МАХН нэг гишүүнтэй юу 150 000 мянган дэмжигчтэй  хэрэг үү.

Хэдэн жилийн өмнө Н.Энхбаяр, талийгаач МАХН хоёр ид гялалзаж явсан үесэн.  МАХН 300 000 мянган гишүүнтэй, манай намын нэр хүндийг гутаасан нийтлэл бичлээ гээд нэг гишүүн 1000 төгрөг нэхэмжилж байна. Бүгд 300 сая төгрөгийг миний танил сэтгүүлчээс гаргуулах гэж шүүхдэж билээ. Тэгсэн чинь шүүх МАХН-ын даргаас 300 мянган хүний гарын үсэг цуглуулаад нэхэмжиллээ бич та бол МАХН-ын нэг л гишүүн гээд өргөдлийг буцаав. Тэгээд манай хүн 300 сая төгрөгийн төлбөрөөс амь аврагдав. Тэр үеэс хойш МАХН ганц гишүүнтэй бусад нь бол дэмжигчид гэж Н.Энхбаяр ойлгодог болсон юм. Үнэхээр МАХН ганц гишүүнтэй бусад нь дэмжигчид хийдэг үе байсан юм хуна. МАХН парламентийн сонгуулиар суудлаа олон болгосон ч цөөхөн болгосон ч ялгаагүй ганцхан ширхэг гишүүнтэй юм шиг нэг л хүнийг нэр дэвшүүлдэг байлаа. Ерөнхий сайдад томилно  Энхбаяр, УИХ-ын даргаар сонгоно  Энхбаяр, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ Энхбаяр байв. Хүнийг ингэж муузан сургаад мань хүн одоо болтол МАХН ганц гишүүнтэй бусад нь дэмжигчид гэж ойлгосон хэвээр яваа юм. Харин МАХН гэдэг нэрийг коммунист дэглэмийн хамт устгаж булшилж дахин сэргээхгүйгээр хуульчилсан нь парламентийн засаглалтай ардчилсан орны олонхийн улс төрийн шийдвэр байв. Яг Германд фашист нам, үндэсний социалист намын үзэл суртал, яргалсан  бодлогыг хуулиар хорьсон шиг. Орсод коммунист нам Ленин, Сталин нарыг дэглэмийн хамт улс төрийн тавцангаас арчсан шиг. Дэлхийд Коментернийг зайлуулсан шиг,МАХН-ыг нэрийн хамт хичнээн мянган хүний амь нас, цус нулимас үзэхгүйн тулд үүрд устгасан нь энэ юм. Үүнийг зөвшөөрөхгүй  МАХН-ын ганц гишүүн бүр олондоо хорь гучин тооны МАХН-д хайртай хувьсгалд хайртай хүн байж болноо. МАХН ганц гишүүнтэй  150 000 мянган дэмжигчтэй юу гэдэгт  улс орон даяараа  эргүүтэж шүүх хариу өгөх болоод байна. Ардын нам ч гэсэн ганц гишүүнээсээ айгаад сүйд майд. 

МАХН гуай булшлагдсан.


МАХН гуайн булшин дээр” МАХН-1925-2010” гэсэн бичээстэй ядруухан пайз байх ёстой. Лениний удирдсан улаан Оросын алан хядагч дэглэм, Коментерн 1921 онд Монголыг цэргийн хүчээр эзлэж, Монголын эх оронч хөвгүүдийн маань толгойг Улаан Оросын шахалтаар дараалан тасдаж, тулган хүлээлгэж боловсруулсан  Оросын хийсэн үндсэн хуулийн хүрээнд коммунист дэглэмээ тогтоосон юм. Ардын нам зайлуул сая л ухаарч 90 жилийн дараа доройхон дуугаар ард түмнээсээ ийн уучлал гуйлаа. Уучлал гуйхдаа бүр социнтерний гишүүн олон орны өмнө буруугаа хүлээж толгой гудайлгав. Коментерний өмнө  бид хүчгүйдээд арга буюу хүчиндүүлээд ийм юм хийчихлээ гэсэн. Гэхдээ дахиж бид ийм юм хийхгүй ээ гэсэн үү хийснээсээ ихийг хийнэ гэсэн үү нэг юм хэлсэн. Дэлхийн Социнтерний гишүүн орнууд ч, Ардчилсан орнууд ч ард түмэн ч чихээрээ сонссондоо гүнээ итгэсэн . Тэд юунд итгэв гэхээр Монгол коммунист дэглэмээ үзэл суртлаа, үүрд халжээ бузгай даа л гэж бодсон байх. Гэтэл МАХН-ын ганц гишүүн нь дахин  сэргээнэ нэр усыг нь авна “хувьсгалт” гэдэг үгэнд хайртай, дуртай гэж давхиад байдаг. Бүүр дээд шүүхэд хүртэл заргалдаад  шүүх нь хүртэл авч хэлэлцэнэ гэж тэнэгтээд байдаг. Бас манайдаа том сэхээтэн хууль ч улс төрч гэгддэг олон хүн “МАХН”-ыг дахин сэргээж нэрийг нь өгөх болов уу үгүй болов уу гэж гайхшрах юм. Улс төрийн шийдвэрийг, улс төрийн дэглэмийг шүүх сэргээж, шүүх тогтоодоггүй юмсан. Шүүх хуралдаад л коммунист дэглэмээ тотооё, шүүх хуралдаад л фашист дэглэмтэй болхоор шийдвэрлэв гэвэл мөн алаваа. Харин МАХН гэдэг нэрийн тухайд гэвэл “ Монгол ардын хувьсгалт нам , МАХН “ гэдэг нэртэй ямарч улс төрийн хүчин үйл ажиллагаа явуулж болохгүй, ийм дэглэмийг ганцхан Монгол улс төдийгүй хүн төрөлхтөн үүрд булшилсан байдаг. Харин үгийг нь товчлоод МАХН гэсэн нэр үүсэхээр  ямарч улс төрийн бүлэглэл байж болно. “Монголын алиалагчдын нам МАХН”” Монголын алуурчдын нам МАХН” за ер нь олон үгийг МАХН гэж товчилж болно . Үг мундсан биш дээ. Хамгийн эцэст тэмдэглэхэд Шүүх улс төрийн булш бунхан ухаж явдаг газар бишдээ. Дэлхийд коммунист дэглэм устаж МАХН  харин ч урт  насалж 90 нас хүрээд 150 мянган гишүүдийнхээ хурлаар улс төрийн шийдвэр нь гарч булшлагдсан шүү дээ. Тэхээр шүүх булш ухаж МАХН-ыг гаргаж болохгүй. Хүн төрөлхтөнд аюул тарина.