13 дугаар зуун - Монголын зуун. Монголчууд бид гайхамшигтай түүхтэй. Гэвч бидний эх түүхийг өмчлөх, булаацалдах, өөртөө хамаатуулахыг хичээж байгаа зарим улс орны бодлого, түүхчдийн санаархал идэвхжиж байгаа нь харамсалтай. Үүнд бодитой няцаалт өгөх шаардлага үүсээд олон жил болжээ. Нөгөө талаар эх түүхээ үл ойшоох, улс үндэстнээрээ бахархах эх оронч үзлийг үеэ өнгөрөөсөн, улирсан баларсан, хоцрогдсон, хуучирсан гэж үзэх хандлага өсвөр залуу үеийнхэнд байж болохгүй.
##түүх
##13дугаарзуун
##чингисхаан
##өгөдэйхаан
##батхаан
##хубилайхаан
##мөнххаан
##гүюгхаан
##монголчууд
##монголынтүүх
Чингис хааны төрсөн өдрийг ирэх жилүүдэд хэзээ хэзээ тэмдэглэх вэ, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр аргын тооллын хэдэн байж таарах вэ. Үүнийг мэдэж, шууд хэлэх хүн тун цөөхөн. Асуудлын гол зангилаа бол энэ юм. Шууд хэлбэл, Чингис хааны төрсөн өдөр Монголын өсвөр залуу үеийнхэнд “бүрхэг” хэвээр үлдчихлээ.
Цахилгааны үнийг нэмэх асуудалд эргэцүүлсэн нийтлэлийг 2024 оны 10 сарын 26-нд бичиж байжээ. Түүнээс хойш нэг жил хагасын хугацаа өнгөрчээ. Эрчим хүчний үнэ нэмээд ямар өөрчлөлт гарав? Дүгнэлтийг уншигчдад үлдээж байна.
Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн дараа байгуулсан Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдад хандаж 2024 оны 8 сарын 20-ны өдөр дараах нийтлэлийг бичиж байжээ. Улсаа хөгжүүлнэ гэвэл хүндээ анхаарах, хөдөлмөрийн зах зээлээ хөгжүүлэх нь зүй. Газар, хөдөлмөр, капитал, менежмент, технологи...
Гүюг хэн байсан бэ? П.Карпини “Гүюг хаан дунд зэргийн нуруутай, маш хэрсүү ухаалаг, хэтэрхий зальжин, буурьтай бас ихэмсэг зантай, эцэг өвгөдийн гэрээслэлд үнэнч, хаан төрийн ёс журмыг хатуу баримтлагч хүн байв” гэж тэмдэглэжээ. Гүюгийг Их хаанд өргөмжилсөн ёслолд биеэр оролцсон Карпинигийн тодорхойлсныг шууд авч үзэх нь зүйтэй.