Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх ёстой.

Засаг төрийн эрх хувиа бодогч хэн нэгэн буюу хэсэг бүлэгийн мэдэлд байх ёсгүй. Монгол улсын Үндсэн хуульд “Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна, Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно, Сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ“ гэж заасан байдаг. Гэвч ард түмний эдлэх ёстой эдгээр эрх зөрчигдөж засгийн эрх Улс төрийн намуудын мэдэлд очсон байгаа. Энэ гажуудлыг засах явдал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гол асуудал байх ёстой юм. Засгийн бүх эрх Улс төрийн намын мэдэлд байна гэсэн заалт Үндсэн хуульд байхгүй, байх ч ёсгүй.

Засгийн эрх Улс төрийн намын мэдэлд орсон гэж үзэж болох үндэслэлүүд.

Манай одооний Улсын Их Хурал зөвхөн улс төрийн намаас нэрийг нь дэвшүүлж сонгуулсан гишүүдээс бүрддэг, харин ард түмэн нэрийг нь дэвшүүлж сонгогдсон УИХ-ын гишүүн байдаггүй. Сонгуулийн санал хураах үед сонгогч иргэн нэрсийн жагсаалтад байгаа улс төрийн намын нэр дэвшүүлсэнээс өөр хүнийг УИХ-ын гишүүнээр сонгох санал гаргах эрхгүй, хэрэв тийм санал гаргавал тухайн саналын хуудас хүчингүйд тооцогддог. Үүнээс үндэслэн ард түмэн нэрийг нь дэвшүүлээд сонгосон гишүүдтэй төрийн эрх барих байгууллагаараа уламжлан төрийн хэрэгт шууд оролцох эрхээ эдэлж чадахгүй байгаа юм. УИХ-ын гишүүнийг Ард иргэд шууд сонгох иргэдийн эрхийг хөсөрдүүлж зарим гишүүдийг иргэдээр сонгуулахгүй, намаас томилж байсан удаа бий. Одоо зарим эрх мэдэлтэн УИХ-ын гишүүдийн 50 хувийг намаас томилдог болох Үндсэн хуультай болох санал гаргаж байна. Засгийн эрхийг ард түмний мэдлээс булаасан зөрчлийг улам лавшруулах санаа.

Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүд ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн,улсын ашиг сонирхолыг эрхэмлэн ажиллах ёстой. Монгол улсын Үндсэн хуулийн үзэл санааны дагуу УИХ-ын гишүүд ямар нэг Улс төрийн намын төлөөлөгч биш, ард түмний элч, зөвхөн нийт иргэд,улсын ашиг сонирхолыг хэнээс ч хамааралгүйгээр эрхэмлэж ажиллах үүрэгтэй баймаар. Гэтэл УИХ-ын олон гишүүн ард түмний элч биш улс төрийн намын элч шиг ажилладаг. УИХ-ын бүтцэд иргэдийн ашиг сонирхолын тодорхой асуудал буюу салбар хариуцсан байнгын ходоод ажиллах ёстой байхад намуудын явцуу ашиг сонирхолыг эрхэмлэсэн намын бүлгүүд УИХ-ын бүтэц шиг ажилладаг болсон.

Үндсэн хуульд зааснаар Улс төрийн нам Монгол улсын Ерөнхийлөгчид сонгох, Ерөнхий сайдад томилох хүний нэр дэвшүүлэх эрхтэй. Харин УИХ-ын гишүүнээр сонгох хүний нэрийг дэвшүүлэх эрхийг улс төрийн намд олгосон заалт Үндсэн хуульд байдаггүй. Гэтэл Сонгуулийн хуулиар намууд тийм эрх олж авсан байгаа юм. Энэ бол төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаа сонгож байгуулах иргэдийн эрхийг улс төрийн нам булааж авсан хэрэг.

Дээр дурьдсан зөрчлүүд бол Монгол улсын Үндсэн хуулийг гажуудуулж байгаа, засах ёстой зөрчил.

Төрийг зохион байгуулахад улс төрийн нам оролцдог туршлагыгманай улсад хэрэглэх нөхцөл нь бүрдээгүй.

Ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан 1990 онд төр төвтэй засалал байх ёстойг тунхаглаж, МАХН удирдах чиглүүлэх үүрэгтэй байсныг болиулж, олон намын системийг бий болгосон. Улс төрийн нам байж болно, харин нам төвтэй засаглал байх ёсгүй гэсэн үзэлээр Монгол улсын 1992 оны Үндсэн хууль боловсрогдож батлагдсан.

Монгол улсын Үндсэн хуульд: - Иргэд нам байгуулах эрхтэй, Намд нэгдсэний төлөө гадуурхаж хэлмэгдүүлж болохгүй,- Нам нь нийгэм төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ, -Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно,- УИХ-д суудалтай нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болно, - Ерөнхий сайдад томилох хүнээр санал гаргаж болно гэсэн Улс төрийн намын холбогдолтой заалтуудбайдаг.Бусад улсын туршлагаас сурч төрийн зохистой тогтолцоо бүрдүүлж, Парламент, Засгийн газрын үйл ажлыг тогтвортой, бүтээмжтэй байлгаж улс нийгмийн хөгжил, ядуурлыг бууруулах асуудлыг шийдэх чадвартай Улс төрийн намтай болж чадаагүй байна. Социализмын үеийн МАХН одоо үеийнхийг бодвол чадвартай нам байждээ гэсэн бодол төрдөг.

Харамсмаар нь манайд ардчилсан хувьсгалаас хойших гуч шахам жилийн хугацаанд төлөвшсөн буюу төр улсыг зөв удирдах, улс орныг зохистой бодлогоор хөгжүүлэх ухаан чадвартай улс төрийн нам бий болж,баялагийн болон хүний их нөөцийг зохистой ашиглахгүй байгаа шалтгаанаар эдийн засаг нийгмийг хурдтай хөгжүүлэх, ард иргэдийг ядуурлаас гаргах эрхэм зорилт хэрэгжихгүй байна. Чухам үүнээс болж Төрд, Улс төрийн намд итгэх ард иргэдийн итгэл суларч байгаа.

Ийм учраас Улс төрийн намын тухай хуулийг шинэчилж дор дурьдсанүндсэн шаардлагыг хангасан улс төрийн намд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг, тийм нөхцөл бүрдүүлээгүй бүлгийг зөвхөн албан тушаал эрх мэдэлд хүрч ашиг хонжоо олохыг эрхэмлэгчид гэж үзэж хориглодог баймаар юм:

  • өндөр ухамсартай \ мэдлэг ухаантай \, тал бүрийн салбарын мэрэгжилтэн, ажил амьдралын туршлагатай, зөв ёс суртахуунтай, улс нийгмийн хөгжлийн төлөө хүч оюунаа дайчилж ажиллах үнэн хүсэл эрмэлзэлтэй шилдэг шударга хүмүүсээс бүрдсэн гишүүдтэй, 
  • Монгол улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлого төлөвлөгөө боловсруулсан, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах тодорхой үндэслэл тооцоо бүхий төсөл, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулсан,
  • Парламентын дээд танхимаар батлагдсан Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж манлайлан ажиллах чадвартай боловсон хүчний нөөц бэлтгэсэн.

Төрийн зохистой тогтолцоогбүрдүүлэх ажлын талаарх санал.

Засаг төрийн эрхийг ард түмний мэдэлд өгөх болон улс төрийн намуудыг төлөвшүүлэх арга хэмжээгхослуулж хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Төр засгийн байгууллагуудын үйл ажиллагаа, гаргаж байгаа хууль шийдвэрүүд нь Үндсэн хууль, иргэдийн хууль ёсны ашиг сонирхолд нийцэж байгаа эсэхэд ард түмэн, түүний элчийн зүгээс тавих байнгын хүчтэй хяналтыг бий болгох асуудлыг цаг алдахгүй шийдэх хэрэгтэй байгаа юм.

Засгийн бүх эрийг ард түмний мэдэлд байлгах, төр засгийн бүх байгууллага, түүний ажилтан нарын үйл ажиллагааг ард түмний хяналттай болгоход чухал ач холбогдолтой учраас Монгол улсын парламентийг хоёр танхимтай болгож Төрийн эрхийг барих дээд байгууллага Дээд танхим буюу Ардын Их Хурлыг бий болгох асуудлыг даруй шийдэх шаардлага байгааг ухаарах цаг болсон.

Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх гэсэн гурван хэсгээс засаглал бүрддэг. Засаглалын эдгээр гурван хэсгийн үйл ажиллагаа ард түмний хяналтад байх ёстой байхад одоогийн УИХ хууль тогтоох байгууллагын хувьд ард түмний хяналтад байдаггүй төдийгүй төрийн эрх барих дээд байгууллага гэж нэрлэгддэг учраас Гүйцэтгэх болон Шүүх засаглалыг хянах оролдлого хийсээр, тэдний үйл хэрэгт хутгалдан орсоор байгаа. Ийм зөрчлийг арилгаж Засаглалын дээрх гурван хэсэгт хяналт тавих ёстой Төрийн эрх барих дээд байгууллага буюу ард түмний элч нараас бүрдсэн Ардын Их Хуралтай байх шаардлагатай учраас Монгол улсын парламентыг хоёр танхимтай болгох санал хэлээд байдаг юм.

Парламентийн Дээд танхим буюу Монгол улсын Ардын Их Хурал нь төрийн эрх барих дээд байгуллага байх бөгөөд Хууль тогтоох байгууллага буюу Улсын Бага хурал, Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар, Шүүх прокурорын байгууллагын ажилд ард түмний нэрийн өмнөөс хяналт тавиж байх эрх мэдлийг хадгалах ёстой. Төрийн хяналтын ийм систем бий болсноор зарим хууль нийгмийн биш явцуу хэсгийн ашиг сонирхолоор гарчихдаг дутагдал засагдах, Засгийн газарт зохистой бодлогоор эдийн засаг нийгмийн хөгжлийг хангаж ядуурлыг арилгах шаардлага өндөржих, Шүүх үйл ажиллагаанд гарч байгаа дутагдал засагдах, хариуцлага сахилга дэг журамтай болох ач холбогдолтой.

Парламентийн доод танхим буюу Улсын Бага Хурал нь хууль боловсруулах, батлан гаргах үндсэн үүрэгтэй байна. Улсын Бага Хурлаас боловсруулж гаргасан хууль улс орны хөгжлийн шаардлага, ард иргэдийнашиг сонирхолд нийцэж байгаа эсэхийгг Ардын Их Хурал хянаж шаардлагатай бол өөрчлөлт оруулж байна. Улсын Бага Хурал Хуралдаанаа тогтоосон журмын дагуу удирдаж байхХурал даргалагчийг сонгож байх бөгөөд, түүнийг сонгуулийн бүх хугацаанд, эсвэл жил жилээр сонгон ажиллуулж байх асуудлыг тухайн хүний туршлага чадварыг харгалзан шийдвэрлэж байна.

Ардын Их Хурал нь Улсын Бага хурлын гишүүдийн тоог тогтоож, бүрэлдэхүүнийг сонгоно. Улсын Бага Хурлын гишүүнд хууль эрх зүй, улс төр, эдийн засаг санхүү, техникийн болон нийгмийн шинжлэх ухаан зэрэг салбарын өндөр мэрэгжлийн ажил амьдралын туршлагай хүмүүс сонгогдсон байх шаардлагатай. Гишүүдийн зарим хэсэг Ардын Их Хурлын гишүүн биш хүн байж болох, Төлөвшсөн Улс төрийн намууд Улсын Бага Хурлын гишүүнд сонгох хүний нэрийг дэвшүүлэх эрхтэй байх нь зүйтэй. Улсын Бага Хуралд суудал авсан Улс төрийн нам Монгол улсын Ерөнхий сайдад томилох хүний саналаа Ардын Их Хуралд гаргах эрхтэй байхаас гадна Монгол улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх урт, дунд, богино хугацаанд хөгжүүлэх бодлого арга хэмжээний талаар намынхаа боловсруулсан төслийг Ардын Их Хуралд өргөн барьж, хэлэлцэх батлахад оролцох эрхтэй байх нь зөв.

Ардын Их Хуралын зохион байгуулалт.

Ардын Их Хурлын бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэр нь чуулган байна. Ээлжит чуулган нь жилд хоёроос доошгүй удаа хуралдана. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд ээлжит бус чуулганыг хуралдуулах бөгөөд чуулганы хуралдааны үргэлжлэх ажлын өдрийг тухайн хуралдааны хэлэлцэх асуудлаас хамааруулж тогтооно.

Ардын Их Хурлын чуулганы хуралдааны чөлөө цагт түүний үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэх тэргүүлэгчидтэй, Ардын Их Хурлын тэргүүлэгч гишүүдээ Их Хурлын гишүүн бөгөөд Улс төрийн нам, үйлдвэрчин, залуучууд, эмэгтэйчүүд зэрэг олон нийтийн байгууллагын зүтгэлтэн, олонд нэр хүндтэй, ажил амьдралын арвин туршлагатай хүмүүсээс сонгон бүрдүүлнэ.

Ардын Их ХурлаасАрдын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга бөгөөд Монгол төрийн тэргүүнийгсонгоно.Ийм нөхцөлд Улсын Ерөнхийлөгч гэсэн албан тушаалтан байх шаардлагагүй.

Ардын Их Хурал ажлын алба буюу тамгын газартай, уг газрыг АИХ-ын тэргүүлэгдийн нарийн бичгийн дарга толгойлно. АИХ-ын тамгын газарт өндөр боловсролтой, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, түүх,соёл боловсрол, үйлдвэрлэлийн чухал салбарын ажлын туршлагатай хүмүүсийг сонгон авч ажиллуулна.

Ардын Их Хурлын гишүүд дотроос мөн Ардын Их Хурлын хуралдааныг тогтоосон журмын дагуу удирдаж байх Хурал даргалагчийгсонгож байх бөгөөд, түүнийг сонгуулийн бүх хугацаанд, эсвэл жил жилээр сонгон ажиллуулж байх асуудлыг тухайн хүмүүсийн туршлага чадварыг харгалзан шийдвэрлэж байна.

Монгол улсын төрийн эрхийг барих дээд байгууллага Ардын Их Хурлыг яаж сонгох.

Бодит мэдээлэлээс хол байдаг, ухамсар \ ухаан, мэдлэг \ муутай хүмүүс нийгэмд цөөнгүй байдаг учраас Төр, улсын удирдлагыг бүх иргэдээс санал авч сонгох сонгуулийн систем буруу гэж үздэг улс төрчид байдаг. Манай зарим нийтлэлчид, улс төрчид Засаг төрийн зохистой биш үйлдлийг шүүмжлэхдээ ямар ард түмэн байна тийм засаг төртэй байдаг гэж хэлдэг нь нийт иргэдийн санал авч сонгох сонгуулийн системийн дутагдлыг илэрхийлж байгаа хэрэг. Манай зарим улс төрчид зөвлөлдөх санал асуулга гэж олон зуун тохиолдлын хүмүүсийг цуглуулж Парламентийг хоёр танхимтай байхын эерэг,сөрөг талын зөвхөн сөрөг талын ухуулгыг хийж байгаад нэг танхимтай байхыг иргэдийн олонх дэмжиж байна гэсэндүгнэлт гаргаад Үндсэн хуульд оруулах төслийн ард түмний элч нараас бүрдсэн Төрийн эрх барих Дээд байгууллага Ардын Их Хуралтай болох саналгүйтөслийг, тухайлбал нам төвтэй засаглалыг хадгалах төслийг зүтгүүлж байгаа.

Нэгэн ухаантан “Төр улсын удирдлагыг тухайн улсын зөвхөн өндөр ёс суртахуунтай буюу соёлтой, боловсрол өндөртэй гэгээрсэн ухаалаг хүмүүс л сонгодог байвал зохино. Харамсалтай нь улс орны удирдлагад итгэж болох сайн хүнийг шалгаруулж сонгох зайлшгүй шаардлагатай болсон цаг мөчид мэдлэг ухамсаргүйчүүдидэвхждэг. Хэрэв ямар нэг улс мэдлэг хөдөлмөрийн бүх салбартаа байгаа сайн төлөөлөлөө ашиглаж чадахгүй алдчихвал, тэр улсдаруй хөгжлийн доод түвшинд гулсан орох болно.” гэж бичсэн байдаг.Монгол төрийн эрх барих дээд байгууллага буюу Ардын Их Хурлын гишүүннь Хууль тогтоох үүрэг бүхий Улсын Бага Хурал, Гүйцэтгэх засаглалын буюу хуулийн биелэлтийг хангаж ажиллах үүрэгтэй Засгийн газар, Шүүх засаглалын ажилд ард түмний нэрийн өмнөөс хяналт тавьж байх өндөр хариуцлагатай албаны зүтгэлтэн байна. Мөн Ардын Их Хурлын гишүүд Монгол төрийн тэргүүн, Засгийн газрын Ерөнхий сайд, Улсын Ерөнхий шүүгч болон Ерөнхий Прокурорыг сонгох томилох болно. Ийм өндөр хариуцлагатай ажилд оролцох ухаан мэдлэгтэй хүнийг олжАрдын Их Хурлын гишүүнээр сонгох явдал амаргүй. 

Тийм учраас ёс суртахуун буюу соёлтой, боловсролтой,ажил амьдралын арвин туршлагатай, шударга, ухамсартай иргэдээсшилж сум дүүрэг нэг бүрт нэрийг нь дэвшүүлэн тухайн сум дүүргийн сонгуулийн эрх бүхий иргэд шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох замаар Монгол улсын Ардын Их Хурлыг бүрдүүлэхээс өөр аргагүй юм. 

Улс төрийн намууд төдийгүй, залуучуудын, үйлдвэрчний, эмэгтэйчүүдийн, мэрэгжлийн холбоод зэрэг олон нийтийн байгууллагын албан ёсны төлөөлөл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Ардын Их Хурлын гишүүнд сонгож болох хүний нэрийг дэвшүүлэх эрхтэй байх нь зүйтэй.

Монгол улсын үндсэн хуульд Төрийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар миний гаргаж байгаа саналыг дүгнэж товчоор хэлбэл:-Нам төвтэй засаглалыг халж төв төвтэй засаглалыг бий болгох,- Ард түмний элч нараас бүрдсэн Ардын Их Хурлыг бий болгож Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалт тавих хяналтыг бий болгох замаар засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд ойртуулах,- Ардын Их Хурлын дарга буюу төрийн тэргүүнтэй болох, ,-Үр дүнд нь төр тогтвортой, хариуцлага, сахилга дэг журамтай байж улс нийгэм хямралгүй цэгцтэй бодлогоор хөгжиж байх нөхцөлийг бүрдүүлэх эрхэм зорилготой санал юм.

Монгол улсын 14 дахь Ерөнхий сайд Думаагийн СОДНОМ

2019 – 07 – 29