2010 оны 3 сарын 10
Эгэл баатруудыг минь өршөө, бурхан минь!
Өчигдөр 12 цаг 13 минут

Бат-Үүл баатар болов. Үүнтэй зориуд сөргүүлж “контр баатар” тодруулах хөдөлгөөн үүслээ. Эгэл баатар! Уг нь эгэл биш болоод л баатар болдог баймаар. Эгэл баатруудыг бөөнд нь “нэр нь үл мэдэгдэх баатар” гэж нэрлэн дунд нь хөшөө босгоод бунх шарил дээр нь баяраар цэцэг өргөдөг. За тэр ч яахав, энэ тухай ярих гэсэн юм биш.

    Зурагтаар нэгэн эгэл баатрыг рекламдлаа. Баатар Гачууртад төржээ. Тэнд гадны хөрөнгө оруулагчид гольфын талбай байгуулахаар болж газраа янзлан баахан хөрөнгө үрснийх нь дараа суулт муулт зарласаар байгаад хөөгөөд явуулчихсан гэнэ. Хэний юун хөрөнгө оруулагч хэний зөвшөөрлөөр тэгснийг нь мэдэхгүй юм.

Шог зураг
Өчигдөр 11 цаг 46 минут


Иргэдийн яриа элдэв хачиргүйгээр ийм байв
Өчигдөр 11 цаг 41 минут

Ерөнхийлөгчөө хар­сан хөдөөний иргэд уур хүрмээр, санаа авмаар, заримдаа наргиантай, янз бүрийн араншингаар санал бодлоо хэлэх юм.

Монгол Улсын Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдорж нийт­дээ долоон аймагт 16 удаа иргэдтэй уулзалт хийсэн.

Завсраар нь орон нут­гийн удирдлагууд хү­лээн авсан гээд бодохоор  зур­гаан хоногт цай уухаас өөр сул цаг бараг байхгүй байлаа.

Хувьсгалт намын эсрэг хувьсгал
Өчигдөр 9 цаг 42 минут

Ленин нь хэн бэ?

Хувьсгалын тохироо бүрдэх нь нь ч бүрдсэн л дээ. Хувьсгалын тохироо гэдэг бол маш энгийн В.И.Ленин томъёолсон тэр нь “Дээдэс нь хуучнаараа захирч чадахгүй, доодос нь хуучнаараа захирагдахыг хүсэхгүй” болсон байх ёстой.  7 дугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа Засгийн газарт хамтарснаараа МАХН ба АН аюулыг зайлуулж, түймрийг унтрааж чадлаа гэж бодсон юм. Гэвч цурманд орсон түймэр хөвдөн доогуур тархдаг шиг нийгмийн эсэргүүцэл алгуур боловч тасралтгүй өссөөр байна.

Ардчилсан намын хавар
Өчигдөр 9 цаг 38 минут

-Иргэний хөдөлгөөний жагсаалыг угтуулан Барууны хүчний холбоо чуулж буй нь тохиолдол бус-

Ардчилсан намын ротацийн сонгуулийн товыг зарлах учиртай АН-ын дарга Н.Алтанхуяг яагаад ч юм алгуурлаад буй. Энэ агшинд нам доторх намаар тодорсон “Ардчилсан хүчний холбоо” анхдугаар их хурлаа сүр дуулиантайгаар хуралдуулахаар зар тарааж амжив. Тэд анхдугаар их хурлаа ардчилсан Үндсэн хууль баталсан Төрийн ордны хурлын их танхимд товлоод буй. Цаг нар, улстөрийн нөхцөл байдал, бас бус олон зүйлийн учир шалтгааныг харгалзан Ардчилсан хүчний холбоо анхдугаар их хурлаа энэ сарын 10-ны өдөр зохион байгуулахаар зар тараасан. Хуралдах танхим  нь хүртэл олны анхаарлыг эрхгүй татаж, энэ хурлын сүр нөлөөг нэмж байгааг үгүйсгэх аргагүй.

М.Энхболдод бооцоо тавъя
2010 оны 3 сарын 5

МАХН-ын дарга хэн болох вэ гэсэн таавар ид өрнөж байна. Аливаа нэг үйл явдлын өмнө заавал ингэж “зөн билгийн тулаан”-д орох хэрэгтэй юм бол мөрийцсөн шиг мөрийцвөл яасан юм бэ.  Хэрэв мөрийцөх хэрэг гарвал бооцоогоо  М.Энхболдод тавъя. Учир нь Миеэгомбо гуайн хүүг басч болохгүй.  М.Энхболд МАХН-ын дарга байгаагүй биш байсан. Ерөнхий сайд ч болж  засаг толгойлж үзсэн. Гэхдээ огцорсон  шалтгаан нь адармаатай. Ерөнхийлөгч Н. Энхбаяртайгаа илт зөрчилдөж түүний эрх ашгийг сөрсний учир албаа хугацаанаас нь өмнө өгч байлаа. Зөвхөн түүнийг л огцруулахын тулд  МАХН-д баахан хөдөлгөөн бий болж намынхаа ээлжит бусаар  их хурлаа  хуралдуулсан түүхтэй. УИХ-ын  МАХН-ын бүлэгт  Д.Арвинаар толгойлуулсан “Элсний 13”  үүссэн бол  МАХН-ын хотын намын хороонд Л.Болормаагаар удирдуулсан сөрөг  фракцийнхан нам доторх хөдөлгөөнүүдтэйгээ  хүч хавсарсан.

Хэрэглэгчийн хэсэг
   
 
Үйл явдал
 
 
 
Одоо
-15°C
Маргааш
Ө : -10°C Ш : -22°C
Нөгөөдөр
Ө : -7°C Ш : -23°C
Хамгийн их