- Та нар их мөнгөтэй улс юм гэж ойлголоо. Манай Ардчилсан намын Шинэчлэлийн засгийн газар асар их бүтээн байгуулалт хийх гэж байгаа. Үүнд аймаар их мөнгө хэрэг болоод байна. Зам, барилга, төмөр зам барина, брэнд үйлдвэрлэнэ. Дэлхийд гарч ирнэ. Ер нь бид их юм хийхээр шийдсэн. Та нар бидэнд мөнгө зээл. Бидэнд бүх юм бий, харин мөнгө л алга – гэснээ нэгийг санав бололтой Рио Тинтогийн удирдлага руу хуруугаараа чичин: – Харин энэ муусайнуудад цаашид битгий мөнгө олж өгөөрэй. Хамгийн адгийн муу хүмүүс байдаг юм шүү – гэж матав.