|
www.baabar.mn нь BNCA ХХК-ийн олон нийтэд зориулсан нийтлэл, тойм бичлэгийн цоо шинэ сайт билээ. Тус сайтад нийтлэгдсэн бүхий л бүтээл Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдсан. Мэдээллийг цаг алдалгүй авна гэдэг олонх хүмүүсийн наад захын хэрэгцээ болжээ. Мэдээлэл нэг талаар хэрэгцээ боловч нөгөө талаар зайлшгүй шаардлага болсон гэхэд хилсдэхгүй. Сая сая хүн хором тутамд болж буй мэдээллээс үндэслэж ажил төрөл, ахуй амьдралаа зохицуулж байна. Тиймээс цаг алдалгүй бусдаас түрүүнд шинэ мэдээллийг авна гэдэг хүмүүс, нэн ялангуяа улс төрч, бизнес эрхлэгчдийн хувьд нэн чухал болжээ. Мэдээллийг дан ганц цаг үеийн гэж ойлгох нь өрөөсгөл талтай. Болоод өнгөрсөн үйл явдал, түүнд хийсэн дүн шинжилгээ ч мэдээлэл. Өнөөгийн үр дүнгээр бий болж хойшид гарах үйл явдал ч мэдээлэлд хамаарна. Монголд сэтгүүл зүй хөгжөөд чамгүй хугацаа өнгөрсөн ч үйл явдалд дүн шинжилгээ хийсэн тойм бичлэг төдий л түгсэнгүй. Иймд бид сайтдаа шинэ мэдээллээр дүүрэн тойм бичлэгүүдийг цаг алдалгүй уншигч та бүхэндээ хүргэхийг зорьж байна. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд манай сэтгүүл зүйд хүчтэй түрэн орж ирсэн нийтлэлчдийн буланг ч эндээс сонирхож болно. Нийтлэл гэдэг дан ганц улс төр, нийгэм эдийн засгийн сэдвээр хязгаарлагдахгүй. Өдөр тутмын амьдралд тохиолдох бид төдий л анзаардаггүй үйл явдлууд ч нийтлэлийн сэдэв байх нь олонтаа. Сайтынхаа нийтлэлчийн буланд өөр хоорондоо ялгаатай сэдвээр бичдэг нийтлэлчдээс гадна гэрэл зураг, шог зургийн нийтлэлчдийг бид багтаалаа.
© 2009 BNCA. LLC
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
|