Baabar.mn Google.com
Чөлөөт цаг
ТЕГЕРАНЫ НОГООН ОРДОНД
By Баярхүү 2012 оны 2 сарын 3

Хэн хүнд заяагаад байдаггүй ховор сонин учрал гэж байдаг даа. Олон улсын харилцаанд шударга дэг тогтооно, эрх тэгш байна хэмээн ярьж, цөмийн хөтөлбөрөөсөө болж  барууныхантай сөргөлддөг цуутай зартай тэр нэгэн улс төрчтэй Монгол Улсын Элчин сайд Д.Баярхүү уулзаад Төрийн тэргүүнийхээ Итгэмжлэх жуух бичгийг гардуулсан тэр ховор учрал гэрэл зурагт мөнхрөн үлджээ. Зургуудыг дарааллаар нь тайлбаргүй хүргүүлье – baabar.mn 

Дэлгэрэнгүй үзэх >
БИЙН ТАМИР МАНДТУГАЙ!
By Артаньян 2012 оны 2 сарын 3

Хүн эрүүл саруул, гоолиг сайхан биетэй байхын тулд тогтмол гүйх ёстой юм. Зун бол шоорттой, өвөл бол бэлтгэлийн өмдтэй гүйнэ. Эхлээд 1 км гүйгээд яваандаа ихэсгэсээр байгаад 4-5 км гүйдэг болох хэрэгтэй. Гүйхдээ хамраараа амьсгаа авч амаараа гаргана. Сайхан биеэ сул тавьж, идэвхитэй золбоотой гүйх хэрэгтэй. Санаандаа давхиж байгаа ирвэсийн удаашруулсан дүрсийг төсөөлж гүйх нь танд урам өгнө.

Би гүйж байгаа. Юу, ер нь гүйх үйлс бол эхэлцэн гэж ойлгож болно. Өмд, шоорт, пүүз мүүзээ бол авцан. Хаанаас хаа хүртэл гүйхээ ч төлөвлөцөн. Яваандаа 3 км гүйнэ.

Дэлгэрэнгүй үзэх >
ХООЛ УУ?, ХОР УУ?
By Октябрь 2012 оны 1 сарын 30

Түүхэн эх сурвалж, судлаачдын бүтээл, тэмдэглэлээс харахад монголчууд идээ ундааны зүйлийг амьдрахын шүтээн хэмээн үзэж,  зохицуулан хэрэглэх нь  эрүүл саруул явж урт наслах, өвчнөөс урьдчилан сэргийлэх гол үндэслэл гэж үзсээр иржээ. Ингэхдээ  идээ ундаагаа бие махбод,, нас, хүйс онцлогт тохируулж тэнцвэртэй хэрэглэх, жилийн дөрвөн улиралд тохиромжтой идээ ундааг сонгох, аль болох хязгаартай хэрэглэж биеэ цэвэршүүлэх,  зургаан амтын гүйдлийг эзэмших, үл зохилдох идээ ундааг  ямагт анхааран хоолоо хэрэглэж ирсэн уламжлалтай.  Хоол ундаагаа тэнцүүлэхдээ хэмжээнээс багадуулж ихдүүлэхгүйгээр хэрэглэхийг чухалчилж, идээг ходоодны галын илчтэйгээ тэнцүүлэн хэрэглэх зарчмыг чанд баримталдаг байсан талаар эх сурвалжид тэмдэглэсэн  буй.

Дэлгэрэнгүй үзэх >
НОГООН ЦАЙ БА МАРЛАА
By Артаньян 2012 оны 1 сарын 26

Ногоон цай ууттай байна гэж байдаг юм уу гүй юмуу? Надаа дандаа задгай нь таараад, ууюу гэхээр ам руу шаар ороод хогийн сав руу нулимах гэж бөөн юм болохын. Нэг аяга цайг 20 балгана гэвэл 20 удаа босч явах нь байна. Сүүлдээ хогийн савны дэргэд зогсож байгаад цайгаа уудаг боллоо. Манай ажлын Марлаа өрөөнд ирээд хэлж байна:

- Артаньян суугаад уугаач.

Көө ер. Би ямар Марлаагийнд орцон байгаа юу. Өөрөө л сууна биз.
Шаары нь үлээж байгаад ууж болно л доо. Гэхдээ толгой эргээд байх юмаа. Уг нь хүүхдийн баяр юмуу шинэ жилээр шаар үлээхээр толгой эргэдэг л дээ. Гэхдээ энэ өөр шаар шд уг нь. Аль ч шаарыг үлээсэн толгой эргэдэг л юм байна. Тэгээд одоо халуун цай барьцан байж байгаад толгой нь эргээд унаад түлэгдчүүл яахын тийм биз дээ. Цус багатай л  байна л даа. Пиав цус төлжүүлдэг үү гүй юу? Төлжүүлдэг л байрын эд шүү дээ уг нь.

Дэлгэрэнгүй үзэх >
ТӨРИЙН ОРДОН БА КИНОНЫ НЭЭЛТ
By Аанхаа 2012 оны 1 сарын 25

“Төрийн ордонд байгууллага хамт олны баярын ёслол хүлээн авна” гэж хүмүүс хошигнодог болж. Аргагүй л дээ, хөгжимдлөө, дууллаа, кино гаргалаа. Монголчууд хошин шогийн мэдрэмж өндөртэй улсууд.

Гэхдээ орчин үед энтэртаймэнт бизнесийг эх оронч омогшилтой хольж тааруулна гэдэг их хэцүү. Үндэснийхээ онцлогийг хэтрүүлэх нь Жавхлан шиг харагдуулж эсвэл тулганы гал бадраах ёслол шиг инээдэм болно. Ай под, америк пүүзээр гангарсан орчин цагийн залууст “Монголоороо бахарх, Монголоо санаж яв” гэж тархинд нь тулгах үр дүн муутай. Централ товэрийн хажуугаар Монгол дээл, ээтэн гуталтай алхлах зүрхтэн ховор. Саяхан зурагтаар торго салоны загварын шоуг үзлээ. Үндэсний дээл хувцас, дээр нь нэмээд тансаг загвар, тансаг материал. Шүүрс алдахаас аргагүй.  Үндэсний онцлогоо хадгалсан хувцасыг ичиж биш дурлаж өмсөх хүртэл нь урлана гэдэг авъяас. Ардын хөгжмийг зөвхөн ёслолын зориулалтаар биш, хүмүүсийн таалалд нийцүүлж болох юм гэдгийг дуучин Болд харуулсан. Сүүлд Доз энтэртэйнмэнтийн хийсэн кино ч бас цэвэр энтэртайнмэнт + Монгол омогшил.

Дэлгэрэнгүй үзэх >
ЗӨВ, ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТЫН 30 ЗӨВЛӨМЖ
By Октябрь 2012 оны 1 сарын 20

Эрхэм уншигч таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. Миний бие үүний өмнө зөв зохистой хооллолтын суурь ойлголтын талаар бичиж нийтлүүлсэн билээ. Харин энэ удаа таны болон танай гэр бүлийн өдөр тутмын хоол, зохистой хэрэглээтэй холбоотой зарим зөвлөмжийг толилуулж байна.

1.    Насанд хүрсэн хүн хоногт гурав юмуу дөрвөн удаа  хооллох нь зохистой гэж үздэг. Хэрэв хоногт гурван удаа хооллох дэглэмийг баримталбал өглөөд 30%, үдэд 35-40%, оройд 30-35%-ийг, дөрвөн удаа хооллох дэглэмд өглөө 20-25%, бага үдэд 10-15%, үдэд 35-40%,оройн хоолонд 20-25%-ийг хэрэглэхээр хоногийн хоолны цэсээ зохиох нь зүйтэй.

Дэлгэрэнгүй үзэх >
МАНАЙ ТӨР ЮМ ХИЙЖ БАЙНА ШҮҮ
By Gump 2012 оны 1 сарын 17

Хуучин нийгмийг бодуул ардчилсан нээлттэй нийгэм чинь сайхан юм. Уйдхааргүй хүмүүс элдэв юм бодож олоол. Тэр элдэв юмнуудын тухай ярьхад ямар ч нэмэлт хачир байхгүйгээрээ л инээдтэй ямар сайхан юм бэ гэж бодход хүргэдэг. Өнгөрсөн наадмаар өөрийгөө Чингис хааны удмын цорын ганц хүн гэж бат итгэлтэй байдаг эрхэм дэлхий дээр байдаггүй металаар хийсэн сэлэм авч яваагаа бахархалтайгаар ярьж байна. Энэ юу ч биш дэлхий сөнөхөд өөрийх нь номыг уншаагүй хүмүүс бүгд үхээд уншсан нь амьд үлдэнэ гэж ярьдаг эмэгтэй, дэлхийн хөгжлийг эргүүлэх онол гаргачаад байхад төр засаг мөнгө өгөхгүй байгаа тухай ярьдаг хүн, хүй нэгдлийн үед хүмүүс эмнэлэггүй болоод байсан гэж эхнэрээ гэртээ төрүүлж, хүүхэддээ вакцин хийлгэдгүй дуучин, монгол хүний суу ухааны нууцыг маш чадварлагаар тайлсан ч суу биш ухаантай монгол хүмүүс  ойлгохгүй байгаад цөхөрсөн эмэгтэй, олон хэлийг зэрэг мэдхээс гадна цаг тооны ухаан чингисийн ухаанд бүрэн гаршсан багш гээд олон сайхан юм бодож олдог хүмүүс манай үеийн баатрууд билээ.

Дэлгэрэнгүй үзэх >
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой