Эдийн засаг 1282 нийтлэл байна

Нүүрсийг үнс болгосон улс төр одоо зэсийг гууль болгох уу?!

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ-ын “Ростех” компани уг хувиа Монголын талд, тэгэхдээ хувийн хэвшилд худалдсан асуудал дотоодын улс төрийн маргаан болоод багагүй хугацаа өнгөрлөө.
#эдийн засаг #нийтлэл

Барилга хот байгуулалтын сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар ипотекийн зээлийн талаар ярилцав

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай уулзлаа. Ажил хэргийн энэхүү уулзалтаар ипотекийн зээлийг 8 хувийн хүүтэйгээр үргэлжлүүлэх эрмэлзэл, эдийн засаг, нийгэмд хэр ач холбогдолтой байх талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн.
#эдийн засаг #нийтлэл

Ипотекийг дамлан худалдах бизнесийг япончуудын судалгаа илрүүлжээ

“Invest Mongolia Tokyo 2016” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Монголыг урилаа. Урилгадаа зөвлөмж “хавчуулжээ”. Тэр “хавчуурга”-аас юу олдсон гээч. Мэдээж олон “асуудал” олдсон. Ялангуяа барилга, дэд бүтцийн талаар, тэр тусмаа ипотекийн зээлтэй холбоотой маш ноцтой судалгааг зөвлөмждөө дурджээ.
#эдийн засаг #нийтлэл

Эрдэнэтийнхний хүсэлт

УИХ-ын Дэд дарга Ц.Нямдорж бужигнуулж гарлаа. Өнгөрсөн сонгуульд үнэмлэхүй ялсан намаа ч, мамаа ч бас сандаргав.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Төрийнх биш ээ, иргэн таны өр

Чанарын удирдлагын иж бүрэн системийг үндэслэгч В.Деминг (1900-1993) өнгөрсөн зууны дунд үед хүн, нийгэм, байгууллагын үйл ажиллагааг дөрвөн цуварсан, тойрог үйлдэлд хуваагаад тус бүрийг нь өгөөжтэй удирдах замаар чанарын хяналт тавьж, сайжруулах тухай анх хөнджээ. Энэ нь төлөвлөх (plan), хэрэгжүүлэх (do), шалгах (check) ба засах (act) гэсэн дөрвөн маш энгийн хэсэг бүхий тойрог үйлдэл аж.
#эдийн засаг #нийтлэл

Валютын сан ба бид

2000 оны сонгуулиар МАХН (МАН) парламентийн суудлыг бараг дангаараа авлаа. Тэр үед Монгол нь ердөө ганц тэрбум долларын эдийн засагтай байсан юм.
#эдийн засаг #нийтлэл

Монголын баялаг монголын мэдэлд ирсэнд яагаад хорсов

Хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу ”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эхний удаад Монголын талд зарах ёстой, өөр ямар нэгэн талд санал тавих, зарах эрхгүй. Энэ дагуу л Монголд санал тавьсан. Тавьсан саналынх нь дагуу хувийн хэвшлийн “Монголын зэс” компани худалдаж авчээ.
#эдийн засаг #нийтлэл

“Ноён Ипотек”-т Монголын эдийн засаг талархах шалтгаан

1996 оноос тухайн үедээ байсан 100 мянган айлын орон сууцыг иргэддээ үнэгүй хувьчилж эхэлсэн. Түүнээс хойш орон сууцны санхүүжилтийг шийдэх арга хэрэгтэй болсон.
#эдийн засаг #нийтлэл

Монголын тэрбумтанууд аа! TTJVCO-ийн зардлыг өгчихөөд өөрсдөө нүүрсээ зарцгаая

Сүүлийн үед TTJVCO гэдэг Хонгконгийн хөрөнгө оруулалттай компани Тавантолгойн маань нүүрсийг маш ихээр, дэндүү хямдаар аваад байна гэсэн мэдээллийг олонтаа уншлаа. Ингээд яавал монголчууд өөрсдөө Тавантолгойн нүүрсээ, тэр тусмаа өнөөгийн ханшаар зарах вэ гэдэг гарцыг эрэлхийлж үзлээ. Үүний хариуг олохын тулд яагаад тэр TTJV гэгчтэй холбогдчихов оо гэдэг асуулт юуны өмнө ургах аж.
#эдийн засаг #нийтлэл

Хэрвээ би УИХ-ын дарга байсан бол...

Монгол Улсын төсөв хийгээд банк санхүүгийн салбарт хаана, хаанаа хоосорлоо, хэцүүдлээ гэх боллоо. Өмнө нь хөрш айлаар зүйрлэвэл банк санхүү, төсвийн аль дөнгүүр үлдсэн нь хүнд хэцүү байгаадаа “амь тариа” хийгээд чирээд явдаг байсан. Харин одоо хоёулаа хүндрэхээр хэн чирэх вэ. Энэ тохиолдолд “Стэнд бай” хөтөлбөр үү, “Банк оф Чайна” юу гэдэг хувилбар л дуулдах болов.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Хоёр Монголын хөгжлийн хонгил

Өмнөд хөрш Хятад улсын Өвөрмонголын өөртөө засах орны нийслэлд буухаар “Аэро Монголиа” компанийн “Фоккер-50” онгоц ээлжээ хүлээн, Хөх хотын дээгүүр хоёр ч удаа тойров.
#эдийн засаг #нийтлэл

Майга хөлийн үлгэр л болсон юм даг уу даа

Эдийн засагч эрхэм нөхдийн хэлэх нь манай энэ улсад хөгжин мандах боломж тун чиг их байсан юм даг уу даа. Газар доорх баялгаа гадаадын хөрөнгө оруулалтаар тэтгээд өгсөн бол айл өрх бүр алтан аяганаас ус байтугай юм уух байж.
#эдийн засаг #нийтлэл

Хямралыг зөөллөх зарим боломжит хувилбар

Хоёр сарын өмнө болсон сонгуулиар МАН ялалт байгуулж Монголын хууль тогтоох инстүүцид үнэмлэхүй олон суудал авлаа. 1992, 2000, 2008, 2016 онд МАН, 1996, 2004, 2012 онуудад АН сонгуульд ялж байсан, өөрөөр хэлбэл монголчууд 4 жил тутамд голлох хоёр улс төрийн хүчинд ээлжлэн санал өгсөөр ирлээ.
#эдийн засаг #нийтлэл

Эдийн засгийн коридор

Энэ оны 6 дугаар сарын 23-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлгөөний үеэр болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтаар “Монгол – Орос – Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т гарын үсэг зурав.
#эдийн засаг #нийтлэл

Сайд аа! Ажил өгөөч, өөр юу ч хүсэхгүй

Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр оны ид ажлын ажлын эхлэлийг билэгдэн 9 дүгээр сарын 1-нд барилгын салбарынхантайгаа уулзлаа. Монгол Улсад барилга, зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн эхний ажил нь энэ байв.
#эдийн засаг #нийтлэл

Хулхистан

Өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хурлын ээлжит бус чуулган эхлэв. Улс орны нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдал хүнд, хямралын шинжтэй гэж эрх баригчид дүгнэв. Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд тасралтгүй буурчээ.
#эдийн засаг #нийтлэл

“Монголын эдийн засгийн хямрал ханиад, харин Хятадын тулгараад байгаа асуудлыг хорт хавдартай зүйрлэж болох юм”

Орчуулагч, Хятад судлаач Д.Болдбаатар. Хятад, Япон, Солонгос хэлний “Гэгээ” дээд сургуулийн захирал бөгөөд Хятадын хийсэн “Чингис хаан” олон ангит киноноос эхлээд “Чонон сүлд””Гурван улсын үлгэр”.....зэрэг олон арван ном, кино орчуулгын бүтээл хийсэн хүн
#эдийн засаг #нийтлэл

Ипотекийн зээл 8 хувиас нэмэгдэхгүйгээр үргэлжилнэ

Ойрд дандаа муу мэдээ дуулгалаа. Тиймээс сайн мэдээгээр эхэлье. Ипотекийн зээл 8 хувиас нэмэгдэхгүй, бас зогсолтгүй үргэлжлэх нь тодорхой. Мэдээж амаргүй замыг туулна. Гэхдээ туулахгүй байх эрх алга.
#эдийн засаг #нийтлэл

Авлигаас салгах шинэ хүчин

Ардчилсан оронд төр, засгийн эрх мэдлийг бүх нийтийн сонгуулиар зөвхөн улс төрийн нам нэртэй байгууллуудад, тодорхой хугацаагаар олгодог. Ардчилсан засаглал нь төгс сайн биш боловч, туршиж үзсэн бусад бүх хэлбэрээс хамгийн өгөөжтэй нь гэж ярьдаг.
#эдийн засаг #нийтлэл

Дэлхийн эдийн засгийн сорилт

Нүүрс, зэс зэрэг түүхий эдийн үнэ уналттай байгаа үед эдийн засгийг сайжруулах, санхүү мөнгөний cалбаpыг эрүүлжүүлэх явдал шинэ УИХ, шинэ Ерөнхий сайдын нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал мөн. Худалдааны гол түнш–өмнөд хөршийн эдийн засгийн бууралт манайд толины ойлт аятай нөлөөлсөн.
#эдийн засаг #нийтлэл

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Монгол оронд хөгжлийн сайхан ирээдүй бий

Монголбанкны ерөн­хий­лөгч, доктор, профессор Н.Баяртсайханыг шинэ ажлаа аваад удаагүй байхад нь дэлгэрэнгүй ярилцлага авч уншигч та бүхэнд хүргэж байна. Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгч буй эхний ярилцлага юм. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед түүний юу ярих нь нийгмийн анхаарлын төвд байгаа билээ.
#эдийн засаг #нийтлэл

Хотын төв дэх том ба жижиг ТҮЦ

Монголын хөрөнгийн бирж гэх сайхан барилга байгууламж бүхий байгууллага хотын төв талбайн чанх баруунтаа оршдогийг бид мэднэ. Сайхан байгууллага ч гэх юу байхав, уг нь бүдүүн тоймоор бол Нарантуултай л адил зах юм. Яагаад гэхээр уг зах дээр гарснаар компаниуд өөрсдөдөө хөрөнгө оруулалт татах, оронд нь хувьцаагаа өгөх арилжаа явуулдаг учраас ийн жишиж буй хэрэг.
#эдийн засаг #нийтлэл

Дилерээс офшор хүртэл

Дөнгөж 1991 онд Монгол улс Төв банк гээч юмтай болж банкны тогтолцоог хоёр шаттай болгосон билээ. Үүнээс өмнө төгрөгийг зохицуулах, арилжаа хийх банкууд холилдчихсон байсан юм. Тэгээд ч социализм нь зах зээлээс гадуур байдаг болохоор ханш, инфляци, арбитражийн гүйлгээ, хувьцаа, бирж, маркэтинг, реклам, диллэр, брокэр, тэрбайтугай зээл, зээлийн хүү гэсэн энгийн харилцаа үгүй байсан болохоор энэ талаар хэн ч мэддэггүй шахам байв.
#эдийн засаг #нийтлэл

Чөтгөрийн шингэн

Венесуэл нь Латин Америкийн оройд Карибын тэнгисийг 2,800 км урт эргээр эмжсэн, Боливи, Бразил, Гайана зэрэг улсыг доошоо түрэн орсон, 910 мянган ам км талбайтай гурвалжин дүрс бүхий газар нутагтай, 31 сая хүнтэй, нэг хүнд ногдох ДНБ нь 5,000 америк долларт хүрсэн орон.
#эдийн засаг #нийтлэл

Т.Гантулга: Би БЭЛЭЭР алхана аа

Миний энэ удаагийн зочин МАН-ын нарийн бичгийн дарга, улс төрийн шинжлэх ухааны доктор, сонгуулийн технологич Түдэвхүүгийн Гантулга. Түүнтэй ярилцаагүй олон жил болжээ. Олон жилийн дараах энэхүү ярилцлага маань уншигч таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.
#эдийн засаг #нийтлэл

Миний эх орон ядуууууу

ДНБ нь гадаадын зарим жижигхээн хотынхоос ч бага. Нийслэл хот нь гадаадын зарим цэцэрлэгт хүрээлэнгээс ч жижигхэн. Хүн ам нь тэдний хөлбөмбөгийн дугуйлангийн хүүхдээс цөөн. Хэсэг шагай шиг л...
#эдийн засаг #нийтлэл

“ЭМ СИ ЭС”, “ЭНЕРЖИ РЕСУРС” монголчуудын хувь заяагаар тоглож эхэллээ

Монгол төрийн сонгуулийн мөн чанар утгаа алджээ. Алдахдаа маш ноцтойгоор, ард түмний сонгох, эс сонгох эрхэнд нь айлган сүрдүүлж, ажиллаж амьдрах эрхийг нь боогдуулах замаар халдан хүчээр хэсэг бүлгийн эрх ашигт нийцүүлэн санал өгүүлдэг болсон нь аюул дагуулж эхэллээ.
#эдийн засаг #нийтлэл

“Монполимет”-ийн Ц.Гарамжав “Чингис” бондыг муулах эрхтэй юу

УИХ-ын сонгуулийн 71 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Гарамжавыг “Чингис” бондыг шүүмжилж, Ардчилсан нам Засгийн эрх барьсан жилүүдэд иргэн бүрт 15 сая төгрөгийн өртэй болгосон гэж ярихыг сонслоо. Түүнд намаас нь ийм даалгавар өгсөн нь ойлгомжтой.
#эдийн засаг #нийтлэл

Монголын хөгжилд дутсан багана

Улс үндэстний хөгжил нь байгаль, цаг уур, газар зүйн байршил, түүх соёл, уламжлал, зан заншил, шашин, боловсрол зэрэг хүчин зүйл гэхээсээ илүүтэйгээр улс төр, эдийн засгийн байгууллуудаас голлон хамаардаг гэдгийг дэлхийн олон орны хөгжлийг судалснаар тогтоожээ.
#эдийн засаг #нийтлэл