Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа!

Төмөр замын суурь бүтцийг ашиглалтад өгснөөс хойш хоёр жилийн дараа хилийн холболтын асуудал дээр арай гэж зөвшилцөлд хүрлээ. Хятадын тал “Хоёр талын сайн харилцаа, хамтын ажиллагааны төлөө өмнөх хохирлыг нэхэмжлэхээ больё. Хэрвээ энэ удаа дахин хэлэлцээрээс буцвал Монголын хил рүү тавьсан төмөр замын өртөг болон сул зогсолтоос үүссэн хохирлыг олон улсын арбитраар нэхэмжилнэ шүү” гэсэн. Ийм л тохироотойгоор Гашуунсухайт-Ганц модны боомтын хилийн холболтын асуудал урагшаа алхаж байна. Тийм байтал “Монголын талаас хийсэн улс төрийн тэмцэл зөв байсан учраас Хятадын тал манайд буулт хийсэн” гэвэл жинхэнээсээ худал үг, хоёр улсын харилцаанд "том асуудал” болно шүү, Ерөнхий сайд аа.

Сэмүүн

355,106·6 мин уншина
+0
С

Сэтгэгдэл (0)