• 2017 оны 8 сарын 14
    1960-70-80-иад оны зохиолчдын дундаас арай дээр нь С.Эрдэнэ гуай мэт балчир насанд минь бодогддог байв. Дэлхийн тэргүүний уран сэтгэлгээтэй мөр зэрэгцсэн нь ганц тэр эрхэм л явсан. Өөрөөр хэлбэл дэлхийд нүүр улайлгахгүй бүтээл туурвидаг нь тэр. Боловсролоор ч, ухаанаар ч, авъяасаар ч, үнэнийг баримтлахдаа ч С.Эрдэнэ баавайг гүйцэх зохиолч байхгүй гэж би үздэгээс түүнийг далдуур дуурайж эхэлсэн. Энэ үнэлгээг надад хүн зааж өгөөгүй. Жар, дал, наяад оны манай хүүрнэл зохиолыг хэрэв бүхэлд нь судалбал миний дүгнэлт ямар ч эргэлзээгүй илэрнэ гэдэгт итгэнэм. 

    Цааш унших ...
    Уншсан 18179 Сэтгэгдэл 27
  • 2017 оны 8 сарын 14

    Багш нарын ажил хаяна гэж гомдоод байгаа нь зөв. Эмч нарыг ч энд орхих хэрэггүй. Энэ хоёр мэргэжлийн хүмүүсийг нэг үгээр тодорхойлъё гэвэл тэд буянтнууд юм. Хүний хүүхдийг хүн болгохын төлөө багш нар цаг наргүй хөдөлмөрлөдөг бол хүний амь насыг аврах, ачлахын төлөө эмч нар өдөр шөнөгүй зүтгэдэг. 
    Цааш унших ...
    Уншсан 124131 Сэтгэгдэл 0
  • 2017 оны 8 сарын 11
    Энэ дугаараар бид аялал жуулчлалын шинэ хандлага, ялангуяа технологиор дамжуулан “зочид буудал” гэдэг уламжлалт бизнесийн загвар эвдэж буй Airbnb компани, улсуудын соёлын солилцоо, хувь хүний соёлын импорт ба экспортын талаар ярилцлаа. Яриа маань явсаар өмнөх олон дугаарт давтагдан дурдагдсан үндэсний ижилслийн асуудал дээр очоод мөн л огтолцов. Дараах эрхэм зочид оролцлоо:

    Цааш унших ...
    Уншсан 9961 Сэтгэгдэл 2
  • 2017 оны 8 сарын 11
    Ерөөсөө бүх иргэдээ хянах нь социалист, коммунист нийгмийн гол мөн чанар. Хяналтын олон шатлалт, төрөлжүүлсэн систем байна. Сонгодог, гарт баригдаж, нүдээ харагдах нь манайхны НАХЯ-ны (До яам) сүлжээ, мэдээлэгчид, гүйцэтгэгчид, цээрлүүлдэг аппарат. Энэ байгууллагын хараа хяналтад орж, сануулга шийтгэл амсвал цаад хүн, гэр бүл дуусах нь тэр. Тухайн үеийн цорын ганц эрх баригч МАХН-ын олон шатны сахилгын шийтгэлийн сүлжээ гэж бас нэг харанга байсан. Намын гишүүддээ хамаатай юм болов уу гэтэл цаад намын гишүүний ар гэр, үр хүүхдэд ял зэм нь давхар очоод наалдчихна. Үйлдвэрчний эвлэл хяналт, хяхалтын байгууллагатай байсан бол тэр нь далд нууц байсан байх. Харин МХЗЭ, Монголын пионерын байгууллагад сахилгын ба хяналтын сүлжээ байсан. Эвлэлийн шугамаар ял сонсох нь түгээмэл байсан байх. Хардаж цагдах нь улс төрийн дэглэмийн мөн чанар тул бүхнийг хавтгайруулан хянадаг энэ тогтолцоог тоталитари гэж нэрлэдэг. 

    Цааш унших ...
    Уншсан 33754 Сэтгэгдэл 0