|
2010 оны 3 сарын 10
Татварын дарамт
Хугацаанд нь төлөөгүй бол тодорхой төлбөр, алданги тооцдог татварын хууль нэг жилийн өмнө батлагдсан. Төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх торгууль ногдуулж ирсэн. Гэтэл энэ оны 7-р сарын 1 нээс алданги нэмж тооцох бөгөөд хэмжээг нь засгийн газар жил бүр тогтоож энэ ондоо бол хоногын 0.06 хувь байх гэнэ. Гэхдээ нийт алданги төлөх ёстой татварын талаас хэтрэхгүй байх заалт бас байгааг хэн ч ярьсангүй. Энэ тооцоо компьютэрийн програмд нэгэнт оруулсан учир заавал авах болно гэж татвар газрын дарга нар зурагтаар сэрэмжүүлэв.
Муу хослол
2010-03-04 10:25:20 Дэлхийн хөгжиж байгаа зарим орнуудын ард иргэд нутаг омгоороо талцан байлдаж ирсний үндсэн шалтгаан юу вэ? Энэ бол нэгэн цагт эхэлсэн чөтгөрийн тойргийн аялал. Энэ орхиж болдоггүй аялал нь тухайн оронд тодорхой үед тохиосон муу хослолоос улбаатай. Энэ бол сул засаглал, их орлогын хослол. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод хүүхдийн томуу өвчин дэгдсэнээс үүдсэн эмнэлгийн салбарын хямрал Монголын засаглал ямар сул болохыг батлав. Төрөхийн байшингууд эмнэлгийн наад захын нөхцөлийг хангаж чадахаа больсноос түрээсийн байр луу бараг л нэгэн зэрэг нүүж, нэг орон дээр гурван хүүхэд унтах боллоо. Ардчилсан орны засаглалын үндсэн үүрэг бол төр нь иргэдийн амь нас, эд хөрөнгө, эрх чөлөөг хамгаалах явдал. Энэ үүрэг нь шаардлагатай стандартыг нэг бүрчлэн тогтоож, түүнийг ягштал мөрдүүлэх үйл ажиллагаагаар илэрхийлэгдэнэ.
Татвар төлөгчид нэгдэгтүн
Татварыг ажил хийдэг хүн бүр урсгасан хөлсөөрөө төлдөг. Татварын хэмжээ ихэдсэн нь хаягдсан үйлдвэр, өрөндөө зарагдсан ферм, ажил хайж гудамж элээн өлсөж яваа бүлэг хүмүүсээр харагдана”. Ф.Рузвэлт. 1932. Иргэдийн эрх, эрх чөлөө, хөрөнгийг хамгаалж, нийгмийн хөгжлийн хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангахын тулд төр засаг иргэдээсээ татвар авдаг. Татварын орлогоор үйл ажиллагааны зардлаа нөхөөд, үлдсэнээр нь хувь хүний хараахан хийж чадахгүй улс орны хөгжил дэвшилд хамаатай төслүүдийг хэрэгжүүлэх үүргийг төр засаг хүлээдэг. Төр засгийн эрхэнд сонгогдон гарсан тодорхой этгээдүүд татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулах эрхтэй болдог ч юунд, яаж зарцуулснаа тайлагнах сонирхол ардчилал бүрэн бэхжээгүй оронд бага байдаг.
Иргэн Х ба Сото гуай
Монголын Давос боллоо. Сүүлийн дөчөөд жил Швейцарийн Давос хотноо дэлхийн улс төр, эдийн засгийн томчууд цуглан ирэх жилийн болон ойрын ирээдүйн дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг ярилцан, гаргасан анализ, прогнозоо биендээ танилцуулан шүүмж өрнүүлдэг. Харин уулзалтаас ямар ч шийдвэр гаргадаггүй. Давос маягийн уулзалт сүүлийн үед ихэд моодонд орж бүс нутгийн Давос, тухайн орны Давос гэх мэтээр зохиох болжээ. Ингэж энэ жил Монголд анх удаа монгол Давос боллоо.
Оюу Толгой онцгой хоёр мэдээ
Эдийн засгийн амьдралд гарсан өнгөрөгч долоо хоногын нэгэн чухал үйл явдал бол Засгийн газар дөрвөн сар хүлээсэн “Айвенхоу Майнзын” гэрээндээ Их хурал дахь намаас авсан зарчмын зөвшөөрөл байлаа.
Их өрийн чимээ
Өнгөрсөн долоо хоногт Монголын эдийн засгийн анхдугаар чуулган болж өндөрлөв. Швейцарийн Давост 40 дэх удаагаа болсон дэлхийн эдийн засгийн чуулганы адил нийтийг хамарсан гол асуудлуудаар олон нийтийн үзэл бодолд нөлөөлөгч хүмүүсийн үг, ярианаас ойрын хугацаанд өрнөх үйл явдлуудын өнгө төрхийг төсөөлөхөд энэ арга хэмжээний ач холбогдол оршдог. Олон чухал сэдэв, санал бодлоос ганцыг нь дурдахад Давос болон Улаанбаатарт гарсан төсөөтэй нэг дуулиан бол Засгийн газрын өрийн асуудал байлаа. Давосын эдийн засгийн форумын үеэр Грек, Испани зэрэг орны засгийн газруудын төсвийн алдагдал асар их болж, улс орон нь өрөнд орсоор, бүр Европын холбооны эдийн засгийг аван хайлж, удалгүй евро гэдэг мөнгийг нь ч алга болгож магадгүй гэж нэр хүндтэй эдийн засагч Нуриел Рубини мэдэгдэв.
© 2009 BNCA. LLC
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
|