-Х.Наранхүү сайд манай Засгийн газрын гишүүн байсан. Чамбай, хариуцлагатай, мэдлэг боловсролтой сайд. Тэгээд ч Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг. Тиймээс О.Алтангэрэл сайдын энэ мэдэгдэл надад ч бас хамаатай. Тэр мэдэгдлийг сонссон олон нийт одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын үгэнд үнэмшинэ.
Улстөрчид нь эл том төслөөс өөрт хэрэгтэй гэж үзсэн фактаа сорчилж, ангилж аваад улс төрийн тайзан дээр таанц эргээд байвал энэ улсад хөрөнгө оруулж, эрсдэл гаргах үндэстэн дамнасан групп, компани хэзээ ч орж ирэхгүй.
Хорих ангид намайг ээлж ээлжээр тэд маань эргэдэг байлаа. Ерөнхий сайд байхад надтай тийм олон уулзаж, ингэж олон эргэж байгаагүй нөхөд шүү дээ. Түүнээс гадна ар гэрийг минь, хөгшин ээжийг минь харж хандаж байсан.
Энгийн гэмээр засаглалын эрх үүргийн хуваарилалт, харилцан хамаарлыг Төр түших хугацаандаа хэдэнтээ сайд хийж, өдгөө УИХ-ын даргын албыг хашиж буй Г.Занданшатар мэдэхгүй биш гадарлана. Сайн ч мэдэх нэгэн.
Хэдийгээр Жэк Уэтерфорд АНУ-ын иргэн ч энэ нь "Чингис хаан" одонг хүртээхгүй байх үндэслэл болохгүй.
“Тавантолгой уурхайг Танд үлдээлээ” гээд нэг нөхөр том пи-ар хийсэн, өөртөө л үлдээчихсэн юм билээ шдээ. Өөрөө хамгийн том ажил авчихсан. Төрд авах гээд байдаг сонирхол нь өөрөө нөлөөлөх гэсэн зорилготой л байдаг юм.