Өмнөговь аймгийн Онцгой комиссоос Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлт хийдэг компаниудад энэ сарын 6-9-ний өдрүүдэд шалгалт хийжээ.Ингэхдээ Онцгой комиссийн орлогч даргын баталсан удирдамжийн дагуу шалгалтт хийсэн гэх боловч тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцахгүйгээр30 ААН-ийн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоосон байна. 

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу 2020 оны дөрөвдүгээр сараас Covid-19 вирусийн үеийн тусгай горимоор Монгол талдаа Цагаанхаданд өөрийн кемптэй, тусгаарлах байртай, дархлаа дэмжих хоолоор кемпээсээ хангаж зөөж чадах зэрэг шалгуурыг тавьсан аж. Тээвэрлэлт хийдэг компаниуд ч үүний дагуу зохион байгуулж аймгийнхаа Мэргэжлийн хяналтын албаныханд үзүүлж шалгуулаад явж байсан юм байна. Хэдийгээр тухайн аж ахуйн нэгжүүд аймгийн Онцгой комиссоос шалгалт ирлээ гэж сонссон боловч газар дээр нь ирж шалгах ёстой тул хүлээж байтал шалгалтаас “хоцорчихсон” буюу ажлын байран дэрээ ажлаа сайжруулж шалгалтынхныг хүлээсээр байгаад үйл ажиллагаагаа зогсоолгосон захирамжтай золгожээ.

Улс орны эдийн засгийн ийм эгзэгтэй хүнд нөхцөлд нүүрсний экспортын тээвэрлэлтийг гэнэт , тэр тусмаа шалтгаангүйгээр зогсоосон гол эзэн нь Өмнөговь аймгийн Онцгой комиссийн дарга, одоогоор тус аймгийн Засаг даргаар ажиллаж буй С.Мөнхбаяр. Түүний огт очиж үзэлгүйгээр таамгаар гаргасан захирамжаас үүдэн 30 ААН-ийн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоочихоод байна.

Аймгийн Онцгой комиссийн шийдвэрийн үндэслэл нь “Улсын Онцгой комиссийн даргын баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-ын шаардлага хангаагүй. Тусгаарлах байргүй, жолооч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих ажилтангүй,эрүүл мэндийг байнга хянах мэргэжлийн эмчггүй зэрэг зөрчилтэй” гэж захирамждаа дурдаад тээвэрлэлтийг зогсоож, жолооч нарыг нь 14 хоног тусгаарлахаар болжээ. 

Энэ нь “дайны хажуугаар дажин” гэгчээр эдийн засгийн хямралыг өөрсдөө төдийгүй улс орноороо сөрөн ажилаж буй компаниудын хувьд томоохон цохилт төдийгүй хэлмэгдэл юм. Учир нь тэд Засгийн газар, УОК-ийн шийдвэрийг дээд зэргээр биелүүлж тусгаарлах байртай, хэд хэдэн кемптэй, эмчтэй компаниудын эрхийг хязгаарлсан ньүлгэрт гардгаар “нисдэггүй бор морийг нь идчихсэнтэй” адил хэрэг болж. Ийм онцгой үед тийм гоомой шалгалт хийж, ААН-үүдийг, наанадаж нэг компанид 60 ажилтантай гээд бодоход 200-аад ажилтан, ажилчид, тэдний гэр бүл, цаашлаад эдийн засгийг хохироож болох уу?

Гэтэл “шалгалтад тэнцсэн” компаниуд дотор нь кемпгүй, тусгаарлах байргүй, нэг жолооч халуурлаа гэхэд үзүүлэх эмч, хэвтүүлэх ор ч үгүй майхантай компаниуд хүртэл “шалгарч” үлдсэн байх юм. Үүнд л шаардлагыг биелүүлсэн боловч шалгалтынханд үзүүлээгүй хоцорч, 14 хоногоор үйл ажиллагаагаа зогсоолггосон компаниуд бухимдаж чанартайгаар дахин шалгаж өгөөч гэж УОК-т уламжлуулж байна. 

Сангийн сайд, Гадаад харилцааны сайд нар нүүрсний экспортын тээвэрлэлт нэмэгдсэн баярт мэдээг дуулгасаар байгаа боловч бодит байдал дээл нэг аймгийн Онцгой комисс тэднийг хагас жил шахам зогсолтын байдалтай хүнд байгааг мэдсээр байж нэг удаагийн шалгалтаарогт очиж үзэхгүйгээр нүдээ аниад шаардлага ханган ажиллаж байгаа 30 компанийг зогсоогоод байхаар яаж экспорт нэмэгдэх вэ? Яагаад бүгдийг нь нүдээр очиж үзээд, алдаа дутагдлыг нь хэлээд тээвэрлэлтийг зогсоож болсонгүй вэ? Яагаад урилга заллага хүлээгээд, тосч дайлаагүйн төлөө очиж шалгахгүйгээр үйл ажиллагааг зогсоох болов? Энэ нугалаа биш гэж үү! 

ААН-үүд аймгийнхаа Мэргэжлийн хяналтын байгуулллагад хандахаар “Танайх зөрчил гаргаагүй, хоёр тусдаа тусгаарлах кемптэй, шаардлага хангасан дотроо болон гаднаа ариун цэврийн өрөөтэй болохоор яагаад танай тээвэрлэлтийг зогсоосныг гайхаж байна. Гэтэл Цагаан хадан дээр кемпгүй, нэг жолооч халуурлаа гэхэд тусгаарлах байргүй эдгээр компаний тээвэрлэлтийг зогсоогоогүй явуулаад байх юм” гэсэн хариу өгчээ. 

Иймээс Монгол Улсын Шадар сайд, УОК-т энэ асуудлыг хүргэж байна. Өмнөговь аймгийн Онцгой комиссийн хийсэн шалгалтын дүнг дахин шалгана уу! Одоо тээвэрлэлт хийж байгаа компаниуд дотор Цагаан хадан дээр кемпгүй, тусгаарлах байргүй, эмчгүй, шаардлага хангаагүй компаниуд цөөнгүй байгаа нь нүдэн дээр ил байгааг газар дээр нь ирж харна уу. 

Орон нутгийн иргэд, тээвэрчид, тэдний ар гэрийнхний зүгээс улс орны эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг сөрж яваа ААН-үүдээ аймгийн хэмжээнд ингэж боомилж ялгаварлаж, тэгш бус байдал үүсгэх явдал цементийн тээвэрлэлт дээр бас нугалаа гаргаж хамаарал бүхий этгээдүүдийн хэдхэн машин тээвэрлэлт хийхээр “шалгарч” байсан гашуун туршлага байгаа учраас бухимдаж байна. Үүнд нь энэхүү аймгийн Засаг дарга, Аймгийн Онцгой комиссын дарга С.Мөнхбаярын хамаарал бүхий компани тунаж үлдэж давуу байдлаар ашиг хонжоо олсон гэх мэдээлэл ч ирж байжээ. Тиймээс УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатарт ихээхэн итгэл тавьж дамжуулж өгөхийг хүссэн тул дахин шалгалт оруулж санаатай шийдвэр, ялгаварлалт уу, ажлын алдаа юу гэдгийг нэн даруй шийдвэрлэж өгөхийг шаардаж байгааг уламжилъя.