Ээжээ, санаа зоволтгүй. Би насан туршдаа халамжилна.

“Ахан дүүс” романыг уншаагүй бол уншаарай, уншсан бол ахин уншаарай гэсэн нөхөрсөг зөвлөгөөгөөр энэ хэсгээ эхлүүлюү. Энэ ном зохиолчийн дөрөв дэх бүрэн хэмжээний роман. Хэмжээний хувьд хамгийн урт нь. 2005 оны найм дугаар сард анхлан хэвлэгдсэн. Дээд дэвтэр нь харьцангуй богино ойролцоогоор 170 мянга гаруй ханзтай бөгөөд доод дэвтрийнхээ оршил, эхлэл гэж болохуйц бол доод дэвтэр нь 330 мянган ханзтай ингээд нийлүүлвэл 500 мянган ханзтай данагар бүтээл. Хэвлэгдээд жил гаруйн хугацаанд 1.1 сая борлуулагдаж 2005 оны хамгийн их борлуулалттай номоор нэрлэгдэж байж. Зохиогчийг Англи, Америк ертөнцөд алдаршуулж Хятадын Диккенс хэмээгдэх болсныг ч тус романтай хамаатуулдаг. Ахан дүүс роман нь 2005-2006 онд хэвлэгдсэн бөгөөд ах дүү хоёрын хувь заяагаар дамжуулан Хятадын нийгэм, эдийн засгийн хэдэн арван жилийн огцом өөрчлөлтүүдийг харуулдаг. Тус роман 2008 онд Францын "Courrier International" сонины гадаадын шилдэг номын шагнал хүртэж, мөн Man Asian Literary Prize-д шалгарсан юм.

Guest

14,880·13 мин уншина
+0
G

Guest

@Guest

Сэтгэгдэл (0)

Ээжээ, санаа зоволтгүй. Би насан туршдаа халамжилна. | baabar.mn