Нийгэм, улс төр 8,235 нийтлэл байна

Сүжигт гүний хошууны хийдэд саатсан англи дэслэгчийн тэмдэглэл

Британийн явган цэргийн Эссексийн хороо хэмээгч нэгтгэлийн дэслэгч Г. С. Бинстийд 1913 оны 9, 10 сард Монгол нутгаар аялсан тухайгаа Вангийн Азийн Нийгэмлэгийн Сэтгүүл (Journal of the Royal Asiatic Society)-д 1914 онд нийтлүүлсэн байна.
#нийгэм #нийтлэл

Нэгдүгээр сургууль Тандаа сөгдөн мөргөмү!

1964 оны 9 дүгээр сарын 1-нд Улаанбаатар хотын Лаборатори 1 дүгээр дунд сургуулийн 1-ийн “Г” ангийн алтан босгыг алхан орж билээ. Аав ээж, эмээ гурав маань хөтөлж очоод ээж маань патиардаж үлдээсэн түүхэн зураг энд байна. 1964 онд цувраад алхаж явсан хөвгүүд охид өнөөдөр ийм болчихоод, өтөлчихөөд байцгааж байгаа зургийг мөн зэрэгцүүллээ.
#нийгэм #нийтлэл

Алим модноосоо хол унадаггүй

Шинийн 3-нд МАН-ын төв байр тусгаар тогтнолын ордонд МАХН-ын улс төрийн зөвлөлийн гишүүд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нарт очиж бараалхжээ. Ах, дүү намуудын хийсэн энэ “өндөр төвшний” золголтыг нөхдүүд “эвлэлдэн нэгдэх нэгэн сэтгэлийг илэрхийлсэн бэлгэ дэмбэрэлтэй учрал”, МАХН-ын гишүүдийн “гал голомтдоо зочилсон” явдал хэмээн нэрийдсэн байна.
#улстөр #нийтлэл

Өвлийн “ханиад” ба хаврын инээд

Зохиолч Б.Цэнддоогийн удаан дуншсан бүтээлийн нэг “ӨВӨЛ,ХАВАР: Голын эргийн өвөлжөөний хавар” ном гарлаа. Уг бүтээлийн нэлээд хэдэн бүлгийг манай “Өдрийн сонин” цуврал болгон гаргаж байсан учраас уншигчид санаж байгаа байх. Шинэ номынбаатруудын намтар, уран бүтээлийн хэтийн хувь заяаны талаар зохиогчтой хийсэн, хөгжилтэй блиц ярилцлагыг дор нийтлэв.
#нийгэм #нийтлэл

Артгаа айл хэсч цагаалав

Артгаа вацгаан шинийн нэгний шөнө дунд гэртээ арайхийн мөлхөж орж ирлээ. Хэдийгээр 50 шахам үрүүнк уусан ч согтсондоо тэгсэн юм биш. Идсэн зуугаад буузаа ч даахаа байчихсан юм биш. Зүгээр туйлдцан байсан юм. Артгаа юунд туйлдав?
#нийгэм #нийтлэл

“Өнгөрсөн дөрвөн жилийн гол ололт бол-Тогтвортой байдал”

“Ярилцъя” булангийн маань хоймор Могой жилийн анхны зочин болж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уригдлаа.
#улстөр #нийтлэл

Цогзол зураачийг хөөдөх шахсан асуулт

Социализмын үед албан байгууллага болгон 7 хоногт нэг удаа ажлын дараа лекц, Бямба гариг бүрт өглөө 08.30 цагаас улс төрийн сонсгол хийдэг уламжлалтай байж билээ. Намын үзэл суртлын ажил доозоо хэтрүүлж байсан үед бололтой 1980-аад оны эхээр кино зураач П.Цогзол гуайд тохиолдсон хөгтэй гэхэд хаашаа юм, марзан ч гэх үү, хэнхэг ч гэх үү нэгэн явдлыг Долгион бид хоёрт ярьж бид хоёр элгээ эвхэртэл инээж билээ.
#нийгэм #нийтлэл

Д.Боролзой: Эрдэмтэд өөрсдөө буруу ярьж, бичиж байхад хэлний эвдрэлийг хэн “эмчлэх” юм бэ?

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн тасгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Боролзойг энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа урилаа. Хэл гэдэг улсын хөгжлийн гол тулгуур гэж эрдэмтэд үздэг. Тиймдээ ч хэл шинжлэлийн талаас, тэр дундаа цахим ертөнцөд хэл яаж эвдэрч байгаа талаар ярилцсан юм.
#нийгэм #нийтлэл

Зуднаас хэцүү зовлон

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сонгогдсон тойргийнхоо засаг даргыг батламжлуулахаар Ерөнхий сайдтай уулзаад уурандаа ширээ шаажээ. Ганц Дорнод гэлтгүй өнөө хэр “ноён”-гүй байгаа бусад аймгуудын улс төрийн хүчнүүд ширээ бус нэгнээ “шаахад” бэлэн байгаа.
#улстөр #нийтлэл

Бүхий л амь амьдрал, эрч хүчээ Монголд зориулсан (соруулсан) эрдэмтэн

Монгол судлал хэмээх эрдмийн нэгэн салбарыг өргөө сайхан гэртэй зүйрлэвэл цогцлоон босгоход нь үй түмэн хүн хувь нэмрээ оруулсан нь тодорхой. Гэвч үй түмээрээ бүгд адил тэгш үүрэгтэйгээр барилцсангүй, зарим нь юухан хээхнийг нь нааш цааш дамжлан хүргэж өгсөн бол үүнийг бичигч мань мэт нь бол “юм өргөлцөх” байтугай сайхан барьчихсан гэрт дулаацан суугаагаас хэтрэхгүй юм.
#нийгэм #нийтлэл

Х.Баттулга: Мөнгөөр дамждаг вирус яваад байна

УИХ, ЗГ-ын гишүүн Х.Баттулгатай ярилцлаа. Уул уурхай, төмөр зам, МИАТ-ын асуудлаар тэр байр сууриа илэрхийлэв.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Тэмээн тэрэгтэй Цагаан сар

Жил бүрийн Цагаан сараар хотын утаа тортогноос зугтааж төрж өссөн нутаг уул, усаа эргэж нэг ирдэг. Бөөрөлжүүтийн их талаар уруудаж Ёлхорсүрэн хангай, Эрэгнэгийн булагийн уулсыг дамжин цөөхөн үлдсэн нутгийн хэдэн бууралдаа золгоно. Буцахдаа Наран, Элгэний рашаан авах. За миний Цагаан сар ч ингэсхийгээд л болоо доо.
#нийгэм #нийтлэл

С.Батбаяр: Их цамын ёслолоор бурхан надаар сэвтсэн энэ дэлхийд маань засал хийлгэж байгаа юм болов уу гэж бодогдоно

“Ярилцъя” булан та бүхэнтэй нэгэн сонирхолтой зочныг уулзуулж байна. Тэр бол “Монгол цам” төслийн удирдагч, эрхэм С.Батбаяр юм. Бурхад чуулсан ариун дагшин өргөөнөө бид ийнхүү хөөрөлдлөө. Бидний яриа та бүхэнд таалагдана хэмээн найдна.
#нийгэм #нийтлэл

Агнистын гэгээ-9

Очир огтлогч (төвд: Доржэ-зодба) судар Буддын их хөлгөний сургаалд хүндтэй байр суурь эзэлдэг. Зуун мянган шүлэгт билиг барамидын судрын хураангуй гэж үздэг тул их хөлгөний шашин дэлгэрсэн газар орон бүхэнд, тэр тусмаа Монгол нутагт өнө эртнээс Очир огтлогч судрыг дээдэлж иржээ. Монгол айл бүрт урьд Очир огтлогч судар залаастай байв.
#нийгэм #нийтлэл

Ардын нуруу бөхийж, авлигачид “зоолсон” шалтгаан

Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн өмнөхөн баривчлан саатуулагдсан Ашигт малтмалын газрын /АМГ/дарга асан Д.Батхуягт шүүхээс 6,6 жилийн ял оноожээ. Түүнийг АМГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчин 192 лицензийг бусдад олгосон хэргээр анх шалгаж эхэлсэн.
#улстөр #нийтлэл

Магнай даргатай Цагаан сарын ууц, боов

Нээрээ энэ ууц яагаад ийм үнэтэй байгаам бэ? Магнай дарга анхааралдаа авч үний нь буулгаж өгөөч. Тэгээд заржаагаа хүний нь торгоод, дөрөв тав амбаардаад хөөж өгнө үү. Та бол яаг чадна. Бас нээрээ манай найзын дарга танд хандах байх шүү. Найз харин цалингаа нэмүүлье гэж даргынхаа дургүйг хүргээд, дарга нь манай ажилтан их цалин нэхээд байна, энэ шударга явдал мөн үү гэсэн бичиг явуулах гэж байгаа гэсэн.
#нийгэм #нийтлэл

МИАТ-ыг дараагийн хүнд нь “идүүлэх” үү?

Социализмын үед нэг ийм зүйр үг байлаа. Капитализм байгаа цагт дайн сүүдэр мэт дагалдана гэж. Тэр үед бид хувийн өмчгүй, социалист нийгэм байгуулж байсан цаг. Хожим мэдэхнээ капитализм гэхээсээ илүү социализм байгуулагчид энх тайвны төлөө тэмцэж байгаа цагт дайн сүүдэр мэт дагалддаг байсан юмсанж.
#нийгэм #нийтлэл

Ялгаварлал

Монголын өглөө хоригдож баригдсан тухай мэдээгээр л эхлэдэг болжээ. Хэн нэгнийг хорьсон, хэд хэдээр нь суулгасан гэх хар мэдээ л сонинуудын нүүрийг эзэлж байдаг боллоо. Саар мэдээ сайнаасаа илүү хурдтай түгдэг өвөрмөц онцлог өнөөдрийн монголын нийгмийн ерөнхий уур амьсгалыг тодорхойлж байна.
#нийгэм #нийтлэл

А.Гансүх: Ерөнхий сайд надад сануулга өгсөн

“Шонхор суваг” телевизээр даваа гариг бүрийн 21.00 цагт Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт Зам, тээврийн сайд А.Гансүх уригдаж ярилцсаныг толилуулж байна.
#улстөр #нийтлэл

Цагаан сарын бизнэс төлөвлөгөө

Цагаан сарыг хэрхэн тэмдэглэх вэ гэдэг одоо үед урлаг болтлоо хөгжиж дээ. Тиймээс би ч гэсэн цагаан сар хэрхэн тэмдэглэх талаар өөрийн гэсэн онолтой болж авахгүй бол горьгүй гэсэн дүгнэлтэнд хүрээд байна. Цагаан сар бол зарлага ихтэй баяр. Зарлагаа хамгийн ихээр хэмнэж орлогоо хамгийн ихээр олж чадсан нь гагцхүү энэ баярыг тэсэж гарах бөлгөө. Цагаан сарын орлого зарлагын тооцоо.
#нийгэм #нийтлэл

Д.Сугар: Би ганцхан энэ хэвлэл мэдээллийн шуугианыг яаж тэсвэрлэж гарна даа л гэж санаа зовж байна

Д.Сугар: Би ганцхан энэ хэвлэл мэдээллийн шуугианыг яаж тэсвэрлэж гарна даа л гэж санаа зовж байна
#улстөр #нийгэм #нийтлэл

Д.Сугар: Би ганцхан энэ хэвлэл мэдээллийн шуугианыг яаж тэсвэрлэж гарна даа л гэж санаа зовж байна

Д.Сугар: Би ганцхан энэ хэвлэл мэдээллийн шуугианыг яаж тэсвэрлэж гарна даа л гэж санаа зовж байна
#улстөр #нийгэм #нийтлэл

Хасбазарын Бэхбат: “Зөв л явбал зөөлөн зөөлөн замбуулин шүү”

Монгол улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд, доктор Хасбазарын Бэхбат үүрэгт ажлаа дуусгаад эх орондоо буцаж байгаа юм. Түүнийг Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд АНУ дахь Монголчуудын холбоод, байгууллага, сургуулиуд нягт хамтран ажилласаар ирсэн билээ.
#улстөр #нийтлэл

Цагаан сараар хэрхэн ажлаас бултах вэ?

Цагаан сарын бэлтгэл ажил ид эрчээ авч байгаа энэ үед хэрхэн их ажлаас хойш сууж тарга тэвээргээ авч үлдэх вээ гэсэн асуудал олон залуусын маань сэтгэлийн гүнд эргэлддэг юм. Энд ч дэлгүүр хоршоо, зах зээлээр хэснэ, тэнд ч ууц өвчүү чануулж зогсоно. Тэгээ л гэртээ ирэнгүүт бөөн их цэвэрлэгээ, хоол хошны ажил.
#нийгэм #нийтлэл

Гавьяа байгуулъя гэвэл дөрөвт

Монгол Улсаа, монгол хүнийг дэлхий, олон улсын хэмжээнд өндөрт өргөсөн иргэнээ төр засаг бодитойгоор үнэлэхээр боллоо. Өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн зарлиг гарч олимп, дэлхийн авар­гын медальт тамирчинд насан туршид нь сар бүр багагүй хэмжээ­ний мөнгөн цалин олгож байхаар тогтсон.
#нийгэм #нийтлэл

Сүхбаатар жанжныг улс төрийн маргааны золиос болгож яах нь вэ!

Чой. Лувсанжав гуайн “Бодоог Элбэгдорж Ренчино егүүтгэсэн” гэсэн нийтлэл гарчээ. Гарчигтай ч санал нийлж байна. Харин дотор буй өгүүлэмж нь миний бичсэн “Монголчууд: Нүүдэл суудал” түүхийн ном руу хандсан бололтой. “Баабар гэгч” гээд баахан зүхснийг үзэхэд лав л шүүмж биш бололтой. Би алив эрүүл саруул шүүмжийг талархан хүлээж авах болно, яагаад гэвэл энэ нь хүлээн зөвшөөрөгдсөн мэтгэлцээн юм.
#улстөр #нийтлэл

Данзангийн хөшөө, Бодоогийн талбай, Монгол Улсын Баатар Атаман Сененов

Хоёрдугаар сарын 2 – Аймшиггүй чин зоригт, Их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсэн өдөр. Бидний үед (социализмын үед) энэ өдрийг сүр дуулиантай тэмдэглэдэгсэн, би л лав Пионерийн гишүүн болж байлаа. Өсвөрийн сүхбаатарчууд гээд л манаргаж явлаа даа.
#нийгэм #нийтлэл

Цагаан сар

Маний багад бүтэн жилийн туршид ганц ганцхан заяадаг цагаан сар, наадам хэмээх мөрөөдөл, хүлээлт, тэмүүлэл болсон дуулиант хоёр баяр залардаг байв. Хоорондоо хол, олон сараар хоног тоолон хүлээсэн баяр улам шимтэй болж, сэтгэлээс гарахгүй сайхан дурсамжууд үлдээж, тэр дурсамжууд домог болон дараачийн цагаан сар, наадам хүртэл яригдана.
#нийгэм #нийтлэл

Нийслэлийн ЗДТГ-ын барилгыг Төв аймгийн төвд барьчих

УИХ-ын дарга хэлж байна. Дөрвөн уулын дундах Улаанбаатарыг дэд бүтцээр хангах гэж байхаар Төв аймгийн сумдыг дэд бүтцээр нь хөгжүүлчих, их нүүдэл чинь бизнесийн орчин тохилог дэд бүтцэд татагдан ирж байгаа юм.
#нийгэм #нийтлэл

Аламж

Залуу хорин зургаатай, царайлаг, нуруулаг бас ухаалаг.
#нийгэм #нийтлэл