ХОВ ба ХОВЧ

Ховч хүний найрсаг дүрд хууртан өөрийн болон бусдын нууц, эмзэг үгийг алдахгүй байх, сонссон ховыг ховор олдсон үнэт мэдээлэл мэт хүлээн авахгүй байх нь чухал. Баталгаагүй үгэнд итгэсэн ч бусдад дамжуулсан мөчөөс хүн өөрөө ховын түгээгч болж, хэрүүл маргаан, үл ойлголцол, нэр төрийн хохирлын шалтгаан болдог. Иймээс сонссон бүхнээ ярихгүй тэвчих, мэдээллийн үнэн зөвийг нягтлах, нийтийн ашиг сонирхолтой бодит мэдээллийг хов живээс ялгах нь үг хэлэх ёс юм.

Оросоо

37,884·5 мин уншина
+0
О

Оросоо

@Оросоо

Сэтгэгдэл (0)