Олон жил спортоор хичээллээ дээ. Тэхдээ буйдан дээрх спортоор шүү дээ. Энэ спорт болуул байнгын бэлтгэл шаардахгүй, хөлс хүч шавхаад байхгүй, багш дасгалжуулагч гэсэн гадны биет толгой тархируу хатгаад байхгүй уг нь их амар спорт шүү дээ. Энэ спортын давуу талыг улам бүр тод томруунаар харуулий гэвэл дурын спорттой харьцуулж болно. Дурын спорт гэдэг нь юм хуманд дурлаад, дур тачаалаа асгаруулаад байдаг спорт биш шүү. Нөгөө олимп, дэлхийн аварга гэдэг юм болдог спортуудаас аль нэг дуртэй спортоо аваад зүйрлэхийг хэлж байгаа юм. Энэ чинь их мунаграазны юм байгаан.

Буйдан дээрх спорт нь дурын спортыг бодуул цаг завын хувьд хэмнэлттэй. Өглөө өдөргүй, бэлтгэлийн цаг гээд байхгүй. Дурын спорт бол амжилт үзүүлэх эсэх нь тодорхойгүй, өөдтэй цалин авахгүй байж нэг насаа гүйж харайгаад дуусгах тохиолдол их байдаг бол буйдан дээрх спорт ажлынхаа хажуугаар л сайхан хийчихэж болдог аягүү дажгүй шүү дээ. Тэхдээ монголын спортынхоноор жишээ авах гэхээр ихэнх нь ажлынхаа хажуугаар хичээлэлдэг тул буйдан дээрх спорттой адилхан болчих гээд байдаг.  Ажлынхаа хажуугаар хийхээс гадна болсон болоогүй дасгалжуулагчийн гарт орж, хэн нь мэдэгдэхгүй хүмүүстэй нэг баг болж, янз бүрийн хүмүүстэй хөлс хүчээ гаргаж өрсөлдөхгүй. Буйдан дээрх спортод ерөөсөө өрсөлдөөн байхгүй. Дуртай хүмүүстэйгээ л хичээллэнэ. Дургүй бол хичээллэхгүй. Харин ч сайхан хөөгөөд явуулж, бүүр харьцахгүй байж болно. Бүүр хосоороо, ганцаараа ч хичээллэж болдог.  Загнуулж зодуулаад, ялагдал, амсаад эвгүй байдалд орохгүй. Буйдан дээрх спорт эхэллээ дууслаа тэгээл болоо. 

Хүнд хэцүү сургуулалтын улмаас гэмтэл бэртэл авахгүй. Сайндаа л дараа нь зарим нэг хүнийх нь дотор жоохон эвгүйрхэх байх. Тэр бол бэртэл гэмтэлийн дэргэд юу ч биш шүү дээ. Хүнд бэртэлийн улмаас спортоосоо олон хоног хөндийрлөө гэдэг. Тэхтэл буйдан дээрх бол огт хөндийрөлгүй хэдэн жилээр ч хичээллэж болно. Үсрээл хамгийн том эрсдэл нь буйдан дээрээсээ ойчих юм даа. Ядаж л нь эмчилгээ сувилгаа гэхгүй, ор хоног, тарианы мөнгө хэмнээд хамаагүй хэмнэлттэй. Хэмнэлттэй гэснээс кээт, пүүз, өмд хамд тамирын хувцас гэхгүй бас их хэмнэгдхийн байна. Ажлынхаа пиджаак, гэрийнхээ халаадтай ч буйдан дээрх спортоор хичээллэж болно. Бүүр хувцасгүй ч хичээллэж болдогоороо хамаагүй давуу талтай. Мөн муу тамирчин, сайн тамирчин гээд олны хэл ам хүрэхгүй. Нэг муу ядарсан тамирчин гэсэн нэр зүүхийг хэн хүсхэв дээ. Буйдан дээрх спортыхон бүгд сайн тамирчид байдаг. Бүгд ялалтанд хүрч байдгаараа тун сайхан. Сэлгээний тамирчин, бие халаадаг тамирчин гээд нэг л их хүсэл мөрөөдөл болоод нэг насыг бархыг алийг тэр гэхэв. Тэхэд буйдан дээрх бол шууд л мэргэжлийн түвшинд хичээллэж болно. Буйдан дээрээ суугаал эхлэнэ шүү дээ энэ чинь. Хэн ч муу тамирчин чи шалан дээр хичээлэл гэхгүй амар. 

Бас хэн ч чи мэдлэг муутайн байна сурчаад ир, эсвэл чи сонирхогч байна мэргэжлийхэн хичээллэж байна гээд хөөгөөд байхгүй шүү дээ. Шууд хичээллэж эхэллээ л бол мэргэжлийн түвшинд хүрчлээ гэсэн үг. Яахав жоохон мэдлэг, праактик дутагдах юм байлгүй яахав тэр чинь хичээллэх явцдаа олдог тул нээх сүртэй ялгаа ажиглагдахгүй.

Энийг бичээд суужээсэн нэг хэрэгт дуртай гар харсанаа сээгс юмуу гэж авжээн. Би ч дээшлүүлж уншаад тэгэж ойлгогдохоор бичиж уучлаарай. Энэ бол буйдан дээрээс зурагтаар спорт үзэхийг хэлээд байгаа юм. Нэг гартаа пиаваан бариад нөгөө гартаа, зурагтын удирдлагаа бариад найзуудтайгаа мар мар гээд үзнэ гэдэг бол маш сайхан кайф. Өөр өөрсдийн багыг дэмжээд үзхэд мэргэжлийн тамирчдаас илүү мэдлэгтэй болдог. Дурын спорт тэхэд... Өө бас нэг гар энэ дурын спорт гэдэг нь сээгс үү гэнээ. Ха ха хүмүүсийн толгойд яахаараа дандаа сээгс бодогдож байдаг байнаа.

Буйдан дээрх спорт дурын спортыхныг бодвол гадаад дотоод явахгүй, бас нэг жоохон гүзээ суух гээд байдгаараа сул талтай. Жоохон гүзээ бишээ нэлээд их гүзээ нэмхийн байна. Тэхдээ дурын спорт хөгжөөгүй монголд буйдан дээрх спортоор хичээлэлсэн нь дээр байдым доо.