Хүннүгийн түүхийн аварга “агуулах”
2012 оны 2 сарын 21
МЭ-ний 80-100-аад оны үед хамаарах Хүннүгийн шаньюугийн булш Монголын
археологийн түүхэнд томоохон дуулиан дэгдээлээ. Манай улсад урьд өмнө
нээгдэж байсан Хүннүгийн булшнууд “Гол мод-2”-ийнх шиг том хэмжээтэй
байгаагүй. Их бие нь 47 метр, бунхан руу орох үүдэвч нь 38 метрийн
урттай язгууртны энэ булш Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй
багийн нутаг Балгасын тал дахь “Гол мод” хэмээх газарт буй үндсэн,
дагуул нийлсэн 200 гаруй булшнуудын зүүн хойно байрлана. 29 дагуул
булшинд нь ой долоон сартай хүүхдээс 35 насны эр хүртэл нийт 28 хүн, нэг
адууг хойлоглон оршуулсан байна. Гол бунхны орчимд 21 адуугаар тахилга
үйлдсэн, бунхан дотор адууны эд хэрэгсэл дагуулж, үнэ цэнэтэй эд
хэрэглэл, алт, мөнгөн чимэглэл бүхий сүйх тэрэгнүүдийг жиргэн хийжээ.
Язгүүртны авсыг хөөмөл хээ, чулуун шигтгээ бүхий алтан ялтсаар ханалан
чимсэн нь “хадан гэр”-ийг зэхэж оршоодог эртний уламжлалтай холбоотой.
Ер зөвхөн “Гол мод-2” ч биш, “Гол мод-1”, Ноён уул, Туурилаг нарсны гээд
олдоод байгаа бүхий л Хүннүгийн хаадын булшгууд ханан хээ бүхий австай
байдаг.
Дэлгэрэнгүй үзэх >
Хүнлэг сэтгэл мартагддаггүй
2012 оны 2 сарын 21
Самбуугийн Шарав гуай өдгөө 94 настай. Сонсгол, нүдний хараа нь муудсан ч
ухаан цэцэн цэлмэг, яриа нь дэс дараалал сайтай. Асуултаа бичиж
үзүүлэх, эсхүл баруун чихэнд нь чанга дуугаар хэлэх зэргээр, цаг орчим
ярилцаж суулаа. С.Шарав гуай Төв аймгийн Эрдэнэ сумын Баруун баян гэдэг
газарт 1918 онд төржээ. 1944 онд Хэнтийд танкийн анги байгуулагдахад
очиж, дараа жил нь Байшинтаар дайран хил даван давшиж, Яндуйн хийдээс
цааш 300 километрт байрлах Баргын тэнгэр элс хүртэл тулалдан Чөлөөлөх
дайнд оролцсон байна. 1947 оноос Төмрийн заводын орлогч дарга, 1958
оноос Налайхад шилний үйлдвэрийн орлогч дарга, 1960 оноос Улсын
Хэвлэлийн хороонд Материал хангамжийн баазын даргаар 20 гаруй жил
ажиллажээ. Түүний амьдралыг товчхон хүүрнэвэл ийм. Хүнтэй зөөлөн
харилцдаг, үргэлж марзаганаж явдаг болохоор нь Цэргийн сургуульд “маазл”
хэмээн хочилдог байж. Бусдын адил эгэл жирийн намтар түүхтэй энэ хүний
амьдрал Монгол-Япон хоёр улсын харилцааны гүн гүнзгий нэгэн сэжим болж
өгчээ.
Дэлгэрэнгүй үзэх >
Манай хужаа нар
2012 оны 2 сарын 20
Хужаа олон. Судлаачдын тооцоогоор дэлхий даяар тэд 40 саяд хүрдэг.
“Хуацяо” буюу хужаа нь хятад цагаач гэдэг утгатай. Хонконг, Макаогийн
уугуул хятад байсан ч харьд очоод хужаа л болно. Монголд 2011 оны
наймдугаар сарын 5-ны байдлаар БНХАУ-ын харьяат 29 340 байсны 1 948 нь
удаан хугацаагаар сууж байгаа улс аж. Хужаа гэж ойлгож болно. Харин
албан хэргээр Монголд суугаа гадаадынхны 80 хувь нь хятадууд байгааг
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын мэдээнээс үзлээ.
Товчхондоо, Монгол улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн
28.1 хэсэгт заасанчлан “Монгол улсад оршин суух үнэмлэх” бүхий хятад
хүн манай хужаа болох юм.
Дэлгэрэнгүй үзэх >
Улаанбаатарын хоёр нүүр
2012 оны 2 сарын 20
Яах аргагүй тийм. Нэг нь элдэв чамин барилгуудыг тэнгэр өөд уралдуулан
хэв маягаа өөрчилж буй хотын төв, эсвэл захдуухан хэрнээ Зайсан маягаар
булагнаж хашаа хэрмээр хүрээлүүлсэн шинэ орон сууцнууд, харин нөгөөх нь
гэр хороолол. Сүүлийн хэдэн жил дараалан тохиосон нийслэл, дүүргийн
ойнуудад зориулсан сурталчилгааны гоё гоё клип, баримтат кинонуудыг үзэж
суухад нийслэлчүүдийн 60 хувь оршин суудаг гэр хороолол урьд шөнө нь
нүүгээд явчихсан мэт алга байх юм. Хамгийн олон хүн амтай дүүргийн
“Баянзүрх – Нэг зүрх” клипэнд гэхэд Сансарын хэдэн байшин, бас эвтэй
дөрвөн амьтны хөшөөг ховхортол мөлжсөн хэрнээ G хорооллоосоо ичжээ. Уг
нь тэр зүрхний ядаж тал нь Дарь эх, Улаанхуаран, Шар хад, Гачуурт,
Хонхорт ногдох учиртай. "Баян зүрх - Тал зүрх". Хэрвээ гадаадынханд
сурталчилж байгаа бол хотын захын ундуй сундуй хашаа, гэрүүдээ нууж
болох.
Дэлгэрэнгүй үзэх >
Миний анхны хулигаан
2012 оны 2 сарын 20
...Хот явахаас хэд хоногийн өмнө манайд хулигааны сэдэвтэй, нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Эмээ минь
-Хүн танихгүй, газар мэдэхгүй нялх амьтныг ганцааранг явуулна гэхээр сэтгэлд нэг л багтаж өгөхгүй юм. Хотод ч янзын янзын л юм болсон дуулдах юм... гэж санаашрангуй хэлнэ.
Манай саахалтын Дамлинсүрэн гэдэг хархүү цай уунгаа үг нэмнэ. Тэр адуу эрж яваа юм гэсэн. Тэрээр гэрээс гарах тоолондоо адуу эрж явна гэж ярих боловч түүнийг адуугаа эрж байхыг, олж байхыг, ерөөсөө нь түүний адууг үзснээ би санадаггүй юм. Сандуйн жүд 10 уншихад гай зовлон арилан одно гэдэг шиг арван сайхан хулигааны түүх ярихад алдуул мал олдох нигууртай аятай юм боллоо.
-За даа хулигаанууд ч өрөөсөн өглөө сэрэхэд өрөөсөн бөөрийг чинь сугалаад авчих улс даа.
Дэлгэрэнгүй үзэх >
-Хүн танихгүй, газар мэдэхгүй нялх амьтныг ганцааранг явуулна гэхээр сэтгэлд нэг л багтаж өгөхгүй юм. Хотод ч янзын янзын л юм болсон дуулдах юм... гэж санаашрангуй хэлнэ.
Манай саахалтын Дамлинсүрэн гэдэг хархүү цай уунгаа үг нэмнэ. Тэр адуу эрж яваа юм гэсэн. Тэрээр гэрээс гарах тоолондоо адуу эрж явна гэж ярих боловч түүнийг адуугаа эрж байхыг, олж байхыг, ерөөсөө нь түүний адууг үзснээ би санадаггүй юм. Сандуйн жүд 10 уншихад гай зовлон арилан одно гэдэг шиг арван сайхан хулигааны түүх ярихад алдуул мал олдох нигууртай аятай юм боллоо.
-За даа хулигаанууд ч өрөөсөн өглөө сэрэхэд өрөөсөн бөөрийг чинь сугалаад авчих улс даа.
Монгол бичигт латин галиг ингэж хэрэглэе
2012 оны 2 сарын 20
Монголчууд X зууны үед уйгараас бичиг үсэг зээлдэн авсгыг уйгаржин бичиг
гэдэг. XIII зууны үед Пагва лам энэтхэг-төвд үсэгт тулгуурласан
дөрвөлжин бичиг хэмээх монгол бичиг зохиосон боловч дэлгэрч чадаагүй.
XVII зуунд анхдугаар богд Занабазар мөн соёмбо хэмээх үсэг зохиосон
боловч нийтэд дэлгэрч чадаагүй. Харин Чойжисэр-Одын уйгар бичгийг
шинэчлэн сайжруулсан нь нийт монголчуудад ихэд тархжээ. Үүнээс гадна
Ойрдын их гүүш Намхайжамц уйгар бичгийг сайжруулан шинэчлэсэн нь тод
бичиг нэрээр ялангуяа Ойрдод нэлээд тархсан байна. 1930 онд монгол
хэлийг латинжуулсан боловч мөн л олон нийтэд тархаж чадсангүй, ганц нэг
сонин, зурагт хуудасны гарчигаас хэтрээгүй юм. Харин 1942 онд орос
кирилл үсгийг монгол бичиг болгон хэрэглэсэн нь тавиад оны үеэс ихэд
тархан, орчин цагийн монгол бичиг үсэг болсон ба үүнээ дагасан үсгийн
дүрэм буй болж сүүлийн жаран жилд хэрэглэн явцын дунд улам сайжирсаар
манай үндэсний бичиг үсэг болсон юм.
Дэлгэрэнгүй үзэх >
”Цагаан морь” эргэв
2012 оны 2 сарын 20
Ардчилсан нам доторх хүчтэй, нөлөөтэй фракцийнх нь хувьд Монголын
ардчилсан холбоо /МоАХ/-ны хурлыг улс төрийн утгаар хүлээсэн уур амьсгал
гадна талд зонхилж байв. Ардчилсан нам доторх асуудал, адаглаад
Н.Алтанхуяг даргыг авч хэлэлцэх байх гэсэн таамаглалтай байсан зарим нэг
хариуцлагатай хүмүүс “хурлаар яг юу ярьж байна?” гэж сэтгүүлчдээс тэсч
ядан сониучирхаж байна.
Үнэндээ МоАХ бол Ардчилсан нам доторх фракци биш. Харин Ардчилсан намын нийгэм дэх фракци гэж хэлбэл илүү онохоор дүр зураг, уур амьсгал хурлын явцаас харагдлаа. Яагаад гэвэл улс төрийн намуудын ээлж дараалан хэлэлцэж байгаа эрх ашгаас илүү өөр зүйлийг, тэдний сонгуульд ялах тухай стратеги, тактикаас огт ондоог хөндсөн учраас тэр юм.
Дэлгэрэнгүй үзэх >
Үнэндээ МоАХ бол Ардчилсан нам доторх фракци биш. Харин Ардчилсан намын нийгэм дэх фракци гэж хэлбэл илүү онохоор дүр зураг, уур амьсгал хурлын явцаас харагдлаа. Яагаад гэвэл улс төрийн намуудын ээлж дараалан хэлэлцэж байгаа эрх ашгаас илүү өөр зүйлийг, тэдний сонгуульд ялах тухай стратеги, тактикаас огт ондоог хөндсөн учраас тэр юм.
