Амлагаа сайтай гаанс ч юм шиг ээ...
Айлын найранд уригдлаа. Айраг идээ элбэгшсэн өдий цагийн найрыг манайхан надаар хэлүүлэхгүй төсөөлнө дөө. Ай миний Монголын хөдөөний найр ямархан билээ дээ. Тэнгэрийн нарыг баруун хатавчиндаа аргамжчихаад дуу хуур сүлэлдээд хэлэх ч юм биш. Нэгэнт айлын найранд уригдсан хойно ганган дээрээ тавьчихаад тэрүүхэн хатавчинд донхойж орхилоо. Гэтэл нэг ах хүү дуулж байна аа.
М
Мөнхбаясгалан
@munkhbayasgalan