Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай
1965 оны нэгэн өдөр Тээвэр Холбооны Яамны Маркийн Товчооны дарга Ж.Загдын гэрт Нийгмийг Аюулаас Хамгаалах яамны шуурхай групп “зохих мэдээлэл”-ийн дагуу гэнэт дайран орж нэгжлэг хийн нэгэн “аймшигт” маркийг хураан авч гэрийн эзнийг баривчлав. Шалтгаан нь одоо уншигч таны харж буй нөгөө л хэл амны бай болж байсан “Чингэс Хааны мэндэлсний 800 жил” сэдэвт марк юм. Сүржигнэж байсан шалтгаан нь одоо бол инээдтэй ч тэр үедээ үнэхээр аймаар явдал юм
ОТ
Отгонбаяр Т
@t.otgonbayar