Baabar.mn Google.com
Baabar news
Мөнхийн залуу
2011 оны 11 сарын 22

Дэлхийн сор болсон Луврын цуглуулга дундаас онцгой алдартай нэгэн баримал бий. Милосын Венераг байрлуулсан танхимд дөхөж очмогц тэр бүтээлийг тойрон бүчсэн үзэгчдийг олж харна. Өндөр тавцанд тавьсан тэр бүтээл хүмүүсийн толгой дээгүүр ширтэн, цугласан олны яриан дундаас ер бусын үзэмжит цэнхэр далайн давалгаа, нэгэн цагт тахил нь болон шүтэгдэж байсан сүмийнх нь цагаан боржин багануудыг тойрон бүчсэн чидун моддын навчис мөнгөлөг дуугаар жингэнэхийг олж сонсохоор хичээх мэт харагдана. Түүнд өмнө нь цугласан олон огт хамаагүй. Энэ залуухан үзэсгэлэн төгс бүсгүй зогсоо зайгүй зураг даран бишрэх хүмүүсийг үл ялиг инээмсэглэн доогтой хараад ч байгаа юм шиг...

Дэлгэрэнгүй үзэх >
Эдийн засгийн солонгоролт
2011 оны 11 сарын 21

Энэ зун Монгол Улсын Ерөнхийлөгчийн Вашингтонд хийсэн айлчлалын үеэр АНУ-ын банк санхүү, хувийн хэвшлийнхэнтэй хийсэн уулзалт дээр Монгол Банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчийн тавьсан илтгэлд дурдагдсан Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн тоонууд тэнд байсан хүмүүсийн дотор тэсрэх бөмбөг шиг нөлөө үзүүлж байсныг би өөрийн нүдээр харж байлаа. Энэ онд эдийн засгийн өсөлтийн хувь 20 гарч ирэх онд ч энэ түвшингээ хадгалах хандлагатай байна.

Гэвч энэ бүх өсөлт зөвхөн уул уурхайн салбарын өсөлтөөр л хангагдаж байгааг бид сайн мэднэ.

Оюу толгойн гэрээг батлах он жилүүдэд бид 2,7 саяулаа уурхайчин болох дөхсөн. Гэвч бодит амьдрал дээр уул уурхайн хөрөнгө оруулалтын том гэрээг хийхэд Монгол Улсад нэг л Баярцогт, нэг Авирмэд, нэг Фортуна байхад л хангалттай нь сая харагдлаа. Бусад хүмүүс  тэгвэл юу хийх вэ гэдэг асуулт гарнаа даа.

Дэлгэрэнгүй үзэх >
Би бол тэгнэ, чи юу гэж бодож байна?
2011 оны 11 сарын 21

Бодь мөрийн зэрэг гэдэг ном уншлаа. Их сайхан ном юм. Баабар ах нь өгсөн юм. Хүн болж төрнө гэдэг тэр дундаа сайн завшаан боломж бүрдсэн хүн заяанд төрнө гэдэг хайгаад олдошгүй эрдэнэ мэт ажээ. Муу заяанаас тэндээ үлдэх нь шороон түм. Харин муу заяанаас төрөл арилжиж сайн заяаг олно гэдэг хурууны өндгөнд тогтох орчлонгийн тоостой адил ховор гэжээ. Нэгэнт олдсон сайн заяаг хадгалж явна гэдэг бас бэрх. Түүний төлөө алс хэтээ бодсон ач тустай зүйлд зорилго тавьж түүнийгээ биелүүлэхийн төлөө цаг зав хайрлалгүй тэмцэж чадах тэвчээртэй байх ёстой. Энэ нь өндөр язгуурт төрөх, хөрөнгө хураах, сайн нөхөртэй явах нэг үгээр хэлбэл сайн сайхан явах үндэс юм байна.

Дэлгэрэнгүй үзэх >
“Хүчирхийлэл”-ийн нууц
2011 оны 11 сарын 17


Зургууд нь хэдэн зуун сая еврогоор үнэлэгдэх, Бельгийн аугаа зураач Рене Магритт саяхныг хүртэл үлгэр жишээ хөрөнгөтөнд тооцогдож байв. Бүхий л амьдралдаа ганцхан эмэгтэйг хайрласан нь түүний эхнэр бөгөөд загвар нь байсан гэдэг байв. Харин түүний намтрыг судлаачид саяхан Магритт бол хун шувуу шиг үнэнч гэдэг ойлголтыг баллуурдаад өглөө.

Дэлгэрэнгүй үзэх >
Инээмсэглэл
2011 оны 11 сарын 15

Аав нь одоо Солонгост Чэжү-д байна. Энэтхэгт очоод өчигдөр энд ирсэн. Тэнд би Далай ламтай уулзсан юм. Урьд нь би Далай ламтай уулзаж, мөргөж байсан. Гэхдээ энэ удаа урьд урьдынхаас илүү сайхан байлаа. Аав нь ганцаараа уулзсан. Далай ламтай тухтай сайхан ярилцсан. Далай лам бидэнд алтадсан цутгамал бурхан хайрласан. Үе удам дамжаад шүтэж явах ёстой гэсэн. Бурханы сүнсэглээд ном уншиж хайрласан Бурхан багш. Хайрлаж мөргөж хадгалж явах ёстой.

Дэлгэрэнгүй үзэх >
МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН
2011 оны 8 сарын 23

Д.Бямбасүрэнгээс бусад Монголын үе үеийн ерөнхий сайд нар Америк руу явж Мүүнийн семинарт суудаг байсан юм. Тэдний хувьд Америк явах мөрөөдөл байхад газар үзэх шалтаг болдог байсан ч байж мэднэ. Харин одоо бол нэгэнт ухамсартай үйл болжээ. Дэлхийн энхтайваны төлөөх шашин хоорондын холбоо нь олон улсын энхтайваны конференцид оролцох Монгол гишүүдийг сонгож явуулдаг. Солонгос болон АНУ-д олон улсын конференци зохион байгууллагддаг бөгөөд энэ конференцид Монголын нэр нөлөө бүхий хүмүүс, УИХ-ын гишүүд, их, дээд сургуулиудын захирал, бизнесменүүд явж байсан. Ингэхдээ Монгол улсыг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх, хөгжүүлэхийн төлөө тэмцэгч, эх оронч, нийгэмд танигдсан хүмүүсийг сонгодог. Эдний урилга, зардлаар улс төрийн тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг, “Номин”-гийн босс А.Шагдарсүрэн, УИХ-ын гишүүн асан М.Энхсайхан, Н.Содномдорж, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, “Чингис” дээд сургуулийн захирал Х.Лхагвасүрэн, Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, ерөнхийлөгч асан П.Очирбат, Монгол мэдлэгийн их сургуулийн захирал Л.Дашням, UBS телевизийн захирал Л.Балхжав, Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, ХААИС-ын ректор А.Бакей нарын Монголын улс төр, нийгэмд нөлөө бүхий 100 гаруй хүн нэг болон хэд хэдэн удаа олон улсын конферецид явж байсан.

Дэлгэрэнгүй үзэх >
БААТРУУДЫН СҮҮДЭР
2011 оны 5 сарын 9

1945 оны хавар. Энэ бол далан сая хүнийг авч одсон Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл, зургаан жил үргэлжилсэн цусан голын урсгал татарч байгаа үе.

Ялгуусан улаан арми европыг чөлөөлж, олон сая хүний магнайг тэнийлгэж, дэлхийд энх тайвныг авчирч, дэлхий нийт дайн дууслаа хэмээн малгайгаа шидэлж, дайны агуу баатруудаа угтаж байсан үе. Гэвч тэр агуу баатрууд хэн байв?

Дэлгэрэнгүй үзэх >
ХАЛИМАГИЙН МОРИН ХОРОО
2011 оны 5 сарын 9

Хуучин Зөвлөлт Холбоот Улс задарсны дараагаар олон баримт ил болсон билээ. Дэлхийн II дайнтай холбоотой цоо шинэ баримтууд ч ихээр дэлгэгдсэн. Эдгээрээс Оросын ард түмэн гол ачааг нь үүрч, фашизмыг нугасласан дайны талаар янз бүрийн дүгнэлт гарч байгаа, цаашид шинэ баримт гарч ирэх хэрээр өөр өөр дүгнэлтүүд нэмэгдэнэ.

Гитлерийн ЗХУ-ыг ганцхан далайлтаар эзлэх “Барбарос” төлөвлөгөөний нэг чухал хэсэг нь суртал нэвтрүүлэг байлаа. Аль 1930-аад онд эхэлсэн энэ ажил орос хэл болоод орос сэтгэхүйг сайн мэддэг гэх Балтийн орнуудын цагаач нар дээр түшиглэжээ. Суртал нэвтрүүлгийн гол санаа нь “Гитлер бол Сталины савраас аврагч”, “Большевикуудаас газар дэлхийг цэвэрлэнэ” гэсэн утгатай.

Дэлгэрэнгүй үзэх >
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой