Эдийн засаг 1285 нийтлэл байна

Алагчилсан татвар

Улс орны эдийн засгийг бүхэлд нь ДНБ-ээр нь буюу тухайн улсын нэг жилд бүтээн бий болгосон бараа, үйлчилгээний эцсийн хэрэглэгчид очсон үнээр хэмждэг. Мөн бүтцээр нь тухайн улсын жилийн хэрэглээ буюу иргэд, бизнесийн худалдан авсан нийт бараа, үйлчилгээ, дээр нь бүх хөрөнгө оруулалт, дараа нь Засгийн газрын худалдан авалт, эцэст нь гадаад худалдааны зөрүүг нэмж тооцдог.
#эдийн засаг #нийтлэл

Л.Алтангэрэл: Манай дөрвөн ордын нийт нөөц 332 сая.тн болж байгаа нь чамлахааргүй үзүүлэлт

Шатахууны үнийн өсөлтийг дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш нэмэгддэг. Тээвэрлэлтийн гол хөдөлгүүр болох шатахууны хувьд манай улс нэг улсаас хамааралтай байгаа нь эдийн засагт болоод улс орны аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж болзошгүй.
#эдийн засаг #нийтлэл

Улайрсан татварынхан

Татвар яагаад заавал байх ёстой гэж? Яагаад гэвэл хүний амьдрах, эрх чөлөөтэй, эд хөрөнгөтэй байх гэсэн гурван үндсэн эрхийг хамгаалах зорилгоор цэрэг, цагдаа зохион байгуулж ажиллуулах анхдагч үүрэгтэй төр засгийн зардлыг иргэд хамтарч гаргах болсон юм.
#эдийн засаг #нийтлэл

Нэг өдрийн дотор 32 хувиар унасан хувьцаа

Хонгконгийн бирж дээр MONGOL MINING (0975.HK) кодоор бүртгэгдсэн хувьцааны үнэ 10 сарын 31-ний Баасан гаригт 32.04 хувиар уналаа. Энэ бол бидний хэлж заншсанаар Ухаа худаг, олон улсад бол Mongolian mining corporation гэх компанийн хувьцаа юм.
#эдийн засаг #нийтлэл

Д.Даваасамбуу: Бид ус их ашигладаг үйлдвэрлэлийн технологи руу хошуурвал Монгол үндэстэн тун амархан мөхнө

Саяхан “Ашигт малтмалын ордын хайгуул, нөөцийн тооцоо, нөөцийн ангилал” нэртэй номоо гаргасан Дэд доктор, геологич, минералогич Д.Даваасамбуу гуайтай ярилцлаа. Монголын ганц саалийн үнээ гэгдэж байсан Эрдэнэтийн ордын хайгуул, олборлолтод 30 гаруй жил ажилласан түүнээс нөөцийн ангилал, бодох аргачлалын талаар асууж тодруулсан юм.
#эдийн засаг #нийтлэл

Монголбанкны цоо шинэ “модель”-ийн үр дүнг хэн залгичихав

Шинэчлэлийн Засгийн газар Эдийн засгийн хөгжлийн яам гэдэг шинэ бүтцийг бий болгож, түүндээ даалгавар өгч Хөгжлийн банкаар дамжуулан их хэмжээний бэлэн мөнгөний төслүүдийг хэрэгжүүлж их бүтээн байгуулалтыг “уянгалуулан” цогцлоосон.
#эдийн засаг #нийтлэл

Их хаанаа дахиад ”ичээх” үү

2012 оны аравдугаар сарын 25-нд шинэхэн УИХ чуулж “эдийн засгийг эрчимжүүлэх, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санх үүжүүлэх зорилгоор” дунд, урт хугацааны таван тэрбум хүртэлх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд үе шаттайгаар арилжаалах тогтоол гаргав.
#эдийн засаг #нийтлэл

Г.Ёндон: Кондицийн зураглалаа түлхүү хийснээр улс дэд бүтцээ түүндээ тохируулан барьж байгуулах боломжтой болдог

Геологийн салбарт 40 жил хүчин зүтгэж буй ахмад геологич Г.Ёндонтой ярилцлаа. Өөрийн зөн совиндоо хөтлөгдөн геологич мэргэжлийг сонгосон тэрээр мэргэжилдээ жинхэнэ эзэн болсон нэгэн билээ. 1:200 000, 1:50 000-ны машстабтай геологийн зураглалын олон ажилд гар бие оролцсон түүнээс залууст сургамж болох үүднээс өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн зүйлийнх нь талаар асууж тодрууллаа.
#эдийн засаг #нийтлэл

Залуургүй завин дээр...

Нобелийн шагналт, орос гаралтай, Америкийн эдийн засагч Василий Леонтьев зах зээлийн эдийн засгийг дарвуулт хөлөг онгоц гээд, залуур нь төрийн зохицуулалт, харин дарвуулыг нь хүний идэвх, санаачилгатай зүйрлэжээ. Тэгвэл Монгол Улс ардчилал, зах зээлийн замыг сонгоод хориод жилийн дараа залуураа алдаж, их далайн мандал дайвалзан, давалгааны аясаар шидэгдэх бяцхан завь шиг болчихлоо.
#эдийн засаг #нийтлэл

Оросыг хонины маханд оруулчихаад дараа нь хонио зарж баяжих үлгэр энэ болой

Монгол Улс 60 сая малтай. Энэ их малынхаа махыг Оросод зарж ашиг олохоор боллоо хэмээн сүүлийн хэд хоног бид дээлэндээ багтахгүй сагсалзав биш үү. Сүүлийн 20 жилийн гол түншүүд болох Япон, Солонгос, Америк хүртэл жижигхэн харагдах шиг боллоо.
#эдийн засаг #нийтлэл

Ж.Бямба: Геологийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл хоёр нэгдмэл байх ёстой

МУИС-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Ж.Бямбатай Геосан компанийн геологич Б.Банзрагч ярилцсаныг уншигч танд хүргэж байна.
#эдийн засаг #нийтлэл

Алтыг идэж болохгүй, гэвч...

Энэ тухай би гэхэд дөнгөж өнгөрсөн зунаас л бодож эхэлсэн нь хачирхалтай юм шүү. Монголын алтны магнат гэгддэг МАК компанийн говийн бүсэд барьж байгуулсан барилгын том үйлдвэрүүдийг харж яваад төрсөн бодол. Алтыг идэж болохгүй, өмсөх ч аргагүй, гэвч...
#эдийн засаг #нийтлэл

Дөрвөлжин буудай

Дөрвөлжин будаа
#эдийн засаг #нийтлэл

Оролцоотой өсөлт

Монголчууд бид англи хэл дээрх “inclusive economic growth” гэдэг үгийг эдийн засгийн хүртээмжтэй, хамарсан, хамааруулсан, оролцоотой өсөлт гэх мэтээр орчуулан ойлгож, төр засгийн эдийн засаг, нийгмийн бодлогыг хэлэлцэхдээ ашиглаж ирлээ. Нийгмийн бүх давхаргын төлөөлөлд эдийн засгийн хөгжилд оролцох ижил тэгш боломж олгох санааг илэрхийлж ирсэн учир энэ нэр томъёог оролцоотой өсөлт гэх нь илүү тохиромжтой аж.
#эдийн засаг #нийтлэл

Б.Алтангэрэл: Металлогенийн бүсүүдийг сайтар судалж, зураг зохиох зайлшгүй шаардлагатай

Геологичид судлаж буй эрдсээрээ олонд танигдах нь түгээмэл. Нүүрсний, алтны, зэсийн, зураглалын хэмээн нэрлэх нь бий. Бид энэ удаагийн дугаарын зочноор “төмрийн” Б.Алтангэрэл нэрээрээ танигдсан зөвлөх геологичийг урилаа. Монголын эрдэс баялгийн салбарт 30 гаруй жил хүчин зүтгэж буй тэрээр 1:200 000, 1:50 000-ны машстабтай зураглалын ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн.
#эдийн засаг #нийтлэл

А.Готовсүрэн: монгол орон геохимийн судалгаа явуулахад хамгийн тохиромжтой лаборатори

Энэ удаагийн зочноор Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрдэнэжас компанийн хайгуул эрхэлсэн захирал Аюурзанын Готовсүрэнг урилаа. Тэрээр Монголын геологийн салбарт 40 жил хүчин зүтгэж яваа ахмад, туршлагатай, чадвартай геологич юм.
#эдийн засаг #нийтлэл

Үндэсний үйлдвэрлэлийг үзэх өнцөг

Стив Жобсийг өөрийнх нь байгуулсан компаниас халчихсан тухай өмчийн харилцааны сэдвээрх яриа болгонд л жишээлдэг дээ. Энэ нь 1950-иад онд Америкт гарч ирсэн шинэ институциональ онолтой холбоотой. Уг онолын дагуу өмч гэдгийг өмчлөх эрх гэдэг ойлголтоор сольж, 12 төрлийн өмчлөх эрхийг бий болгожээ.
#эдийн засаг #нийтлэл

О.Төмөртогоо: Минерагенийн 1:1000000-ын машстабын зургийг шинээр зохиох цаг болсон

Монголын геологийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан геологи минералогийн ШУ-ны доктор, академич, ГЭБХ-ийн захирлын зөвлөх О.Төмөртогоо гуайтай ярилцсанаа илүү үг нуршилгүйгээр уншигч танд хүргэе.
#эдийн засаг #нийтлэл

Сим сим, үүдээ нээ!

Энэ шидэт үгээр эрдэнэсийн агуйн үүдийг нээдгийг олж мэдсэн Багдад хотын хүү Али Бабад олон сонин адал явдал тохион, асар их эд хөрөнгөтэй болж, эрх чөлөөтэй, аз жаргалтай амьдардаг. Энэ тухай өгүүлдэг “Али Баба ба 40 дээрэмчин” нэртэй Арабын сонгодог үлгэрийг дэлхийн олон хүүхдүүд үе дамжин амтархан сонсож, мөрөөдөлдөө үргэлжлүүлж ирсэн юм.
#эдийн засаг #нийтлэл

Г.Бат-Эрдэнэ: Эпитермаль төрлийн ордууд эрс тэс ялгаатай нөхцөлд үүсдэг

Эрдэнэ Монгол ХХК-ийн ахлах геологич Г.Бат-Эрдэнээс эпитермаль орд, түүний төрөл, судалгаа болон манай оронд энэ төрлийн орд олдох боломж хэр байдаг тухай ярилцлаа. Тэрээр эпитермаль төрлийн ордын талаар судалсан туршлагатай геологич билээ.
#эдийн засаг #нийтлэл

Яагаад АПЕК-т элсэнэ гэж...

Хятад, Оросын тэргүүнүүд Монголд айлчлах үеэр ч, өнгөрсөн долоо хоногт Душанбед Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) хурлын дараа болсон Гур­ван орны дээд хэмжээний уулзал­тын үеэр ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголыг АПЕК-т элсэхийг дэмжихийг хөршүү­дээсээ удаа дараа хүссэн билээ.
#эдийн засаг #нийтлэл

Х.Энхсайхан: Хувийн хэвшлийнхэнд төр чөдөр тушаа болох ёсгүй

Зах зээлийн нийгэмд шилжиж бүгд учраа олохгүй байх 1990-ээд оны дунд үед бидэнд дутагдалтай, хүндрэлтэй зүйл бишгүй тохиосон. Байнга л эрчим хүч доголдож “тог тасардаг” тэр цагт 24-хөн настай залуу Монгол Улсыг лаагаар хангаж байлаа.
#эдийн засаг #нийтлэл

Бэлгийн морины шүд татдаггүй

“Хятад улс шинэчлэл, бүтээн байгуулалтдаа Монгол Улсыг оруулсан нь Монголын хөгжил дэвшилд нөлөө өгнө... Хятад улсын хөгжлийн машинд Монгол Улс орвол баярлана...” гэж хэлээд БНХАУ-ын дарга Си Жиньпин нутаг буцлаа. Түүний айлчлал сураг чимээнээсээ эхлээд эдийн засгаар агуулгажин, асар их мөнгө “шажигнуулж” байсан.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Аргагүй алхам ба засаглалын хомсдол

Хоёр хөршийн дээд удирдлагууд Монголд айлчлаад буцлаа. Мөнхийн хоёр хөршийн ерөнхийлөгч нар зэрэгцэж биш ч, цувж ирсэн нь утга агуулга, цаг хугацааны хувьд хүссэн юм хүзүүгээр татлаа гэдэг нь болов.
#эдийн засаг #нийтлэл

Геологич А.Борохул: Австралид хайгуулын эрх зүйн орчин тогтвортой байдаг нь давуу тал

Дэлхийг судалдаг геологичдийн алх ертөнцийн хаана ч хүрдэг нь тэдний мэргэжлийн онцлог. Эрэл хайгуулын ажлаар алс холын Австрали улсад эх орныхоо нэрийг гаргаж яваа чадварлаг геологич А.Борохултай ярилцлаа.
#эдийн засаг #нийтлэл

ЭЗЭН 100: Гарз ба олз

Эдийн засгийг идэвхжүүл гэж Засгийн газарт олгосон 100 хоногийн хугацаа дууслаа. Үндсэндээ оны хоёрдугаар улирлыг Н.Алтанхуягт “оноосон” хэрэг. Энэ гурван сарын өмнө түүний Засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан болохоор сандал, суудалдаа зууралдаж, хугацаа хожих гэхдээ ямар ч үнэлж, дүгнэх аргагүй заль зохиож байна гэх хүмүүс ч олон байсан.
#эдийн засаг #нийтлэл

Г.Ухнаа: Геологийн судалгааны ажлыг итгэмжлэл хүлээсэн мэргэжлийн байгууллагуудад олгох хэрэгтэй

Энгийнээр тайлбарлавал дэлхийн үүсэл, царцдас, хурдас чулуулгийн гарал үүсэл, бүтэц, тогтоц, физик, химийн шинж чанар тэдгээрийн хувьсал өөрчлөлт, эрдэс бодис, сариналыг судалдаг байгалийн шинжлэх ухаан бол геологи. Геологичид, бидний оршин амьдарч буй газар дэлхийг судлахын зэрэгцээ эрдэс баялгийг нь нээн илрүүлж, олон талаар ашиглан, хайрлан хамгаалах үүргийг өөртөө хүлээдэг.
#эдийн засаг #нийтлэл

Усны дэргэдэх асраас сарны тусгалыг харахад...

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг, Монгол Улсын хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулагч болох БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсыг тусгайлан зорьж, хоёр хоног айлчлав. Айлчлалын тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд дэлхий даяар маш өргөн мэдээллээ.
#эдийн засаг #нийтлэл

Гари Баллантайн: Монголын эрчим хүчний ирээдүй нь шингэн түлш

Австралийн иргэн Гари Баллантайн геологи хайгуулын чиглэлээр 23 жил ажилласан туршлагатай нэгэн. Австралийн “BHP BILLITON” зэрэг уул уурхайн томоохон корпорациудад ажиллаж байсан түүнийг дэлхийд коксжих нүүрсний төрлөөр “high class” геологич гэж үнэлдэг аж. Тэрээр 2010 оны долдугаар сараас эхлэн “Energy Resource” компанийн Геологи, Хайгуул хариуцсан захирлаж байгаа юм.
#эдийн засаг #нийтлэл