Нийгэм, улс төр 8,459 нийтлэл байна

Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар

“Эхнэрээ сүхдэж унагаад цээжин дээр нь чих тавин чагнахад амьсгаатай байвал цаадах чинь худлаа баашилж байна гэсэн үг, нэмээд гөв”, “Эхнэр хүн хоёр л удаа аятайхан харагддаг, эхнийх нь гэртээ анх авчрахад, дараагийнх нь оршуулахаар авч явахад”, “Эмэгтэй хүн, үхэр хоёрыг авч хэлэлцдэг шүүх гэж байдаггүй”, “Эмэгтэй хүнийг зодох тусам хоол улам амттай болдог” гэж бичжээ.

Эрхэм гишүүд ээ! Үндсэн хууль болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн удаа дараагийн зөвлөмжийг хүндэтгэж, сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдааг засна гэж найдъя

-УИХ хүлээж авсан Цэцийн дүгнэлтийнхээ үндэслэлүүдийн эсрэг баталбал Цэцийн их суудлын хуралдаанд хандана-
##уих

Украин үндэстний сөрөн тэсвэрлэх чадвар

Гэтэл гайхалтай явдал боллоо. Украины Ерөнхийлөгч Зелинский гэдэг шавилхан залуу Киев хотынхоо төвд бууны суман дор зоригт шонхруудынхаа хамт лайв хийгээд гараад ирлээ. Цаана нь буун дуу, дэлбэрэлт сонсогдоно. “Би эх орноо, элэг нэгт ахан дүүс украичуудаа хаяад хаашаа ч зугтахгүй. Үхэх цаг нь болсон бол үхнэ л биз. Украинчууд бид бууж өгөхгүй. Эцсийн дусал цусаа дуустал эх болсон эх орноо хамгаална.

Орбан “тэсрэх бөмбөг” гэж нохойтож эхэллээ

Би бээр шинээр бичиж оруулж байгаа нийтлэлүүдийнхээ дундуур ноднин бичиж сайтуудад гарсан нийтлэлүүд болон “Монгол маркийн далд түүхээс. 1924-2024” номынхоо зарим бүлгүүийг нийтлэл маягаар цувруулан, эдгээрийг хооронд нь сүлжилдүүлэн “Баабар.мн”-нд оруулж нэгдсэн дата үүсгэж байгааг эрхэм уншигч Та ойлгоно гэдэгт итгэж байна.

ТЭМБҮҮНЭЭС ХОРТ ХАВДАР ХҮРТЭЛ

Нөхөж баршгүй хамгийн том алдаа нь Монголд тэмбүү болон бэлэгсийн халдварт өвчний тархалт тухайн үедээ дэлхийн дундаж хавьцаа байхад тэрийгээ мэдэхгүйгээр илүүтэй улс төрийн суртал нэвтрүүлэгт голлон анхаарч кампанит ажлыг улс орон даяар нэгэн зэрэг эхлүүлсгээр ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангалтгүйгээс болж хүнд хэлбэрийн архагших өвчин болох гепатит В, С-г бараг нийт хүн амд гүн шигтгэсэн явдал юм. Мэдээж энэ нь зориудын хорлон сүйтгэл биш. Гэвч сайн санаа болгон тустай биш, урьдчилж зөв тооцоологүй алхам хожим нь эдгэшгүй хор холбогдол үүсгэж болдгийн бодит жишээ юм. Сайн санааны үзүүрт тос гэсэн үг байдаг. Гэвч алсын хараагүй, судалгаа тооцоогүй сайн санаа үзүүртээ зүүтэй ч байж болох аж.

Унгарт ширүүн “зодоон” боллоо. Петр Мажар Ерөнхий Сайдаар томилогдов.

Би бээр шинээр бичиж оруулж байгаа нийтлэлүүдийнхээ дундуур ноднин бичиж сайтуудад гарсан нийтлэлүүд болон “Монгол маркийн далд түүхээс. 1924-2024” номынхоо зарим бүлгүүийг нийтлэл маягаар цувруулан, эдгээрийг хооронд нь сүлжилдүүлэн “Баабар.мн”-нд оруулж нэгдсэн дата үүсгэж байгааг эрхэм уншигч Та ойлгоно гэдэгт итгэж байна.

ДАЙНД ЗӨВЛӨЛТ УЛС ГАНЦААРАА ЯЛААГҮЙ

Үнэнийг хэлэхэд Британи, АНУ, Монгол зэрэг холбоотон улсууд Зөвлөлт улсад туслаагүй бол энэ дайнд Зөвлөлт улс ганцаараа ялах ямар ч боломжгүй байсан юм. Дайны үед хамгийн түрүүнд Зөвлөлт улсад тусалсан улс бол Их Британи, Монгол хоёр юм, хамгийн их хэмжээний тусламж үзүүлсэн улс бол АНУ, Их Британи хоёр юм. Их Британий ард өчнөөн олон колони улсууд нь тусалж байлаа. Зөвлөлт Холбоот улс дайны эхний жилд тун хүнд байдалд орж зөвлөлтийн 5 сая цэрэгтэй арми нь германий армид бүслэгдээд 4 сая цэрэг нь олзлогдож, хамаг нисэх онгоц, их буу, зэвсгийн агуулахаа устгуулаад байлаа. Яг тэр хүнд үед АНУ, Их Британи хоёр цаг алдалгүй 1941 оноос эхэлж цэргийн хамгийн орчин үеийн техник зэвсэг, буу, сум, дарь тэсрэх бодисоор хангаж тусалж аварсан байдаг юм.

Ялалтын баяр уу, Ялагдлын баяр уу?

Ядаж байхад Украины фронт дээр бүтэлтэй ганц ч юм байхгүй, бөөн үхэл, орос цэргийн овоорсон их шарил. Шатаалгасан байлдааны техник, сөнөөлгөсөн онгоц нисдэг тэргийг нь тоолж барах юм биш. Харин сөнөөлгөсөн нефть баазуудын тоо жагсаалт бэлэн байнаа байна.

Олон улсын терроризмын нийслэл “Улаан Москва” (үргэлжлэл)

“Бид зохион байгуулалттай терроризмын төлөө зогсдог, үүнийг илэн далангүй хүлээн зөвшөөрөх ёстой. Хувьсгалын үед айдас бол зайлшгүй шаардлагатай. Хувьсгал хийхийн тулд эсэргүүцсэн бүгдийг устгах хэрэгтэй!” -Феликс Держинский.

Терроризмын нийслэл “Улаан Москва”

В.Ленин тэртээ 1905 онд болсон Оросын Ажилчны Социал-Демократ Намын III Их хурал дээр тавьсан илтгэлдээ “Хувьсгалын эсрэг бослого гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн терроризмыг ашиглах хэрэгтэй” гээд Якобины маягийн масс терроризмыг коммунист хувьсгалч бүр ойлгох ёстой хэмээн уриалан шаардаж байжээ. ...“Терроризм бол хувьсгалын үед зайлшгүй шаардлагатай зүйл юм” гэдэг аймшигт үгийг Лениний шавь “Улаан Террор”-ын удирдагч “Төмөр Феликс” хочтой мөнөөх Держинский гэдэг алуурчин хэлсэн. Энэ хүн Лениний мөрөөдлийг гардан хэрэгжүүлсэн...

Улс төрийн хаврын зочин С.Баярцогт улс орны хөгжлийн хаврыг хөтөлж авчирлаа

-2010 оны улсын төсөвт тусгасан Спорт цогцолборын өртөг 475 хувиар нэмэгдээд 2026 оны төсөвт "шигдсээр" байна-
##уих

2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг

УИХ-ын эхний шаардлага бол Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад Эрүүгийн хуулийн 13.14-ийг хүчингүй болгох. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах буюу хүний алдагдсан эрх, эрх чөлөөг хамгаалах, ял, хариуцлага оногдуулах бол хоёр дахь шатны асуудал. Энэ хоёрыг нэгэн зэрэг, нэг амьсгаагаар хийх боломжгүй юм.

Украин нь ард түмнээрээ фашист? Аан?

Европоо больё гэхэд яахлаараа Украин нь ард түмнээрээ фашист болчихдог билээ. Хариулт ойлгомжтой. СССР тарж бутарсанд гомдсон Путины гомдол явж явж ийм олон фашистыг хиймлээр төрүүлээд байна. Путины дэглэмийн дор хонь шиг дарлуулан суухыг хүсээгүй л бол түүний хувьд хэн ч байсан фашист, нацист юм билээ. Бодууштай!

СОЛИОРОЛ

Сүүлийн зуун жилд монголчууд нийгмээрээ солиоролд автсан эмгэнэлт явдал зөндөө гарсан. Хувь хүн солиорвол түүнийг тусгаарлаж сэтгэцийн эмчээр түүнийг эмчилж болдог. Харин нийгмээрээ солиорч түүнийг нь төр дэмжиж дэвэргээд байвал яах ч аргагүй том эмгэнэл болдог. Солиорол буюу шизофрени гэдэг нь “шизо – бутлах”, “френ - ухаан санаа” гэсэн утгатай грек үг юм. Ийм эмгэнэл Монголд тохиосон.

Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна

Олон Улсын Гэмт хэргийн Шүүх (International Criminal Court) Украин улс геноцид үйлдсэн гэдгийг батлах ямар ч нотлох баримт байхгүй байна гэж албан ёсоор мэдэгдсэн юм билээ. Хуулийн болон геноцидын талаархи 30 эрдэмтний тайланд "Толинд туссан буруу дүрс" (Accusation in a mirror) гэдэг бохир арга хэрэглэж байна гэж ОХУ-ыг зэмлэн буруушааж байжээ. Ийм дүгнэлтийг дээр дурьдсан Олон Улсын Шудрага ёсны Шүүх (ICJ) 2022.02.27-нд мөн гаргасан юм.

Гуйлгачид нь хүртэл морь унадаг Монгол

Хөнгөн хөгжүүн төрхтэй, шаравтар үстэй, биерхүү, чацархуу швед ноён Ф. А. Ларсон нь анх арван зургаан жилийн өмнө Америкийн Христийн Холбооны Номлолын шашин түгээгч болон Монголд ирж байжээ. Найман жилийн туршид Монголд ажиллахдаа нэг удаа бүр тэндэх цорын ганц Христчин ч байж үзсэн байна. Нударгачдын бослогын үеэр Америкийн Христийн Холбооны Номлолын ажил бүхлээрээ сүйрч, ихэнх ажилтнууд нь алагдаад байхад ноён Ларсон эхнэртэйгээ, бусад нэлээд олон номлогчийн хамтаар тэмээ унан, Сибирь лүү зугтаж чадлсан юм.

Хөдөлмөрийн шинэ сайдын анхааралд

Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн дараа байгуулсан Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдад хандаж 2024 оны 8 сарын 20-ны өдөр дараах нийтлэлийг бичиж байжээ. Улсаа хөгжүүлнэ гэвэл хүндээ анхаарах, хөдөлмөрийн зах зээлээ хөгжүүлэх нь зүй. Газар, хөдөлмөр, капитал, менежмент, технологи...

Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...

ОХУ-тай хил залгаа баруун, баруун хойд аймгуудаас Орост хайртайчуудыг элсүүлээд Улаанбаатарынх нь эсрэг цэнэглээд босгочихож гээд төсөөлөөд үз дээ. Эхлээд референдум явуулаад, дараа нь ОХУ-д аймгаараа нэгдэж орох хүсэлт Москва руу өгүүлээд, сүүлдээ Москва нь ОХУ-ын Үндсэн хуулинд нөгөө аймгуудыг чинь ОХУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гээд батлачихвал (зүгээр төсөөлөл шүү!) энэ “ОЯА” нар яах болж байна вэ гэж би айх боллоо.

О.Батнайрамдалын "адлагдсан нулимс” буюу “Рио Тинто” гэгч хүүлэгчдэд өдөр бүр 10 тэрбум төгрөг төлсөөр байх уу

-Хөрөнгө оруулалтын гэрээнээс хойшхи 7 дахь буюу Н.Учралын Засгийн газар “Рио Тинто”-ийн хүүнээс хүү тооцдог дээрмийг зогсоож чадах уу?-
##зг

Путин чичрүүлдэг олон хөзөртэй

Хэрэв Оросын атомын зэвсгүүд олон улсын болон оросын террористуудын гарт орчихвол Орос-Украины дайнаас ч аюултай... Трампыг “айлгаж” байгаа Путины ганц хөзөр энэ байх аа! Энэ хөзрөө Трампад "харуулчихаад", би ч яахав, үхээд өгнө, харин ийм байдалд орвол Зелинский, НАТО, Та нар цаашдынх нь хор уршгийг хүн төрөлхтний өмнө хариуцана шүү гэсэн байх, бодвол. Тэгээд үүнийгээ Зелинскийд ч хэлсэн биз...

Оросын РЦНК гэж хэн бэ?

Оросууд эрчим хүч, бензин шатахуун гэдэг айхтар эдээр монголчууд биднийг тас баздаг. ХХ зуунд эргээд очсон мэт болдог тэр төмөр замаа хараарай. Татвараар яаж дээрэлхэдэг билээ? Удоканы нүүрсээ Хятадад шахах гэж манай “Таван Толгой”-г гацаасан. Монголчууд бид 15 тэрбум доллар (15 000 000 000 US$) -оор хохироод л үлдсэн.

С.Баярцогт: Ардчилсан намыг сэхээх цаг ирлээ

Гэхдээ илүү сонирхолтой нь олон нийтийн хүлээлт. Сүүлийн жилүүдэд улс төрөөс залхсан, “шинэ төрх” хайж байсан хэсэг хүмүүсийн хувьд С.Баярцогт бол парадокс дүр. Тэр шинэ биш, гэхдээ бас хуучин ч биш. Туршлагатай, гэхдээ хэтэрхий элэгдээгүй. Энэ нь итгэл төрүүлэх нэг хүчин зүйл болж байна.

Бурхан Харвард руу нүүв

Харвардад тэрбээр Адамс байранд, профессор Латтиморын хүү Давид Латтиморын гэрт сууж байна. Хоёрдугаар курсийн оюутан Дэвид нь Диловын хуурай хүү юм. Залуу Латтимор нь Бээжинд төрсөн, түүний хятад хэлний халти мөлт мэдлэг нь Диловын англи хэлт ертөнцтэй харилцах цор ганц холбоос болж байна.

Рашизм & Фашизм

Тэднийг буудаж, хутгалж, зодож, цонхоор шидэж, онгоцтой нь дэлбэлж, хордуулж, автын осолд оруулж төрөл бүрийн аргаар гүйцэтгэн “их багш” Сталинаасаа давсан “аллагын мастер” гэдгээ Путин дэвэн дэлхийгээр нэг зарлан тунхаглаж чаджээ.

“Монгол хонинд Улсын баатар цол олгохыг...”. Зөв үү, буруу юу?

Солиотнууд, ха ха [86.177.162.5] Монгол хонины гүйцэтгэсэн түүхэн гавьяат төрийн дээд түвшинд үнэлж, "Монгол Улсын Баатар" цол олгох тухай дараа нь ярих уу? Хонио идэж амьдардаг шүү дээ, бид чинь. Хоньгүй бол бүгдээрээ өлсөөд үхнэ биз дээ? Иймд морь, хонь хоёроо хоюуланг нь нэр дэвшүүлчих, тэгэх үү? Ха ха

Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр

Би бээр шинээр бичиж оруулж байгаа нийтлэлүүдийнхээ дундуур ноднин бичиж сайтуудад гарсан нийтлэлүүд болон “Монгол маркийн далд түүхээс. 1924-2024” номынхоо зарим бүлгүүийг нийтлэл маягаар цувруулан, эдгээрийг хооронд нь сүлжэлдүүлэн “Баабар.мн”-нд оруулж нэгдсэн дата үүсгэж байгааг эрхэм уншигч Та ойлгоно гэдэгт итгэж байна.

АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр томилгоо

Х.Баттулга, С.Баярцогт хоёрын дунд гаталж барахгүй гол, давж гарахгүй даваа хэдийн бий болсон. Дээр нь нам дотор хэн хэнийг нь дагадаг хүчтэй бүлэг, фракциуд бий. Намын дарга О.Цогтгэрэл өөрөө ч хажууд нь жулдана. Ийм хоёр хүн, эсвэл төлөөний хүн нь төв аппарат, удирдах бүтцэд ороод ирэхээр нам доторх фракциуд нь дагаад идэвхжих нь зүй. Нөгөө “шуудайд хийсэн үхрийн эвэр”-үүд дахин харгалдаж эхэлнэ.

КЛАБ

Улс төр ярихгүй удсан байна. Клабхауст яриа өрнөлөө. Асуулт олон гарлаа. Эхлэл болон зарим хэсгээс нь дор эшлэв. Энд бүрэн эхээр нь оруулав.

Цахилгааны үнэ нэмэх асуудалд эргэцүүлэх нь

Цахилгааны үнийг нэмэх асуудалд эргэцүүлсэн нийтлэлийг 2024 оны 10 сарын 26-нд бичиж байжээ. Түүнээс хойш нэг жил хагасын хугацаа өнгөрчээ. Эрчим хүчний үнэ нэмээд ямар өөрчлөлт гарав? Дүгнэлтийг уншигчдад үлдээж байна.