Baabar.mn Google.com
Улс төр
ЧОГЧИГО ГУРВАН ТОЛГОЙТОЙ БОЛЛОО Ч БҮРГЭДТЭЙ ТУЛАЛДАЖ ЧАДАХ УУ?
By Мөнгөндалай 2012 оны 2 сарын 3

Иргэний  Зориг нам гэж  хаашаа яваагаа мэдэхээ байсан нам бий боллоо. Элдэв намтай нэгдэнэ эвсэнэ, төд удалгүй сална сарнина. Эцэс сүүлд нь Ногоон намын даргыг цөөн хэдэн хүнтэй нь залж авчирч  аль ч үгүй болгоод өвөртөө хийлээ. За тэр нь ч дүүрч гэж бодъё.  С.Оюун, Д.Энхбат, С.Дэмбэрэл гэсэн гурван толгойтой болоод авлаа. Гурвын гурван толгойтой нам гэж хаана байхав дээ. Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэсэн шиг намаа дундаа удирдах юм гэнэ. Эдний намын түүх анх Ардчилсан намаас хэдэн нөхдийг С.Оюун урвуулж авснаар эхэлж  байсан. Сая хурлаа хийж гурван толгойтой боллоо гэж жигтэйхэн хөөрөв.

Ингэтлээ юунд хөөрнө вэ. Гур­ван толгойтой байлаа ч чогчиго хэвээрээ л байна. Ер нь гурвын гурван толгойтой боллоо ч хоёр том намын өөдөөс тулалдаж ча­дах уу. Чогчиго бүргэдэд бариулж л таараа.  Яг үнэндээ гучин толгой­той болоод ч барахгүй. Гэвч чаддаг зүйл нь Иргэний зориг нам анх Ардчилсан намыг хувааж, хагалж  байгуулагдсанаасаа хойш одоог хүртэл  Ардчилсан намын саналыг зулгаасаар ирлээ.

Дэлгэрэнгүй үзэх >
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ Б.ЖАВХЛАН БОЛНО
By Оргилмаа 2012 оны 2 сарын 3

Шатахуун, ам.долларын ханш гэнэт өссөн нэгдүгээр сарын 6-ны баасан гарагийн оройноос эхлэн  өнөөг хүр­тэл хамгийн их сандарсан хүн бол Монголбанкны ерөн­хийлөгч Л.Пүрэвдорж   юм.  Учир нь үүнээс болж улс төрийн хариуцлага хүлээж, албан тушаалын “эцсийн зогсоол”-доо хүрч магадгүй гэдгээ ч сайн мэдэж байв. Гэвч үйл явц түүний тө­сөөлснөөс ч хурдан өрнөж  ердөө л нэгдүгээр сарын 9-ний даваа гарагийн 12 цаг гэхэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сай­ханбилэг, тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Баярцогт нар хэвлэлийн бага хурал зарлаж, “Монголбанкны ерөн­хийлөгчтэй хариуцлага тооцох ёстой” хэмээн мэ­дэгд­сэн юм. Улмаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлыг хэлэлцээд дээрх мэдэгдэлтэй ижил утгатай дүгнэлт гаргасан.

Дэлгэрэнгүй үзэх >
ХЯМРАЛААР ЭХЭЛЖ БОЛОМЖООР ДУУСЧ БУЙ МӨЧЛӨГ
By Боргилмаа 2012 оны 2 сарын 1

-Сонгуулийн дараа буюу 2009 онд Монголын эдийн засгийн өсөлт -1.3 хувьтай гарч байсан бол энэ сорилтын дараагаас тасралтгүй өссөн уг үзүүлэлт 2012 онд 25 хувьд хүрэх тооцоог олон улсын бизнес группүүд хийгээд байна-

Хорин жилийн өмнөх “бүсээ чангалцгаая” гэдэг аймшигтай үг аажмаар мартагдаж, нэг л мэдсэн бид “Хөгжлийнхөө гараан дээр ирлээ” гэдэг үгэнд цатгалдах болов.  Үнэхээр ч Монгол Улс хөгжлийн гараан дээр ирснийг Давост болсон дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр онцолж, ирэх арван жилд Монгол дэлхийн хамгийн хурдацтай өсөх эдийн засаг байх болно гэж шинжээчид дүгнэв. Уг нь энэ талаар яриа өрнөсөн Давосын чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож, жаахан “цэцэрхэж” байгаад ирсэн бол тун дажгүй байх байлаа. Даанч дотоод дахь улс төрийн нөхцөл байдлаас болоод тэрээр Давосын арга хэмжээгээ цуцалсан юм. Танхимаа нөхөж бүрдүүлэх асуудал тээг болсон гэсэн үг л дээ.

Дэлгэрэнгүй үзэх >
ХӨӨРХӨН ДҮҮ Н.НОМТОЙБАЯР ТАНАА
By Мөнхбаясгалан 2012 оны 2 сарын 1

Энэ өдрөөс эхлээд хөөрхөн хонгор дүү минь чи дэд сайд боллоо. Нийгмийг хамгаалаад бас дээрээс нь хөдөлмөрийг нь хариуцдаг яамны дэд сайд гэх албанд чадсан ч чадаагүй зүтгэх л боллоо. Чангахан  алба даа. Гэхдээ чамайг чамламааргүй байна. Учир нь 90 жилийн түүхтэй нам дүү хүүг тод­руулсныг бодоход эрдэм чадал, авъяас бэлэг  чинь хэтийдсэн (мөнгө чинь хэтийдсэн гэ­мээр­гүй байна…)  тул ийм сонголт хийсэн гэж санана. Чамайг би сайн мэдэхгүй юм. Гэхдээ “Монгол ардын намын  шинэхэн байрыг бариулахад тэрбум төгрөг хандивласан тухай, дээдсийн найр цэнгүүнд улаан даашинзтай бүсгүйгээр гангарсныг, хаа сайгүй биш юм аа гэхэд  хааяа нэг  хэтэвч зузаанаараа ааглаж  гэнэ” хэмээн бусдын л адил мэдээлэлтэй сууна.

Дэлгэрэнгүй үзэх >
МАНАЙ “ХОЛ ЛАНД” УДИРДАГЧИД
By Баатархуяг 2012 оны 1 сарын 31


Монгол тусгаар улс энэ тэр гэх авч нөлөөллөөс мөддөө салахгүй нь. Жишээ нь би гарчгаа бичихдээ Голланд гэх үү, Холланд гэх үү? гэж эргэлзэв. Үүнийг нэгмөр зохицуулах зорилготой “гадаад үгийг үндсэн хуудлагыг баримтлан бичнэ” гэсэн дүрэм хэрэгждэггүй. Гэхдээ өмнө Голланд гэж Орос дуудлагаар бичдэг байснаасаа татгалзаж Холланд гэж бичихээр шийдлээ. Учир нь үгийн утгын хувьд Хол-ланд өвчин гэвэл “хол нутгийн өвчин” гэж буулгаж болохоор байгаа юм л даа. Гэхдээ үг бүрийг хэл шинжлэлийн ухаанаас тэс өмнөө байдлаар сайн дураар тайлбарладаг өнөөх халдварт өвчинд аваагүй гэдгээ хэлэхгүй бол болохгүй. Нөгөө талаас “Хол” газрын эрх ашгаар төрөлх нутгаа сэглүүлснийхээ төлөө “Ланд” унадаг нөхдийн тухай бичнэ.

Жаахан оршлоо уртасгахад үгийг Монголчлохдоо англи дуудлагыг барих уу? эсвэл Орос дуудлагыг барих уу гэдгээс их том ойлголцлын зөрүү гарах янзтай болжээ. Дэлхийн халуун цэгийн нэг манайхны ихэд анхаардаг Солонгосын жишээгээр тайлбарлая. Саяхан Хойд Солонгосын удирдагчийг нас барахад Монголд хагас өдрийн эргэлзээ бий болов.

Дэлгэрэнгүй үзэх >
ЭЗЭН БҮТЭН, СЭТГҮҮЛЧ ХАГАС ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ СЭТГҮҮЛЗҮЙ
By Отгонбаяр 2012 оны 1 сарын 31

НЭГ

Аливаа хувьсгалд 15-20 жилийн дараа зас­вар ордог гэдэг үнэн ажээ. Ийм хугацааны өмнө нэгэн цул явсан ардчиллын төлөөх намууд өнөө­дөр саллаа. Бие биеэ хүлээн зөвшөөрдөггүй бай­сан намууд засагт МАНАН болж хамтарч үзлээ. Ийм хугацааны турш намдаа хаан явж төрийн бүх өндөр албан тушаалыг ээлжлэн хашсан хү­чир­хэг улстөрч намаа орхиж ши­нийг байгуулав. Эрх баригчид эдийн засгийн хувьсгал эхлүү­лэ­хээ зар­лалаа. Намаас нам дамжиж яваад эргэн ирж буй экс иргэний нийг­мийнхэн ямар ч хамаагүй өнгөт хувьс­галд уриалах болов.

Салбараараа бусдаас үргэлж хоцордог, 20 жил урсгалаараа  явсан Монголын сэтгүүлзүй ч энэ засварт өртөх бололтой. Энэ нь хэвлэл мэ­дээл­­лийн байгууллагуудын дахин хуваа­рилал­таар илэрч байна. Тусдаа бие даасан редакцаар явж ирсэн сонин, телевиз  сайтууд нэгдэж груп­пийн зохион байгуулалтад орж эхлэв.  Анх мөн л 15 жилийн өмнө нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсны бий болго­сон “Өнөөдөр” сонин, “25 дугаар суваг те­левиз”-ийг багтаасан хэвлэл мэ­дээл­лийн “Монгол ньюс” групп өнөө­дөр  олон дүүтэй бол­жээ.

Дэлгэрэнгүй үзэх >
ХЭЛМЭГДСЭН УЛААН КХМЕРЧҮҮД
By Баабар 2012 оны 1 сарын 30

Камбожид коммунизм халдаасан улс бол вьетнамчууд. Энэтхэг Хятадын хойгт ноёлогч үндэстэн нь вьетнамчууд л даа. Энэ хойг Францын колони байх үед чөлөөлөх үзэл санааны толгойлогч нь тэд байлаа. Дайны үед францчууд орхин гарсны дараа Японтой байлдаж байсан нь бас л вьетнамчууд. Харин бүс нутгийн колонийн бусад орнуудад бол өрнийхөн гараад явсны дараа япончуудыг чөлөөлөгчөө гэж үзэн талархан угтаж байсан юм. Дайны дараа, ялангуяа 1953 оны Парисын гэрээний дараа  коммунист Хойд Вьетнам, Өмнөд Вьетнам, Камбож, Лаос гэсэн тусгаар тогтносон улсууд буй боллоо. Хойд вьетнамчууд болохоор коммунист Энэтхэг-Хятад гэсэн ганц улс байх ёстой гэж үзсэн юм. Иймээс Өмнөд Вьетнамд вьетконг хэмээх партизаны эсэргүүцлийн бүлэг буй болгосон төдийгүй төстэй бүлгүүдийг Камбож, Лаост үүсгэжээ. Тэднийгээ санхүү, зэр зэвсэг, үзэл суртлаар хангана. Тонкины мөргөлдөөнөөс эхлэн энэ нь Өмнөд Вьетнамын эсрэг хандсан дайн болон өргөжсөн хэрэг. Коммунизм нийт өмнөд Азийг хамаарахаас болгоомжилсон АНУ тийш цэргээ оруулсан бол үзэл суртлаа дэлхийд тулгах гэсэн ЗХУ, Хятад энэ дайнд шууд бусаар оролцон зэвсэг техник санхүү болон бусад бүхий л талаар хойд вьетнамчуудыг дэмжив.

Дэлгэрэнгүй үзэх >
ЭНЭ ПАРЛАМЕНТЫН ТҮҮХЭН ГАВЬЯА
By Боргилмаа 2012 оны 1 сарын 30

-УИХ-аас баталсан хуулиуд дунд нийгэмд дэвшил дагуулах реформын шинжтэй, ардчиллын үндсэн зарчмуудыг бэхжүүлэхэд чиглэсэн, эрх зүйн огт өөр орчин руу монголчуудыг хөтлөх бодлогын баримт бичиг юу байсан бэ-

Оюутолгой, Тавантолгойн орд, баялгийн тухай ярихдаа юуны өмнө бурханд талархья, буян заяагаа хадгалж үлдсэн эцэг өвгөддөө сүсэглэе. Тэгэхгүй бол тэр бүхнийг улстөрчид булаацалдаж, эгээ л өөрсдийнхөө гараар бүтээсэн юм шиг аашилж байна. Энэ удаагийн парламент, ихэнх хугацаандаа хамтарсан Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа бүтээсэн алдар, гавьяаныхаа тэргүүнд Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах болсноо тоочиж байна.

Ялагдвал сөрөг хүчин, яллаа гэхэд хүчтэй сөрөг хүчин болж хорин жил улс төрийн тавцанд тэмцсэн Ардчилсан нам МАН-тай хамтарсны үр дагаварт өнөөдөр юу өөрчлөгдсөн бэ? Үүний хариулт болгон хамгийн түрүүнд “Оюутолгой, Тавантолгой урагшиллаа” гэж хашгираад, араас нь уухай хадаан сонгуулийн суртал ухуулга руу давхиад орох гэж байгаа улстөрчид өө! Та бүхэн эндүүрч байна, уучлаарай.

Дэлгэрэнгүй үзэх >
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой