2006 ОН - ЭРГЭЛТИЙН ЦЭГ

Энэ өгүүлэл 2006 онд Өдрийн сонинд ганц удаа хэвлэгдсэн аж. Анх удаа гадны хөрөнгө оруулалт Монголд дөнгөж нэвтэрч эхэлснээр Дотоодын нийт бүтээгдэхүүн ганц жилийн дотор хоёр дахин өсөж, гагцхүү гадны хандив тусламжаар амь зогоож байсан нэн буурай орон тун удахгүй дэлхийн дундаж улсын зэрэглэлд хүрэх үүд хаалга нээгдэж байсан юм. Зөгнөн хэлсэнчлэн үүнээс ердөө 6 жилийн дараа гэхэд ДНБ 10 дахин өсөж, жилийн өсөлтөөр 17.6 хувьд хүрснээр дэлхийн дээд амжилт тогтоож байв. Гэвч цаашаа яасныг цөмөөрөө санаж байгаа болов уу? Нохойн толгой ширээн дээр тогтодоггүй юм гэнэ лээ. Загасны ой 8 секунд байдаг гэсэн, эргэж сануулах гэж үүнийг харуулж байна.

Баабар

26,976·7 мин уншина
+0
Б

Сэтгэгдэл (0)

2006 ОН - ЭРГЭЛТИЙН ЦЭГ | baabar.mn