АНУ-д ажиллаж амьдардаг багын найз маань эх орны эрчим хүчний хөгжилд санаа сэдэл өгөх ийм бүтээлээ бичиж ирүүлжээ. Мягмаржавын Баярыг таних мэдэх хүмүүст зориулж буй биш, шийдвэр гаргадаг эрх баригчиддаа хандуулан би хэргээр өөрийн сайтдаа тавьж байна. Эрчим хүчний хөгжлийн тухай олон өнцөг байдаг бол тэр дотор энэ нийтлэл байраа эзлэх ёстой хэмээн үзэв.

Улс орны тогтвортой хөгжлийн үндсэн нэг тулгуур суурь нь сэргээгдэх ба цэвэр эрчим хүч үйлдвэрлэхээс ихээхэн хамааралтай. Ийм цаг үед нүүрс төрөгчийн давхар ислээс (СО2) ангид эрчим хүч гарган авах, мөн манай гаригийн агаар мандлыг 2100 он гэхэд нүүрс төрөгчийн исэлгүй (СО2) болгох хэтийн зорилт дэлхий дахины өмнө тавигдаад байна. 

Өнөөгийн дэлхийн хүн амын хурдацтай өсөлт (өнгөрсөн 9 дүгээр сард 8 тэрбумыг давав), нөгөө талаас цэвэр эрчим хүчний хэрэгцээ хоёрын хоорондох уялдаа холбоо нь хүн төрөлхтний нэн яаралтай шийдэх тулгамдсан асуудал болсоор байгаа билээ.

Сүүлийн хоёр жилд дэлхий ертөнцийг дайран өнгөрч буй ковидын цар тахал юу өгүүлэв. Ганц анагаах ухаан руу бус нийгэм рүү хандуулж маш том дохио сануулга өглөө. Өнөөгийн энэ цаг үеэ цоо шинэ нийгмийн харьцаанд шилжүүлэхээс аргагүй боллоо. Түүнийг дагаад дэлхийн эдийн засаг нь шинжлэх ухааны цоо шинэ тэсрэлтийн нэгэн үе рүүбиднийг авчирлаа. Цоо шинэ шинжлэх ухааны тэсрэлт хүн төрөлхтөнд авчрах эрин үе хаянд ирээд байгааг урдчилан төсөөлөх шаардлагатай боллоо.

Үүнийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч, түүнд зориулж шинжлэх ухааны ололт амжилт, байгальд ээлтэй тогтвортой эрчим хүч үйлдвэрлэж авахаар эрдэмтэд эрчимтэй судалгаа хийж зарим нэг орнууд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт оруулаад эхэлжээ. Өмнөд Солонгос, АНЭУ зэрэг орнууд маш их хэмжээний хөрөнгө зарцуулж, авсаархан, зардал багатай, цэвэр эрчим хүч үйлдвэрлэх технологи дээр судалгаа шинжилгээ хийж байна. Энгийнээр бол хэн шинэ цэвэр эрчим хүч хурдан эзэмшинэ тэр хөгжлийн жолоог атгана. 

Цэвэр эрчим хүчний талаархи өөр нэг сонин санаа дэвшэгдээд байгаа нь дэлхий нийтийн эрчим хүчний сүлжээ байгуулах асуудал бөгөөд энэ нь аль нэг оронд тухайн үед үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчээ эрчим хүчээр дутагдалтай өөр нэг орон руу (жишээ нь өвөл цагийн Монгол шиг) тэр цаг мөчид шууд дамжуулж, тэгснээрээдэлхийн эрчим хүчний нийт интеграцын сүлжээ байгуулах явдал юм. Энэ тухай ид яригдан байна. 

Хэрэв ийм интеграц хэрэгжвэл манай улсын говиос сэргээгдэх эрчим хүч (нарны болон салхины) үйлдвэрлэх боломж буй эсэхийг нэгэнтээ судалсан байдаг. Үүнд нар ба салхины сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хэтийн тооцоо буюу багтаамжаараа АНУ-д 1.17 TW (Терават) байхад Монголд (төлөвлөсөн сэргээгдэх эрчим хүч) 2.6 TW (Терават) буюубараг Америкийнхаас 2.2 дахин их эрчим хүч үйлдвэрлэх боломжтойг тодорхойлсон юм билээ. 

Одоо байгаль дэлхий дээр маш элбэг байдаг ус төрөгчийн талаар, түүнээс цэвэр эрчим хүч гаргаж авах тухай дэлгэрүүлэнтайлбар хийе. Ус төрөгч нь байгалийн түлшний бүх нэгдэлд гидрокарбон НСО хэлбэрээр нэгдэж байдаг түгээмэл химийн элемент юм. Мөн бид бүхний мэдэх усны молекулд H2O-д мөн ус төрөгч агуулагдаж байдаг. Дунд сургуулийн химийн хичээл дээр савтай цэвэр усанд 2 саваа байрлуулж, сайн урвал явуулахын тулд бага хэмжээний ам зайлдаг соод уусгаж цахилгаан хүчдэл өгөхөд химийн процесс буюу электролиз явагдаж 2 шонг нягтлан үзвээс тус бүр дээр усны молекулын бүтцээс хамаараад ус төрөгч 2 дахин их, нөгөө дээр нь хүчил төрөгч ялгарч энгийн ус өөрөө химийн аргаар задарч шууд ус төрөгч ба хүчил төрөгч болон задардагийг бид мэднэ дээ. 

Энэ урвал бол үндсэндээ чулуужсан түлшнээс биш, өөр эх үүсвэрээс цэвэр эрчим хүч үйлдвэрлэж байгаа энгийн жишээ юм. Энэ химийн урвалаар үүсэж байгаа 2 элементийг шууд шатааж ашиглаж энерги гаргаж болох ба нөгөөх нь түлшний элемент хураагуур болгон бусад өөрөө явагч усан онгоц, машин болон нисдэг онгоцны түлш буюу аккумлятор хэлбэрээр ашиглаж болно. Ингэжбодит байдалд ч нэвтрээд эхэлжээ. Энэ урвал нь цоо шинэ энерги үйлдвэрлэх арга бас биш юм. 

Хүн төрөлхтөн 1800-гаад оноос эхлэн салхины, модон сэнсний хүч энергээр элекролиз явуулж нүүрс төрөгч гаргаж түүгээрээ хийн дэнлүүг гэрэлтүүлж ашиглаж байжээ. Машин үйлдвэрлэлийн түүхэнд анх удаа Женерал моторс компани 1960 онд ус төрөгчийн хөдөлгүүр ашигласан машин үйлдэрлэжээ. Гэвч хатуу түлш ашиглах нь хямд зардалтай, хэрэглэхэд шууд бөгөөд амар байсан тул ус төрөгчийн түлш хойш тавигдсан.

Хатуу түлшээ ихээр хэрэглэсээр өнөө хүрсэн боловч тэр нь орчин үеийн нөхцөл байдалд тохирохгүй болсон байна. Хүн төрөлхөтнийг цэвэр эрчим хүч хэрэглэхийг орчин үе маань шаардаж байна. Ингээд өөр эрчим хүчний эх үүсвэрийн эрэлд гарчээ. Миний хүсээд байгаа шинэ түлш нь СО2 ялгаруулахгүй түүнээс ангид байх шинэ түлш болно. Өнөө үеийн сэргээгдэх эрчим хүчний гол зорилт нь ч энэ зүгт чиглэнэ. Усан дотор явуулж байгаа элекролизын урвалыг green буюу ногоон устөрөгч гэнэ.

Үндсэндээ устөрөгчийг улс орон бүр янз бүрийн аргаар байгалийн хий, нүүрс, нарны эрчим хүч, салхи болон биомасс зэргээс үйлдвэрлэн гаргаж авдаг. Түүнийхээ дагуу тус бүр өөр өөрийн технологи боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлдэг. Энэ аргууд нь эх үүсвэрүүдээсээ хамаараад төрөл бүрийн өнгөөр нэрлэгддэг. 

Миний сонирхоод дэвшүүлээд байгаа нь green буюу ногоон устөрөгч юм. Энэ нь машин үйлдвэрлэх салбарт үр дүнгээ өгөөд эхэлсэн. Ус төрөгчийг түлшээ болгосон машин нь химийн хорт утаа ялгаруулахгүй, хот суурин газрын агаар орчинг цэвэр байлгах ба машины яндангаас зөвхөн цэвэр ус болон бага зэргийн дулаан л агаар орчинд ялгарна. Энэ нь өнөө үеийн улс орнуудын үндсэн гол зорилтод яг нийцнэ. Байгаль орчноо цэвэр байлгаж дэлхий ертөнцийг унаган төрхөөр нь хадгалж, дээр нь хүн амаа цэвэр агаар орчинд амьдруулах зорилттой нягт уялдаатай. 

Хэрэв дэлхий нийтийн эрчим хүчний нийт хэрэглээг авч үзвэл зөвхөн 20% цахилгааны эх үүсвэрээр буюу электроноор үлдсэн, 80% хувь нь молекул хэлбэрээр буюу хатуу ба шингэн бодисоос үйлдвэрлэн гаргаж авч байгаа эрчим хүч байна. Энэ нь дэлхий нийт хүн амын хэрэглэж буй ихэнхи эрчим хүчийг түүний дотор халаалт болон дулаанаа чулуужсан энергийн эх үүсвэр болох нүүрс, газрын тос, хий зэргээс авч байнаа гэсэн үг.

Төмрийн хүдрээс ган болд гаргаж авах үйлдвэрлэлд коксжсон нүүрс хэрэглэдэг. Их хэмжээний өндөр халуунд молекулын урвал явуулж нүүрс төрөгч ялгаруулахгүйгээр тийм үйлдвэрлэл явахгүй.Тоон утгаараа болнийт дэлхий дээр ялгаруулж буй нүүрс төрөгчийн 8% эзэлдэг.Хэрэв энэ химийн аргыг молекулын биш электроны аргаар ногоон ус төрөгч ашиглаж төмрийн хүдэр хайлуулж ган болд үйлдвэрлэвэл цаана нь ялгарч байгаа нүүрс төрөгчийн нийт хийг 90%-г бууруулж болох тооцоо гарчээ. Тэгээд ч2021 онд Шведийн компани нь анх удаа устөрөгчийг түлш болгон ашиглаж ган хайлуулж төмөр үйлдвэрлэсэн. Дээрхи жишээ юу хэлэв. Хүн төрөлхтний өдөр дутмын хэрэгцээнд нэвтэрчихсэн байна. Цэвэр ногоон устөрөгч ашиглан электрон урвал явуулж эрчим хүч үйлдвэрлэж эхлээд байна.

Ус төрөгчийг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглаж түүнийг түгээмэл энерги болгоход их хэмжээгээр үйлдвэрлэх, зөөвөрлөх, хадгалах зэрэг технологийн асуудал ар араааса гарч ирнэ. Гэхдээ бусад төрлийн эрчим хүч үйлдвэрлэхээс харьцангүй бага зардал гарна. Эл асуудлыг улс орнууд шат дараалан шийдэж, 2030 он гэхэд хатуу түлшнээс ангижрах нэн зоригтой алхам хийхээр төлөвлөж байна. 

Яаж нефть, хий, нүүрснээс (дан шатаах үйл ажиллагаа) ангижрах вэ гэвэл устөрөгчийг ашигласан эрчим хүч гаргаж авч түгээмэл хэрэглэх явдал юм. Энэ зорилтын дагуу устөрөгчийг түлш болгон ашиглах ачаа тээврийн контейнерын ачааны усан онгоцны хөдөлгүүр бүтээжээ. Ази–Америкийн хооронд ийм тээвэр мөд хийнэ. Тийм хөлөг онгоцны цэнэглэх цэгүүдийн шийдлийг тооцсон. Түүнээс гадна 20 хүний суудалтай бага оврын агаарын нисэхонгоцны үйлчилгээ эхэлсэн, мөн л устөрөгчийг түлш болгон ашиглаж нисч байна. Энэчлэн 2035 он гэхэд том багтаамжтай агаарын хөлөг устөрөгчийн түлшээр нисгэхээр судалгааны ажлаа явуулж байна. Бүтчих биз. Устөрөгчийн түлшгүй ажилладаг машин, онгоц, хөлөг онгоц түгээмэл болно. Бензин шатахуун дизель моодноос гарна гэсэн үг, 10-аадхан жилийн дараа.

Аливаа шинэ технологи сайн ба муу хоёр талтай. Тийм учраас ийм энергийн эх үүсвэр нь ирэх 10 жилд үр ашгаа бүрэн өгөх эсэх нь асуудалтай байж магад. Гол нь нүүрс, нефть, хийнээс гаргаж явдаг эрчим хүчнээс илүү ашигтай гэдгээ баталгаатай харуулах ёстой. Устөрөгчийн эрчим хүч нь өөрөө цэвэр бөгөөд байгаль орчинд ээлтэй. Цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийн нэг болох нь дамжиггүй. Гэхдээ үүнд тооцоолж шийдэх асуудлууд байгаа. Машин үйлдвэрлэх технологи дээр ногоон энергийн алдагдал 60% хүрч байгааг тооцоолсон, химийн урвалыг цахилгаан болгож шилжүүлэх хүрдэнд багагүй энерги хаягдах нь байна. Багтаамжийн асуудал бас бий. Устөрөгч нь байгалийн хийнээс 3 дахин их хэмжээтэй учир хадгалах сав агуулах том овортой, бас талбай их шаардахаар байна. 

Манай мэтийн хүн ам цөөнтэй, хязгааргүй том газар нутагтай улсад том оврын том талбай эзлэх ногоон устөрөгчийн эрчим хүчний агуулахууд ярайж хоёр хөршөө өлхөн хангаж байвал мөн сайхан аа.

Ногоон устөрөгчийн тухай сэдвээ ингэсгээд өндөрлөе. Хүн төрөлхтөн эрчим хүчний шинэ эх үүсвэрийн эрин үе, шинжлэх ухааны шинэ нээлт ололтын ирмэгт өөрийн эрхгүй тулж иржээ.Энэ нь одоогийн маш хурдацтай эргэлдэж буй цагийн хүрд юм. Нэн шинэ амьдралын нөхцөл байдлаас урган гарч байгаа цагийн хүрд юм. Аливаа цэвэр эрчим хүч үйлдвэрлэж хэрэглэх нь (цөмийн, устөрөгчийн, сэргээгдэх) гарцаагүй юм. 

Шинжлэх ухааны хамгийн сүүлийн техник технологи ашиглаж эх дэлхийн мөнхийн хүрдэнд хувьсан эргэлдэж байдаг далд хүчийг эрхшээлдээ оруулах нь зүй ёсны хэрэг. Дэлхийн улс орнуудын нэн тэргүүний тулгамдсан асуудал бол эрчим хүчнээс хараат бус байх, эрчим хүчээр бусад улс орнуудыг дарамтлахгүй байх, тэр нь өөрөөхөгжил дэвшлийн үндсийн үндэс болоод байгаад гол асуудал оршино.