Baabar.mn Google.com
Эдийн засаг
ЯЛГАРАХ ГЭЖ ЯЛАРХАВ БУЮУ МОНГОЛЫН ЗАСАГЛАЛЫН ТӨРХ 2012 ОНЫ НЭГДҮГЭЭР САР
By Жаргалсайхан 2012 оны 2 сарын 1


Доллар, хүйтэн хоёр уралдан чангарч, инфляц өссөн нэгдүгээр сарыг Монгол Улс даяараа зургаан сайд томилох гэж зав чөлөөгүй бужигнан өнгөрөөв. Хэдэн сайдаа баталчихвал бүх асуудал шийдэгдчих юм шиг монголчууд дээр, доргүй балчир хүүхэд мэт гэнэн загнах юм. Зургаан сайд ч бай, Засгийн газар бүхлээрээ солигдсон ч бай, эдийн засгийн хөгжилд зарчмын өөрчлөлт гарахгүй, ядуусын тоо цөөрөхгүй, ажлын байр нэмэгдэхгүй байгаагийн суурь шалтгаан юу вэ?

Энэ бол зах зээлийнх нь багтаамж жаахан Монгол Улс газрын дорх баялгаа ухаад зөөхөөс гадна өөр юуг, яаж бүтээгээд дэлхийн зах зээл дээр гарахаа шийдээгүй буюу алс хэтийн зорилгоо бодитой томъёолж чадаагүйд оршиж байна. Хаашаа явахаа мэдэхгүй бол зам бүхэн зөв санагддаг.

Дэлгэрэнгүй үзэх >
ШАТАХУУНЫ ҮНИЙГ ЗАСАГ БАРЬЖ ЧАДАХ УУ?
By Жаргалсайхан 2012 оны 1 сарын 18

Шинэ оны анхны баасан гаригийн шөнө бензиний үнэ 17 хувь өслөө. Түүнийг дагаад тодорхой нэрийн хүнсний бүтээгдэхүүн болон таксины үнэ нэмэгдэв. Хэрэглэгчид бүхимдаж, Засгийн газар буруутныг хайж илрүүлэв. Хамгийн гол буруутан нь “үгсэн хуйвалдагч шатахуун импортлогчид” өөрсдөө болохыг тогтоож, торгов. Үнээ нэмэхийг нь зөвшөөрсөн Засгийн газрын холбогдох агентлагуудын зарим дарга нарыг ажлаас нь чөлөөлөв. Үнийг улс төрийн зорилгоор санаатайгаар өсгөж, бас далимдуулан сонгуулийн зардлаа босгосон гэж хамтарсан Засгийн газраас дөнгөж гараад байгаа Ардчилсан намын дэмжигчид нь Ардын Намыг шүүмжлэв.

Дэлгэрэнгүй үзэх >
МОНГОЛ БА НИГЕРИ
By Жаргалсайхан 2012 оны 1 сарын 11

Нигери улс 167 сая буюу Монголоос 60 дахин их хүнтэй боловч манай улсын гуравны хоёртой тэнцэх газар нутагтай. Хүн амын нягтрал, далайн гарц, хүмүүсийн арьсны өнгө, шашин, түүхээрээ тэд биднээс ялгаатай ч хоёр улс хоорондоо олон талаараа төстэй ажээ. Хамгийн тод төс нь хоёулаа байгалийн баялгаасаа маш их хараатай. Нигери газрын тосны нөөцөөрөө дэлхийд 10 дугаар байранд ордог бол Монгол нүүрсний нөөцөөрөө бас аравт ордог. Нигери улс АНУ-гын газрын тосны импортын 10 хувийг нийлүүлдэг. Монгол Улс өнгөрсөн онд Хятадын нүүрсний импортын 40 хувийг нийлүүлжээ. Хоёулаа түүхий эдийн олон улсын зах зээлийн үнээс үнэмлэхүй хамааралтай. Тухайн эрдсийн баялаг нь эдийн засгийн хамгийн том хөдөлгөгч хүч учир бараг бүх экспорт нь болдог бөгөөд төсвийн орлогынх нь дийлэнх хэсгийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй үзэх >
ХӨГЖЛИЙН ХЭМЖҮҮР
By Жаргалсайхан 2012 оны 1 сарын 4

Шинэ он гарлаа. Эхэлж байгаа 2012 онд монголчууд бид хөгжил бүтээлээ арай бодитой хэмжиж, үнэлж чадвал улс орны эдийн засгийн өсөлт айл бүрт хүрэх эхлэл тавигдана. Жишээ нь нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ аль хэр бодитой вэ? Сонгууль дөхсөн тул засгийн эрх баригчид монгол хүн бүр жилд 3000 долларын орлоготой болчихлоо, удалгүй 5000 доллар болох тухай ярьж эхлэв. ДНБий нэг хүнд ногдох хэмжээ гэдэг бол бол жишээ нь нэг нь 9999, нөгөө нь 1 долларын орлоготой хоёр хүний дундаж орлого 5000 гэсэн үг учир энэ тоо бол бодит биш, ста тистик орлого. Энэ бас олон жилийг харьцуулахад өсөлт гарсан бол хэрэглэгдэг улс төрийн үзүүлэлт. Хувь хүний амьралаас хол, цамцных нь гадна байгаа энэ тоог улс төрийн намын удирдлагууд хэт хавтгайруулан хэрэглэж Монгол Улс эдүгээ тэдний онц мэргэн удирдлагын дор онцгой хурдан хөгжиж эхэлсэн мэтээр харуулахыг оролдож байна.

Дэлгэрэнгүй үзэх >
СОНГУУЛИЙН ХУУЛЬ БА ГҮН УХААНТНУУД
By Жаргалсайхан 2011 оны 12 сарын 28

Сонгууль бол тухайн орны улс төрийн тогтолцооны нэрийн хуудас юм. Монгол Улс нэрийн хуудсаа өөрчлөн, ирэх оны сонгуулиа шинэ хуулийн дагуу явуулахаар боллоо. Олон жил хэлэлцэн, маргалдаж баталсан УИХ-ын гишүүд шинэ хуулиндаа бараг бүгдээрээ гүн ухааны үүднээс хандах болжээ. Бараг гишүүн бүр “Төгс хууль гэж байдаггүй”, эсвэл “Аливаа зүйл заавал эерэг сөрөг талтай” гэх зэргээр ярьж, гүнзгий санаа алдаад байх нь анхаарал татаж байна. Энэхүү сонгуулийн хууль Монголын улс төр нийгмийн амьдралд иргэдийн хүсэн хүлээж байсан дорвитой өөрчлөлтийг үнэхээр хийж чадах эсэхийг тунгаан нэг харах хэрэгтэй байгаа юм. Сонгуулийн хуулийг шинэчлэн боловсруулахдаа бусад орны туршлагыг судлаад газар нутаг том, хүн ам цөөхөн, холбооны бус улсдаа тохируулахын тулд мажоритар болон пропорциональ төлөөллийг хослуулсан нь дэвшилттэй болжээ. Гэвч мажоритараар (48 суудал) ялаагүй улс төрийн намуудын нөлөө бүхий удирдагчид пропорциональ (28 суудал) руу нь гулсан орж сонгогдох давхар боломж өгч, тоглоомын дүрмийг ялсан, ялагдсанаас үл хамааран нэг тал үргэлж хожиж байхаар зохиосон нь ухралт болжээ.

Дэлгэрэнгүй үзэх >
НАМАЙГ НАДГҮЙГЭЭР ГЭРЛҮҮЛСЭН НЬ
By Жаргалсайхан 2011 оны 12 сарын 21

Германы канцлер Отто фон Бисмарк “Ер нь хүмүүс ан хийснийхээ дараа, дайны үеэр, сонгуулийн өмнө л хамгийн их худлаа ярьдаг” гэжээ. Монголын улстөрчид үүний онцгой тод жишээ бөгөөд ялангуяа Их Хурлын сонгууль болохын өмнө засгийн эрхэнд гармагцаа л Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд орон сууц барьж өгөх тухай үргэлж худлаа ярьдаг юм. Тэдний ярьснаар бол сонгуулиас сонгуулийн хооронд хотын гэр хороолол багасах байтал улам бүр өргөжин тэлсээр байна.

Гэр хороололд амьдарч байгаа иргэд улстөрчдийн амлалтад жилийн жилд хууртагдсаар нүүрс, машины хаягдсан дугуй, техникийн ашигласан тосонд дэвтээсэн туйпуу зэрэг шатааж болох бүхнийг түлсээр өвлийн хүйтнийг давдаг тул хотын агаар гамшгийн түвшинд хүрчихээд байгааг хүн бүр мэдэрч байна.

Дэлгэрэнгүй үзэх >
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ХЭРЭГТЭЙ ЮҮ
By Жаргалсайхан 2011 оны 12 сарын 14

Улс орноо хөгжүүлэхэд хөрөнгө хэрэгтэй. Тэр нь дотроосоо хүрэлцэхгүй бол гадаадаас татдаг. Ялангуяа буурай хөгжилтэй орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын төлөө өрсөлддөг. Гадаадын хөрөнгө оруулалтыг дагаад технологийн болон удирдлагын мэдлэг, туршлага орж ирдэг.

Гэхдээ хөрөнгө оруулалт гэдэг нь хүний хөрөнгийг аваад өөрийн хөрөнгөө өгч буй учир тун ухаалаг хандах хэрэгтэй асуудал мөн. Ямар үнээр, юу авч байгаагаа долоо хэмжиж нэг огтлох зайлшгүй шаардлагатай. Хамаг хөрөнгөө, түүний дотор тусгаар тогтнолоо тавиад туучихгүйн тулд гадаадын хөрөнгийг зөвхөн зайлшгүй хэрэгцээтэй салбартаа татаж, хүмүүсээ сургаж, гадаад зах зээлийн мэдлэгтэй болгоод улмаар өөрсдөө хийж бүтээн, олон улсын зах зээл дээр гарах нь гадаадаас хөрөнгө татахын гол зорилго. Энэ зорилгыг хэрэгжүүлэх нь алсын хараа, тууштай бодлого, нарийн ухаан шаардсан томоохон урлаг юм.

Дэлгэрэнгүй үзэх >
ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
By Жаргалсайхан 2011 оны 11 сарын 9

Аль ч улс орон өөрийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд газар, ус, агаар болон сансрын орон зайд бусдаас давуу хүчин чадалтай болохыг хичээж ирсэн түүхтэй. Эдгээр орон зайд өөрийн хил хязгаарыг хэн, хэзээ, яаж зөрчихийг нь таамаглаж, мэдэж, хамгаалж болдог. Хүн төрөлхтний түүхэнд болсон бүх байлдаан тулаан дээрх гурван орон зайд болж байсан бөгөөд сансрын орон зайд том гүрнүүд өөрсдийн сонирхлыг түрүүлж бий болгох, хамгаалах ажлыг аль хэдийнэ эхлүүлжээ. Харин тэр хооронд мэдээлэл, холбооны технологийн хувьсгал гарсан нь хүн төрөлхтөнд шинэ аюул занал учруулах болж, аюулгүй байдлаа хамгаалах ёстой өөр нэг орчин бий болсон нь цахим буюу сайбер (cyber) орон зай юм.

Дэлгэрэнгүй үзэх >
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой