фатих Тэрим, Шэнол Гүнэш, Абдуллах Авжи, Аякут Кожаман... бүгд түрэг үндэстэн, бүгд өнөө Мэтих Түрэлийн дасгалжуулагчийн курсийг төгсөгчид.

XX зууны оюунлаг хүмүүн бурхад буюу амьдралын нэг өдөр

Дэлхийн хамгийн алдартай чуулгын үзэсгэлэнг сонирхон тив дэлхийн хүмүүсийн тоо, аяны тоос “Битлз” музей рүү үл тасарна...

Д.ТӨРМӨНХ: Мөнгөгүй бол та мөнгө л бодно, мөнгөтэй болсон ч түүнийгээ л бодно...

Хөл хорионы үед хэл хорих биш, унших хүнд сонирхолтой л доо! Би юманд агуулга л голлодог тул хэнэггүй, бас нэг муу хурган дарга хийж, хүн зарж сурсны л гай байх. Төрмөнх ах нөгөө л телевизийн характераар адгуу, бас зураг дүрсний чанарт их анхаарах юм, буулгаснаа үзүүлсэнд зургийн чанар муудах тул майлээр явуулъя гээд л... Надад бол “Утсаар уншихад зургийн чанар яав л гэж...” гэж бодогдох, иймэрхүү л юм боллоо, та минь...

Патрик Модиано: Зохиолчийн тавилан

"Эгэл жирийн хүний ахуй амьдралыг хүүрнэн өгүүлж, дурсамж дурдатгалыг нь сэргээн урласныхаа төлөө" 2014 онд уран зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн Патрик Модианогийн Нобелийн лекц

Смоуки хамтлагийн “Хээр хоносон сар”

Нэмж хэлэхэд Крис Норман бас их мэдрэмжтэй, Парис дахь амрагийн түүхийг дуулахдаа Rendezvous, University гэх мэт үгийг зүгээр Британийн англи дуудлагаараа хэлэхгүй, ялангуяа Р-ийг нь хэлээ нугалан тагнайн ар этгээдэд хүргэж, франц авиагаар Га-лан “юнивэгасити” маягаар дуулж буй нь бүр ч донжтой.

Монгол зургаар ханаа чимсэн Марк Твений гэр музей

Монголоос дөнгөж ирээд байсан зураач Дамбын Цолмон уралдааны зарыг олж хараад, нэгэнт бага наснаас Марк Твений бүтээлийн уншиж өссөнийх, үзээд алдахаар шийдсэн байна. Ингэхдээ салангид олон зураг зурсангүй, ерөөс гурван ханыг нэг үргэлжилсэн континуум хэмээн үзээд панорама зураг зурж.

Богд: Одоо л үгээ хэлдэг цаг

Oлон улсын харилцааны түүхч мэргэжилтэйн хувьд жирийн иргэнийг бодохул түүхийн шинжлэх ухаанд арай илүү ойр байж магад. XXI зууны энэ цаг үеийн монгол хөвгүүд, охид, залуу, балчир үеийнхэн Монголын түүхийг ойлгож мэдэх талаар хойрго хандаж явдагт харамсдаг хүний нэг нь би байна.

Африк ирвэсийн зан

Нар зугуухан жаргаж, үдшийн сүүдэр буух харгуй горхины ус залгилж сэрэмж алдсан гэнэн импалаг отож өнгийх энэ гинс бол нөгөө зүйрмэглэж хэвтсэн гэндээс баруунш таарч дуранд минь өртсөн юм.

Д.Сосорбарам: АН-ын үзэл санааг устгаж байгаа хүн нь манай Х.Баттулга Ерөнхийлөгч

Би өөрт нь олон удаа хэлсэн. Тийм учраас одоо энд хэлж байгаа юм.

СОЁЛЫН САЙДААС ХҮСЭХ ГАНЦ ЗҮЙЛ

Монголын төр агуулга бүтээгчдээ дэмжих зорилгоор гаргах гэж буй анхны хууль иймэрхүү шатандаа явна. Энэ бол зөвхөн киноны салбар биш агуулга бүтээгчдийн анхаарлыг татаж буй хууль гэдгийг Соёлын шинэхэн сайд маань анхаараасай билээ.

Монголчууд хөл бөмбөгөөр бөмбөрцөгт нэрээ гаргаж, Монгол хэл бичиг дэлхий даяар дуурсан буй тухайд өгүүлэх нь

Халимаг монгол цуст эцэг хүү Жан, Юрий хоёр Жоркаев дэлхийн хөл бөмбөгийн хамгийн өндөр дээд оргилд хэдийн хүрсэн бол Алта Басанов гуай хоёр дүүгийнхээ хамтаар сонирхогчид дотроо гялалзаж, Парисын цомыг хүртэж явжээ.

Жаргалын Барамсай

Барамсайн авъяас, уран чадвар, тийм ийм гэж би цэцэрхээд яахав. Уншигч та уншаад өөрийн таашаалаар дүгнэх юм чинь! Харин Барамсай гэгч хорь гаруй настай авъяастан шог зохиолч болох гэж хичнээн их тэмүүлж явсныг би анхнаас нь сайн мэднэ.

Дотогш урссан нулимс буюу Сономын Удвал

20 дугаар зууны Монголын хамгийн гайхамшигт эмэгтэй, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Сономын Удвалын амьдралд өмнийн шаргал говь нутаг үнэхээр тод мөртэй. Нийслэл хүрээнд гамин, Бароныхон нүдэлдэж, Дээд Шивээнд МАН байгуулагдан, Богд хаантын Засгийн газар татан буугдаж, амьд Бурханы хэмжээгүй эрх хязгаарлагдсан жил тэр төрсөн юм.

The Wasabies

“Babu&Vinzo үнэ цэнийн эрэлд” видкаст анх удаа олон зочинтой дугаараа хийлээ. Энэ удаагийн зочноор охидын The Wasabies хамтлаг уригдав. Эд маань тун удахгүй өөрсдийн түүхээ өгүүлсэн комик цуврал номыг худалдаанд гаргах юм. Шинэ залуу үеийн үнэ цэнийн тухай ярилцсан сонирхолтой дугаарыг та бүхэн видео болон текст форматаар хүлээн авч үзэж уншаарай.
#залуус #урлаг #шинэ үе #wasabies

Хайртай хүндээ хайр ерөөх ухаан буюу Долли Партоны “Мөрөөдлийн номын сан”

Өөрийнхөө дуулсан хит дуун дээр үндэслэж бичсэн тэр ном нь “Мөрөөдлийн номын сан”-гаас хүүхдүүдэд үнэгүй хүргэж буй 100 сая дахь ном байж. Огт уншиж бичиж сураагүй, сургуульд ч явж үзээгүй хайрт аавдаа Долли тэрхүү номоо зориулсан байж билээ.

Михаил Афанасьевич Булгаков "Ган хоолой"

М.Булгаковын "Залуу эмчийн тэмдэглэл" түүвэрт багтсан, бодит явдлаас сэдэвлэсэн дурсамж өгүүллэг

Соёлын яам хийгээд Монголын урлаг соёлын тухай

Шинээр байгуулагдсан Соёлын яам нь анхны нь соёлын салбарыг тэргүүлэн явсан агуу зохион байгуулагч, шилдэг сэхээтэн, эрдэмтэн, нэрт уран бүтээлч Лодойдамба, Ванган нарын Соёлын сайдын албан хашихдаа урлаг соёлын institutional бүтцийн бүтээн байгуулалтын уламжлалыг улам хүчтэй, оюунлаг, том цар хүрээтэй, өөрчлөгдөн буй 21 дүгээр зууны хурдаар Монголд явулна гэдэг нь монгол сэхээтнүүдийн нэр төрийн хэрэг, амьдралаас нэхэгдэн буй зүй тогтол.

Даши Намдаковын сахиусан тэнгэрүүд

Чита мужийн Укурик тосгоноос гаралтай, өдгөө дэлхий даяар алдар суугаа дуурсгасан Даши Намдаков саяхан ОХУ-ын ерөнхийлөгч Путиний зарлигаар тус улсын гавьяат уран барималч цол хүртсэн билээ. Намдаков саяхан ОХУ-ын Зэвсэгт хүчний гол сүмийн засал чимэглэлийн ажлыг удирдан гүйцэтгэжээ. Буриадын ардын зураач, Флоренцийн урлагийн академийн хүндэт академич энэ эрхмийн шинэхэн ярилцлагыг орчуулан хүргэе.

Бавуугийн ЛХАГВАСҮРЭН: Монголын театрын сонгодог жүжгийн зохиолчийн гэгээн дурсгалд

Москвагийн бага ангийн сурагч би ВГИК-ын оюутан Б.Лхагвасүрэн ахтай цагийг өнгөрөөх, эргэн санахад дурсгалтай зүйлс ярих нь олон байв. Тэрээр зураг зурж, дор нь дөрвөн мөрт шүлгүүд бичиж өгнө.

Тэйлор Свифтийн “Хоосон зай”-г Юй Лань-ийн “Зэв хийгээд толь”-оор шинжихүй буюу уран зохиол дахь үзэсгэлэнт шулмын дүр

Эрэгтэйчүүд айдас эмээл ба хүсэл шуналын завсарт, далдын хүчний эзэмдэлд автахаас зүрхшээх мөртөө түүнийг ялан давахыг горилох хоёрын хооронд эргэлзэн тээнэгэлзсэн зөрчилт бодлоосоо болж эрэгтэйчүүдийг өдөөн татаж, хүсэл шуналын галыг нь буцалгадаг мөртөө гай гамшиг удирдан авчирдаг дүр – эмэгтэй шулмыг бүтээсэн юм.

Grand Mongol /Mogul

Babur was the founder of the Mughal Empire and first Emperor of the Mongol/Mogul) dynasty.

Ч.Хишигбаатар: Сэтгэлийн амар амгалан морины уяан дээр оршдог

Монголын морин спорт уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатартай ярилцлаа.

Германы оркестрт эгшиглэсэн монгол аялгуу буюу Гүнтэр Рафаэлын “Явна аа”

“Гүнтэр Рафаэлын хийлийн концерт №2” нэрээр хөгжмийн ялтас болгон гаргасан байна. Худалдаанд гарсан энэ ялтаснаас та бид Германы оркестртой эгшиглэсэн монгол аялгууг сонсох боломжтой, энд харин одоо хөгжмийн зохиолч Халхын Эрхэмбаярын чуулбарыг сонсоод төрсөн сэтгэгдлийг та бүхэнтэй хуваалцъя.

Хувь тавилангийн охин тэнгэрийн оргилт булаг

Эх үрсийн баяраар Харри Поттэрийн зохиолч Жоан Роулингийн бичсэн үлгэрийг орчуулан хүргэе