NFT, блокчэйн, метаверс амьдрал, хийсвэр ба бодит ертөнцийн тухай судлаач, мэргэжилтнүүдтэй ярилцсан шинэ дугаар мульти форматаар танд хүрч байна. Технологийн шийдлийг түүчээлэн хэрэглэж буй эрхмүүдийг урин 62 дахь дугаараа бэлтгэлээ. Зочдоор “Mongol NFT”-г үүсгэн байгуулагч Ө.Үнэнбүрэн, блокчэйн мэргэжилтэн М.Хасчулуу, трэйдэр Б.Эрхэмбаяр, NFT шинжээч О.Алтангэрэл нарыг урьлаа.